2010
Спенсер В.Кимбалл (1895–1985)
2010 оны дөрөвдүгээр сар


Агуу хүмүүсийн амьдрал мартагддаггүй

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895-1985)

Спенсер В.Кимбалл Аризоны хөдөө нутагт өссөн болохоор бүр багаасаа шаргуу ажиллаж сурсан ажээ. Хебер К.Кимбаллын (1801-68) ач хүү, гадасны ерөнхийлөгчийн хүү Спенсер бас бат бөх гэрчлэл, сайн мэдээнд бие сэтгэл бүхнээ зориулсан зан чанарыг өөртөө хөгжүүлсэн юм.

Бага байхдаа ах нь тэргэнд өвс ачсаны дараа нягтруулж гишгэх нь түүний үүрэг байлаа. Өвсийг гишгэж нягтруулах нь халуун, тоос бужигнасан, гар хөл хатгадаг ажил байсан ч, сүмийн хонх дуугарч, Хүүхдийн Хэсэг эхлэх болсон дохиоөгөх хүртэл бол, энэ ажлаа хийдэг байлаа. Хүүхдийн Хэсэг заримдаа ажлын өдөр цугладаг байсан аж. Түүний ирцийн бүртгэлд цуглаанд очоогүй ганц ч тохиолдол байсангүй. Ах нарт нь тэр үед өөр хийх зүйл байдаг болохоор өвсийг тэргэнд улам түргэн ачна. Тэрэг өвсөөр дүүрэхэд Спенсер Хүүхдийн Хэсэгт очих замынхаа хагаст хүрсэн байна.

Спенсер В.Кимбалл 1943 онд Төлөөлөгчөөр дуудагдахаасаа өмнө номлогч, бишоп, гадасны ерөнхийлөгчөөр үйлчилсэн байв. Зүрхний шигдээс, хоолойн хавдар зэрэг хүнд өвчнөөр нэлээд хэдэн удаа өвчилсөн ч, түүний ажлын дэг журам гайхамшигтай байлаа. Тэрээр хүч чадлаа бүрэн дайчилж ажиллахыг Сүмийн гишүүдээс уриалдаг байсан бөгөөд “Үүнийг хий” гэдэг нь түүний хувийн уриа байлаа. Спенсер В.Кимбалл эрүүл мэндийнхээ улмаас Сүмийн Ерөнхийлөгчөөр богинохон хугацаанд үйлчилсэн гэж зарим хүмүүс боддог байж. Гэвч тэрээр Сүмийг 12 жил удирдсан бөгөөд энэ хугацаанд үйл ажиллагаа явуулдаг ариун сүмийн тоо хоёр дахин нэмэгдэж, номлогчдын тоо 50 хувиар өсөн, санваарыг зохистой бүх эрэгтэйчүүдэд олгодог болсон юм.

Сайн мэдээнд бие сэтгэл бүхнээ тууштайгаар зориулсан байдал, ажлын чанд дэг журам нь Спенсер В.Кимбаллыг Аризоны хөдөө нутаг дахь эгэл даруухан эхлэлээс Сүмийн удирдах зөвлөлүүдэд хүргэсэн юм. Сүмийн Ерөнхийлөгчөөр үйлчилсэн хугацаа нь ариун сүм барих болон номлолын ажил дахь үлэмж өсөлтөөр онцгойрч ялгардаг билээ. Зүүн талд: Гэргий Камиллагийн (1894-1987) хамт.