2010
Санал зөвлөмж
2010 оны дөрөвдүгээр сар


Санал зөвлөмж

Шинэ Лиахона

2010 оны 1-р сараас гарах шинэ Лиахона–гийн тухай уншаад би дурсамжаа санагалзсан. 17 настай байхдаа баптисм хүртсэнээс хойш энэ сэтгүүл миний хувьд сайн мэдээний “зангуу” минь болж байсан юм. Сүмийн бусад гишүүдийн туршлагуудыг уншаад гэрчлэл маань хүчирхэг болж, ганцаараа биш гэдгээ би мэддэг болсон. Би сэтгүүлүүдээ цуглуулдаг бөгөөд захиасууд нь хэцүү цаг мөч болон хэрэгтэй үед надад тусалж бас чиглүүлдэг байв.

Одоо бидэнд илүү боловсронгуй бөгөөд олон янзын мэдээлэлтэй Лиахона байгаа ч утга санаа нь миний 1992 онд анх уншсантай яг адил хэвээрээ л байна. Зүрх сэтгэлийнхээ угаас талархлаа илэрхийлж байна.

Гватемала, Жули А.Флориан

Сүнсний болон Хүч чадлын эх үүсвэр

Лиахона бол миний хувьд агуу баяр баясгалан болон адислал юм. Энэ нь намайг дэлхий даяарх бүх гишүүнтэй уулзуулж, тэдний эх орон, ёс заншил болон итгэлийнх нь тухай сурахад тусалдаг. Энэ сэтгүүл намайг илүү сайн хүн болоход тусалдаг бөгөөд сүнсний болон хүч чадлын минь эх үүсвэр болдог юм.

Итали, Модеста Гиулиани

Манай тойрогт тохиолдсон гайхамшиг

Манай тойргийн гишүүд айлчлагч багшаар явах нь нэн ховор байсан бөгөөд ариун сүмд оролцох нь хүртэл цөөхөн байлаа. Айлчлагч багшийн удирдагч мөн ариун сүмийн ажилтны хувьд энэ бүх зүйл өөрчлөгдөөсөй хэмээн би залбирсан юм. Би Ариун Ёслолын цуглаан болон Нийгмийн Халамжийн хичээл дээр үг хэлэхдээ Ахлагч Ричард Ж.Скоттын “Temple Worship: The Source of Strength and Power in Times of Need” гэсэн (Лиахона, 2009 оны 5 сар, 43) чуулганы ярианаас эш татсан юм. Энэхүү яриа нь тойргийн гишүүдийн сэтгэлд хүрч чадсан. Одоо багшийн айлчлалт бараг 100 хувьтай болж, Ахлагч Скоттын захиасыг хэрэгжүүлэн олонх маань ариун сүмийн ёслолд оролцож байна. Ахлагч Скоттын гайхалтай захиасанд болон Лиахонаг хэвлэн гаргадаг та нартаа маш ихээр талархаж байна.

Перу, Ана Меза де Илогио

Санал зөвлөмжөө liahona@ldschurch.org хаягаар илгээнэ үү. Ирүүлсэн материалуудыг хэмжээ, тодорхой байдлын хувьд хянан засварлаж болно.