2010
Хүүхдийн Уран зургийн үзэсгэлэн
2010 оны дөрөвдүгээр сар


Хүүхдийн Уран зургийн үзэсгэлэн

Будгийн харандаа, усан будгаа бэлтгэж, зураг зурахад бэлэн болоорой! 2011 онд дэлхий даяарх Хүүхдийн Хэсгийн хүүхдүүдийн уран зургууд Сүмийн түүхийн музейд болон онлайны уран зургийн үзэсгэлэнд тавигдах болно. Эдгээр үзэсгэлэнгүүдэд хэрхэн оролцож болох вэ?

  1. “Сайн мэдээ миний амьдралыг адисалсан нь” сэдвээр уран зургаа туурви. Уран зураг тань гэр бүл, ариун сүм, номлогчид, бошиглогчид, судрууд, байгалийн байдал, үйлчлэл, анхдагчууд, Хүүхдийн Хэсэг, Сүмийн үйл ажиллагааны тухай байж болно.

  2. Үзэсгэлэнд оролцох хүүхдүүд 5-12 настай байх бөгөөд зөвхөн нэг л зураг ирүүлж болно.

  3. Зургаа цаасан дээр буюу нийлэг даавуун дээр 30х36 см-ээс илүүгүй хэмжээтэй зурж, жаазлаагүй байх ёстой.

  4. Өнгийн харандаа, балын харандаа, фломастер, бэх, нүүрсэн бал, нийлэг будаг, тосон болон усан будаг буюу бусад аливаа арга хэрэгслийг дээр заасан хэмжээнд багтаан ашигласан байж болно.

  5. Урлагийн бүтээлдээ авьяас чадвараа бүрэн дайчилж, харуулахын тулд цагийг сайн ашигла. Зураг тань цаасны ихэнх зайг эзэлсэн байх ёстой.

  6. Зургийнхаа ар тал дээр бүрэн нэрээ бич. Эцэг эхийнхээ аль нэгнээр доорх хуудсыг бөглүүлж, гарын үсэг зуруул. Тэгээд хуудсыг зургийнхаа ар тал дээр туузан наалтаар бэхэл.

  7. Таны илгээмжин дээр шуудангийн тэмдэг 2010 оны 7-р сарын 31-нээс өмнө дарагдсан байх ёстой. Зургийг тань буцааж өгөхгүй.

Таны зургийг 2011 оны нэгдүгээр сараас долдугаар сарын 30-ныг хүртэл Сүмийн Түүхийн Музейд, онлайны зургийн үзэсгэлэнд тавьж үзүүлэх буюу Friend, Лиахона сэтгүүлүүд, Вэбсайтууд болон Лиахона дахь Бидний хуудас, Friend дэх Creative Friends-т нийтлэх болно. Ирүүлсэн бүх зургийг үзэсгэлэнд тавих буюу нийтлэхгүй.

Зургаа дараах хаягаар ирүүлнэ үү:

Children’s Art Exhibit

45 N. West Temple St.

Salt Lake City, UT 84150, USA.

Дараах мэдээлэл болон зөвшөөрлийг оруулсан байх ёстой:

Хүүхдийн бүрэн нэр

Нас

Муж улс/муж, улс

Эцэг эхийн и-мэйлийн хаяг, утасны дугаар

Энэхүү зургийг үзэсгэлэнд болон Сүмийн Вэбсайт, Сүмийн сэтгүүлүүд тэрчлэн бүх хэлбэрээр хэвлэн нийтлэх зөвшөөрлийг би өгч байна.

Эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчийн гарын үсэг

Зураг чимэглэлийг Стийв Кропп