2010
Нийгмийн Халамжийн бүлгийн шинэ удирдамж гишүүдийг адисалж байна
2010 оны дөрөвдүгээр сар


Нийгмийн Халамжийн бүлгийн шинэ удирдамж гишүүдийг адисалж байна

Нийгмийн Халамжийн Бүлгийн Ерөнхий Ерөнхийлөгч Жули Б.Бек зургаан сарын өмнө Нийгмийн Халамжийн Ерөнхий Чуулган дээр дэлхий даяарх эгч нарын амьдралыг гайхалтайгаар адисалсан Нийгмийн Халамжийн хичээлд зориулсан шинэ удирдамжийг танилцуулсан.

Бек эгч шинэ удирдамжийг маш сайн дэмжиж байгаа хэмээн хэлсэн бөгөөд дэлхий даяарх гишүүд зөвхөн нэг ёс заншилд хавчигдахгүйгээр хүн нэг бүрийн хэрэгцээнд тохируулж сүмдээ уян хатан байдлаар цуглааныг явуулах тухай чухалчлан ярьсан юм.

Бек эгч “Энэ нь даяарчлалын зохион байгуулалтанд нэн чухал алхам болсон” хэмээн хэлсэн. “Бид эгч нарт хайртай бөгөөд итгэдэг, хэрвээ тэд итгэлтэй, дуулгавартай байж чадвал ямар нэгэн асуудал гарахгүй байх болно гэдгийг бид мэдэж байна”.

“Relief Society: A Sacred Work” хэмээх гарчигтай Бек эгчийн хэлсэн үгэн дээр (Liahona, Nov. 2009, 110) Нийгмийн Халамжийн бүлгийн удирдагч нар анхаарлаа хандуулж, хичээлдээ ашиглан аливаа асуудлыг санваартан удирдагч нартайгаа зөвлөх ёстой.

Ерөнхий өөрчлөлтүүд

Нийгмийн Халамжийн Бүлгийн зөвлөхүүд санваартны загварыг дагах ёстой бөгөөд нэг, хоёрдугаар зөвлөх хэмээн нэрлэгдэх ёстой гэдгийг баталсан байдаг. Өмнө нь “Орон гэр, гэр бүл болон хувийн баяжуулалт” хэмээн нэрлэгдэж байсан удирдагч эгч нар Нийгмийн Халамжийн Бүлгийн цуглааны зохицуулагчаар дуудагдах ёстой. Энэхүү дуудлагатай эгч нар Ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган дор Нийгмийн Халамжийн Бүлгийн цуглааныг ажлын өдрүүдэд цуглахаар зохицуулах ёстой.

Нийгмийн Халамжийн бүлгийн цуглааны удирдамж

Бек эгч яриандаа “Орон гэр, гэр бүл болон хувийн баяжуулалт” хэмээн хуучин нэрлэгддэг байсан дуудлагууд нь одоо Нийгмийн Халамжийн Бүлгийн цуглаан хэмээн даруухан нэрлэгдэх болсныг хэлсэн.

Тойргийн Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгч Нийгмийн Халамжийн бүхий л хурлыг хариуцан ажиллах бөгөөд бүх хичээл болон цуглааны төлөвлөгөөг баталдаг бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч нартай зөвлөлдөж байх ёстой гэдгийг Бек эгч тодорхойлсон.

Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгч бүх хурлыг хариуцах хэдий ч тухайн цуглааныг удирдахыг нэг, хоёрдугаар зөвлөх мөн тойргийн эсвэл салбарын аль нэг эгчид санал болгож болно. Доод тал нь ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүн хуралд оролцох ёстой.

Хурлыг сар тутам хуралдуулах ёстой хэдий ч улиралд нэг удаа ням болон даваа гарагийн оройноос бусад өдрийг сонгон хийх ёстой. Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч мөн Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгч нар тогтмол хийх хурлуудыг тогтоох бөгөөд эгч нар хурлуудад заавал орох шаардлагагүй.

Төлөвлөгөөний хурал хийх үед Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь санал хэлэх хугацаа, өртөг, аюулгүй байдал, аялах зай зэргийг анхаарах ёстой.

Хурлууд нь Нийгмийн Халамжийн “энэрлийн ба бодит ажлуудад” дурдагдсан итгэл болон хувийн зөв шударга байдлыг хөгжүүлэх, хүн тус бүрийн мөн гэр бүлийн сүнсний болон ахуйн хэрэгцээг нь олох зэргийг хэлэлцсэн байх ёстой.

Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл төлөвлөгөө боловсруулахдаа нэн тэргүүний сэдэв болох Нийгмийн Халамжийн Бүлгийн зорилгуудын биелэлт дээр анхаарах ёстой. Тухайн хурал нэг сэдэв дээр анхаарлаа хандуулж үйл ажиллагааны хэд хэдэн ангид хуваагдах ёстой. Багш нар нь тойрог эсвэл гадасны гишүүн байх ёстой.

Бек эгч “Нийгмийн Халамжийн хурлуудыг зөв зохистой хийх нь санваартан удирдагч нартайгаа хамт хүчирхэг ажиллах чадварыг нэмэгдүүлдэг” хэмээн хэлсэн.