2010
Гэр бүлийн үдшийн санаанууд
2010 оны дөрөвдүгээр сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглахуйц өгүүлэл, үйл ажиллагаанууд байгаа болно. Зарим жишээг доор дурьдав.

”Сайн хүн болж өсөх нь” х. 45: Гэр бүлүүдээс үзүүлэнгүүдийг хамгийн үнэ цэнэтэйгээс нь эхлээд дараалуулж тавихыг хүс. (жишээ нь: харандаа, Мормоны ном, Лиахона гутал) Хэрхэн сонгож ангилсан тухай ярилц. Ямар шалгуур нь хүний амьдралыг үнэ цэнэтэй болгодог вэ? Ирэх долоо хоногт хүн бүхнээс илүү сайн хүн болохын тулд ямар нэгэн онцгой зүйл хийхийг хүс.

”Ням гарагийн үүрээр” х. 56: Гэр бүлийн гишүүн бүрээс үйлчлэл эсвэл айлчлалт хэрэгтэй байгаа хэн нэгэн хөршийнхөө тухай бодохыг хүс. Энэ долоо хоногт тухайн хүний төлөө ямар нэгэн зүйл хийхийг төлөвлө. Мозая 18:7–10 г унш. Баптисмынхаа гэрээг сахихын тулд бусдад туслах нь яагаад чухал болох талаар ярилц.

“Нугасны дэгдээхэй хөвсөнгүй,” х. 58: Гэр бүлийнхээ баримталдаг зарим дүрмүүдийг жагсаан бич. Энэхүү дүрмүүд нь танай гэр бүлийг хэрхэн хамгаалдаг тухай ярилц. Түүнчлэн Тэнгэрлэг Эцэгийн зарим зарлигуудаас жагсаан бич. Эдгээр нь биднийг сүнслэг болон биеийн байдлаар хэрхэн хамгаалдаг талаар ярилц.

Аз жаргалтай гэр бүлийн үдэш

Хэдэн жилийн өмнө нөхөр маань биднээс онцгой гэр бүлийн үдэш бэлтгэхийг хүссэн юм. 4 настай охин минь “Би Бурханы хүүхэд” дууг дуулахаар болов. 10 настай хүү минь нээлтийн залбирлыг хэллээ. Бид Ариун Сүнсний гайхалтай мэдрэмжийг мэдэрч чадсан юм.

Нөхөр маань Сүмийн удирдагч нарын үгсээс сүнслэг бодол хуваалцаж, биднийг Есүс Христийн сургаалд нэгдмэл байхыг зоригжуулав. Тэгээд тэр бага охиноо эцгийн адислалаар адисалсан. Миний ээж, би, хамгийн сүүлд хүү маань хүртэл адислал хүртсэн. Нөхөр маань хүүгийнхээ толгой дээр гараа тавихаасаа өмнө санваарын хүчтэй байгаадаа талархаж, үргэлж энэ эрх мэдэлдээ зөв зохистой байхыг хүүдээ урамшуулан захисан юм.

Жил хагасын дараа охин маань “Өмнөх шигээ гэр бүлийн үдшийг хийцгээе” гэж хэлэв. Түүнийг юу гэж хэлэх гэснийг нь мэдэж байсан ч би түүнээс “ямар нь” гэж асуулаа. “Бид маш их уйлж мөн аз жаргалтай байсан тэр гэр бүлийн үдшийг” хэмээн тэрээр хариулсан юм.

Бразил, Бахиа, Марлусиа Соиза де Жесус Коста

Таны дуртай гэр бүлийн үдэш

Өөрийнхөө дуртай гэр бүлийн үдшийн санааг liahona@ldschurch.org хаягаар ирүүлнэ үү.