2010
Ням гарагийн өглөө эрт
2010 оны дөрөвдүгээр сар


Ням гарагийн өглөө эрт

Фижийн эдгээр залуу эрчүүд өглөө эрт босч, хол замыг явган туулдаг ч, үүргээ биелүүлэх энгүй их хүсэлтэй байдаг аж.

Зураг
Charles W. Dahlquist

Фижийн Наусори гадасны Вейла тойрогт бямба гарагийн орой байлаа. Аароны санваартнууд тэр өдрийн үүргээ биелүүлээд Хүндэтгэлийн өдөрт бэлтгэж, одоо Нейвиривири ах, эгч нарын гэрт цуглаад байгаа ажээ. Тэд мацгаа эхлэхийн өмнө бяцхан хоол идсэний дараа Нейвиривиригийнхний гэрт үдэш гудсан дээр унтжээ.

Аароны санваартан эдгээр залуу эрчүүд өглөө эрт босов. Тэд нар мандахаас бүр эрт, өглөөний 6:00 цагт босч, цагаан цамц, зангиа, хар өмд өмссөн байв. Тэд яг л номлогчид шиг хос хосоороо Нейвиривири ах, эгч нарын гэрээс гарч явсан гэнэ. Эдгээр хос бүр өөр замаар явж, санваартны цуглаан эхлэх 10:00 цаг гэхэд ариун ёслолын цуглааны байранд хүрч ирэх ёстой байв. Тэдний үүрэг бол замдаа гишүүн бүрийн гэрээр орж, мацгийн өргөлөө хандивлахыг хүсэх явдал байв.

Эдгээр залуу эрчүүд өөрийнхөө тойргийн төгсгөл дэх Нейвиривиригийнхний гэрээс өөр нэг тойргийн зах дахь цуглааны байр хүртэл 5 км явган явсан аж. Энэ бол тэдний хувьд үүргээ биелүүлж, мацгийн өргөлөө хандивласнаар бэлэвсэн эмэгтэйчүүд болон ах, эгч нараа халамжлах агуу ажилд оролцоход Сүмийн гишүүдийг урих боломж юм. Аароны санваартнуудын энэхүү ажлын үр дүнд мацгийн өргөлийн хандив 20 хувиар нэмэгдсэн гэж Фижийн Наусори гадасны ерөнхийлөгч Алипейт Тажидугу ярилаа.

Эдгээр залуу эрчүүд үүргээ биелүүлж, баптисмын үед хийсэн гэрээнүүдээ сахихад тойргийнхоо гишүүдэд тусалсан нь:

“Та нар Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн байв;

“Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн, Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлний учир, мөнх амьдралыг авч болохын тулд Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд буюу-” (Moзая 18:8-9) гэсэн лүгээ адил чухал юм.

Мацгийн өргөлийг цуглуулах нь эдгээр залуу эрчүүдэд ачаа дарамт биш адислал ажээ. Тэд цагаан цамц, зангиагаа өмсөж, өглөө эртлэн босч, мацгийн өгөөмөр өргөлөөс ирдэг адислалыг хүртэхэд гишүүдийг урихын тулд өглөө эрт тэдний хаалгыг тогшихдоо баяртай байлаа.

Эдгээр залуу эрчүүд санваартны үүргээ биелүүлэхэд хэрхэн бэлтгэснийг хараад, мацгийн өргөлөөр дамжуулан Сүмийн гишүүдийг Аврагчид ойрхон байхад урих хүч чармайлтынхаа ач холбогдлыг ойлгох нь тэдэнд амьдралынх нь туршид ямар гайхамшигтай адислал байхыг би бодлоо. Тэд санваартныхаа хүч чармайлтын ачаар ямар сайн номлогчид, ямар сайн нөхрүүд, аав нар болох бол.

Тэд Их Эзэний хүмүүсийн тухай эл судрыг илүү сайн ойлгох болно: “Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл, мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа” (Moсе 7:18).

Гишүүдийг Аврагчид илүү ойртоход урьснаа мэдэх нь санваартнуудад хэчнээн чухал адислал билээ.

Өдөр эрт эхэлж, эдгээр залуу эрчүүд тойргийнхоо нэг захаас нөгөө зах хүртэл инээмсэглэн алхаж, замынхаа дагуу мацгийн өргөл цуглуулж явлаа.

Фижи

Шинэ Зеланд

Австрали

Хил хязгаар: © Dynamic Graphics, Inc.-ийн гэрэл зураг; Талат Мехмудийн гэрэл зургууд, газрын зургийг Map Resources-оос хялбаршуулан авлаа.