2010
Филиппиний Манилын Ариун сүм
2010 оны дөрөвдүгээр сар


Ариун сүмийн гэрэл гэгээтэй газар

Филиппиний Манилын Ариун сүм

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008) 1984 оны есдүгээр сард Филиппиний Манилын Ариун сүмийг онцгойлон адисалжээ. Зургаан шовх оройтой үзэсгэлэнт барилгын гадна талыг гялалзсан цагаан вааран хавтангаар өнгөлсөн бөгөөд аварга далдуу модод, өнгө өнгийн ургамал, цэцэгсээр хүрээлэгджээ.

Филиппинийг нэрвэсэн хоёр удаагийн хар салхины дараахан ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаа болжээ. Хар салхийг үл харгалзан үйл ажиллагаа төлөвлөснөөрөө явагджээ. 1984 оны есдүгээр сарын 3-нд өндөр албан тушаалтай хүмүүс ариун сүмийг үзэв. Маргааш нь ариун сүмийг олон нийтэд зориулж нээхэд, “хараа булаам сайхан тэнгэрлэг үзэгдэл ариун сүмийн дээгүүр харагдсан” хэмээн барилгыг барьж байх үед ариун сүмийн хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга байсан Жовенцио Илаган хэлжээ. “Нар нүд гялбам хурц, гэрэл дунд өнгө өнгөөр гялалзах титэм лүгээ адил харагдаж байлаа. … Нэг талаар нь Тэнгэр элч Моронайн барималтай гол бөмбөлөг титмийн төвд байгаа юм шиг харагдана. Ариун сүмийн орчинд байсан бараг зуун хүн үүнийг гэрчилнэ. Олон хүн нулимс урсгаж байлаа.”1

Эшлэл

  1. John L. Hart, “3 Temples Open to Public in a Week—a First Ever,” Church News, 1984 оны 9-р сарын 16, 3.

Манилын Ариун сүм бол Филиппинд баригдсан анхны ариун сүм юм. Тус улсын хоёр дахь ариун сүмийн барилгын ажлыг 2007 онд Себу хотод эхэлсэн байна.