2010
Есөн жилийн дараах Боловсролын Тасралтгүй Сангийн хөгжлийн байдал
2010 оны дөрөвдүгээр сар


Есөн жилийн дараах Боловсролын Тасралтгүй Сангийн хөгжлийн байдал

Тайсон Кимеж нялх байхаасаа л саа өвчинд нэрвэгдэж өнчирч үлдсэн нэгэн. Тэрээр Кени улсын Найруби хотод өссөн бөгөөд хэзээ ч зөөлөн орон дээр унтаж үзээгүй, хааяа л нэг л өдөрт хоёр удаа хооллодог байв. Тэр зөвхөн суга таягийн тусламжтайгаар алхаж чаддаг байсан юм.

Тэрээр Кени дэх Аугустана коллежед элсэж, мэдээлэл технологийн чиглэлээр сурна хэмээн мөрөөдөж байсан ч гэр бүл ч үгүй, мөнгө ч үгүй түүнд ирээдүй нь бүрхэг санагддаг байв.

Кимеж ах дунд сургуулиа төгсөхөөс хэдэн жилийн өмнө сүмд элссэн бөгөөд ахмад номлогч нартай уулзан мөрөөдлийнхөө тухай ярьжээ. Номлогч нар түүнийг Боловсролын Тасралтгүй Сангийн (БТС) хороог танилцуулж туслав. БТС-ийн тусламжтайгаар сургуульд элсэж зээллэгт хамрагдсан байна.

Кимеж ах “Би энэ дэлхийн хамгийн азтай хүн” хэмээн номлогч нарт байнга ярьдаг.

Кимеж ах Аугустана Коллежид оюутны зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хийж байсан бөгөөд тойрогтоо хоёр ч дуудлагад үйлчилдэг байна.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) БТС хөтөлбөрт 42 орны 38000 гаруй хүн хамрагдсан тухай есөн жилийн дараа анх зарлажээ. БТС нь дэлхий дахины эдийн засгийн хүндрэлээс үл хамааран Тайсан Кимеж шиг хүмүүст боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж, ядуу тарчиг байдлаасаа гарахад нь тусалж байна.

Одоогийн байдлаар БТС хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн 87 хувь нь их, дээд сургуулиа дүүргэн ажилд орсон байдаг.

Сорилтуудыг даван туулсан нь

Хөтөлбөрийг хариуцсан хүмүүс “Хэдийгээр энэ хөтөлбөр нь эдийн засгийн хямралд өртөөгүй ч тодорхой хэмжээний бэрхшээлийг даван туулах ёстой” гэж хэлж байна. Тулгарч буй нэг том бэрхшээл нь хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо.

Далын гишүүн, сангийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ахлагч Жон К.Кармак “Бидэнд тулгарч байгаа даван туулах саад бэрхшээл нь огцом өсөлт болон олон улсын үйл ажиллагаанаас үүдэлтэй.” хэмээн хэлсэн. Эдгээр саад тотгорт дараах зүйлийг нэрлэж болно. Үүнд: хүмүүст сурталчлах, оролцогчдыг дэмжих болон шаардлагуудыг биелүүлэхэд нь туслах.

Энэхүү хөтөлбөр нь ажилчид ахмад номлогч нар болон орон нутгийн сайн дурын ажилчдаас бүрддэг бөгөөд сүмийн удирдагч нар удирддаг. Хөтөлбөрийг Ерөнхий Эрх мэдэлтэн Ахлагч Кармак болон Ахлагч Ричард И.Кyк нар хариуцан ажилладаг.

Энэхүү хөтөлбөрийг бүх нийтийн дунд хэрэгжүүлэхийн тулд БТС-ийн ажилчид болон номлогч нар тухайн Бүсийн Ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран бүсийн удирдагч нарыг сургаж, ингэснээр бүсийн удирдагч нар орон нутгийнхаа удирдлага, багш, ажилчид, сайн дурынхан болон хөтөлбөрт хамрагсадтай хамтран ажиллан, дэмжиж мөн сургах боломжтой юм.

Хөтөлбөрийн сургалт хариуцсан захирал Рекс Аллен: “Энэ бол шинэлэг төсөл байсан бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа. Түвшин бүр шинэ байдаг учир мэдээлэл солилцоо болон сургалт зайлшгүй чухал юм” гэв.

Хэрхэн ажилладаг вэ?

Энэхүү хөтөлбөр нь санд хандив өргөдөг хэдэн зуун мянган хүний тусламжтайгаар хэрэгжих боломжтой болсон. Хандивын бүх мөнгө хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүсийг дэмжихэд зарцуулагддаг.

Энэхүү хөтөлбөрт оролцогчид нь бэлтгэл шат болох шашны институтийн хөтөлбөрт хамрагдахаас эхлэх бөгөөд үүнд гишүүд элсэх боломжтой. ХҮГ-ийн ажил эрхлэлтийн төвийн тусламжтайгаар хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүс онлайн зээлийн өргөдлийг бөглөж дуусахаасаа өмнө “Planning for Success” (Амжилтын төлөө төлөвлөх нь) хичээлүүдийг судалж мөн ажилладаг.

Хамрагдагсад зээл хүлээн зөвшөөрөгдсөн үед өрөө буцаан төлөх тухай сайн ойлгосон байхын тулд боловсролдоо анхаарлаа хандуулдаг бөгөөд энэ нь бусад хүмүүсийг сангаас тусламж авах боломжтой болдог. Хөтөлбөрт хамрагдагсад жил бүр цувуулан төлөх замаар 2.5 сая гаруй америк доллар буцаан төлдөг.

“Хөтөлбөр ийнхүү амжилттай хэрэгжиж байгаа нь гишүүдийн үзүүлж буй санхүүгийн дэмжлэгээс гадна сайн удирдагчид байгаатай холбоотой юм” хэмээн Ахлагч Кармак хэлэв. Тэрээр “Боловсролын Тасралтгүй Сангийн эцэг бол Гордон Б.Хинкли”, гээд “гэхдээ Ерөнхийлөгч Томас С.Монсоны дэмжлэг туслалцаа нь Ерөнхийлөгч Хинклитэй адил агуу билээ” хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Монсон энэхүү хөтөлбөрийг эхлэхэд хамт байсан бөгөөд одоо ч гайхалтай мэргэн ухаанаар удирдан чиглүүлж байна.

Үр дүнгүүд

Ерөнхийлөгч Хинкли энэхүү хөтөлбөрийг 2001 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр зарлан хэлэхдээ: “Сайн ажиллах чадвартай байснаар эдгээр залуу эмэгтэй, эрэгтэйчүүд өөрсдийн болон өвөг дээдэсийнхээ нүүрлэж байсан ядуу тарчиг байдлаас гарч чадна” гэсэн юм. Тэд гэр бүлээ илүү сайнаар тэтгэж чадна. Тэд сүмдээ үйлчлэн мөн хариуцлагатай удирдагч нар болж өснө. Тэд адислагдсан шигээ бусад хүмүүст боломж олгохоор зээлээ буцаан төлнө. (“Тасралтгүй Үргэлжлэх Боловсролын Сан,” Лиахона, 2001 оны 7-р сар, 60; Ensign, 2001 оны 5-р сар, 51).

Хөтөлбөрийн удирдагч нар Ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн үгсийн биелэлтийг харсаар байна. БТС-хөтөлбөр хэрэгжиж буй орны сүмийн удирдагч нарын 10-15 хувь нь энэхүү сангийн ашиг тусыг хүртсэн хүмүүс байгаа.

Ерөнхийлөгч Хинкли “Энэ бол биелэгдэшгүй мөрөөдөл биш” хэмээн үргэжлүүлэн хэлсэн юм. “Бидэнд гайхалтай найрсаг, өгөөмөр сэтгэлтэй найзууд маань байна. Бидэнд сайн зохион байгуулалт бий. Бидэнд Их Эзэнд үйлчлэх санваарын хүчтэй мөн чин хүсэлтэй үйлчлэгч нар бий. Энэ бол сүмдээ үнэ төлбөргүй үйлчилж буй сайн дурынхны хүчин чармайлт юм. Боловсролын Тасралтгүй Сангаас тусламж авсан хүмүүсийн амьдрал адислагдсан шиг энэхүү хүчин чармайлтаар дамжуулж Бурхан мянга мянган хүний амьдралыг элбэгээр адислах болтугай хэмээн бид даруухнаар мөн талархалтайгаар залбирч байна.”

Аллен ахын “Агуу итгэл болон үйлсээр дамжина” хэмээн хэлсэн үгсийн дагуу есөн жилийн дараа ч энэхүү хөтөлбөр үргэлжилсээр байна.

Боловсролын Тасралтгүй Сангийн үр жимсээс хүртэх …

эрхтэй гишүүд адислагдах бөгөөд …

буцаан төлснөөр бусад хүмүүс ашиг тусыг нь хүртэж чадна.

Брэд Тийрийн бүтээл.