2010
Сэтгэл хоргодом сайхан газарт орох нь
2010 оны дөрөвдүгээр сар


Сэтгэл хоргодом сайхан газарт орох нь

Жоанна Велаё-Минда, Филиппин

Би Сүмийн гишүүн болохоосоо өмнө Манилын Ариун сүмийн ойролцоо амьдардаг байлаа. Би ариун сүмийн хажуугаар өнгөрөх бүрдээ энэхүү үзэсгэлэнт барилгын сүр жавхланг гайхан биширдэг байв. Сүмийн нэрийг ерөөсөө хараагүй ч, энэ газарт орж үзэхсэн гэсэн мэдрэмж төрдөг байж билээ.

Хэдэн жилийн дараа Хавайд очиж, номлогчидтой танилцаад баптисм хүртэв. Манилд буцаж иртэл, нөгөөх орж үзэхийн хүслэн болдог байсан барилга чинь, хэрэв би зохистой байх юм бол дотор нь орж болохыг мэдээд гайхсаныг яана. Ёстой л магнай хагартлаа баярласан даа.

Ариун сүмд ортол, тэнгэр надад ойрхон болсон юм шиг санагдаж билээ. Юм бүхэн нь сайхан, тэнгэрт ийм байдаг болов уу гэж бодогдсон шүү. Ариун сүмийн дотор орж үзэх онцгой боломжоор адислагдсанаа мэдэрч байлаа.