2010
Захиалагч нар Ариун Сүмийн шинэчлэгдсэн товхимлыг хүлээж авна.
2010 оны дөрөвдүгээр сар


Захиалагч нар Ариун Сүмийн шинэчлэгдсэн товхимлыг хүлээж авна

Лиахона болон Ensign сэтгүүлүүдийг захиалагч нар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ариун Сүмийн шинэчлэгдсэн товхимлыг 2010 оны 10-р сарын тогтмол захиалга дээр хүлээж авна.

Энэхүү товхимол нь 50 гаруй жилийн турш хэвлэгдсэн хэвлэлийн шинэчлэгдсэн хувилбар юм. Энэ нь анх 1955 онд Improvement Era Сүмийн сэтгүүл дээр тусгай сэдэв болон гарч эхэлсэн. Сүүлд салангид товхимол болон гардаг болсноос хойш найман удаа шинэчлэгдээд байна. Хамгийн сүүлийн хувилбар нь өгүүллэг болон гэрэл зургуудыг багтаах бөгөөд 45 хэл дээр хэвлэгдэх болно.

Сүмийн гишүүдийг Ариун Сүмийн ёслолуудаа хүлээн авч мөн өвөг дээдсийнхээ төлөөх ёслолуудыг хийгээсэй хэмээн Хожмын үеийн бошиглогчид мөн Ерөнхийлөгч Томас С.Монсон нар урамшуулан дэмжсээр байна.

Товхимол нь Ариун Сүмийн ёслолуудын зарчим болон сургаалыг заахад зориулагдсан. Сүмийн гишүүд болон эцэг эхчүүд гэртээ доод тал нь нэг хувийг авч, гэр бүлийн үдэш болон бусад цуглаан дээр Ариун Сүмийн тухай заахад ашиглаж болно.

Энэ товхимлоос бүх насныхан хэрэгтэй зүйлээ олж чадна. Ерөнхийлөгч Томас С.Монсоны бичсэн “Ариун Сүмийн адислалууд” мөн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Рассел М.Нелсоны бичсэн “Ариун Сүмийн адислалуудад бэлтгэх нь” зэрэг өгүүллэг нь энэхүү товхимолд гарсан шинэ булан юм. Түүнчлэн товхимол нь залуучуудад зориулсан “Ариун Сүмийг чиний амьдралын хэсэг болгох нь” хэмээх өгүүллэгийг агуулсан бөгөөд хүүхдүүд “Ариун Сүм уруу чиглэх чиний зам” гарчигтай сэдвээс Ариун Сүмийн тухай сурч боломжтой. Бүх уншигч товхимолд үзүүлсэн дэлхий даяарх ариун сүмүүдийн гэрэл зургуудыг харах болно. Энэхүү товхимол нь анх удаагаа ариун сүмд орох гэж байгаа сүмийн гишүүдэд тулгардаг асуултуудын хариултыг багтаасан байгаа.

Энэ товхимлыг гэр бүлийнхэнтэйгээ мөн бусад өөр сүсэг бишрэлтэй найз нартайгаа хуваалцахыг гишүүддээ уриалж байна. Сүмийн хангамжийн төвүүдээс энэхүү товхимлыг авч болох бөгөөд LDScatalog.com хаягаар орж захиалах боломжтой.

Гадасны ерөнхийлөгчид, бишопууд болон багш нар Endowed from on High, Ариун Сүмд ороход бэлтгэх нь зэрэг гарын авлагыг энэхүү товхимлын хамт ариун сүмийн бэлтгэл ангид суурь материал болгон ашиглаж болно.

Санваартан удирдагч нар энэхүү товхимлыг өмнө нь хувийн хишгээ хүртсэн гишүүдэд ариун сүмийн дурсамжаа эргэн санахад нь туслах зорилгоор өгч болно. Ариун сүмд холболт хийлгэхээр бэлтгэж байгаа сүмдээ идэвхжсэн хүмүүст туслахаар ашиглаж болно.

Далын Ахлагч Юшихико Кикүчи “Энэхүү товхимол нь бүх гишүүдэд гайхалтай эх сурвалж байх болно” хэмээн хэлсэн. “Энэ бол ариун сүмийн гайхалтай дурсамж болох гэрээ болон адислалуудыг санан дурсахад туслах бөгөөд өвөг дээдсээ тодорхойлохын тулд гэр бүлийн түүхийн бичээсийг хөтөлж тэднийхээ өмнөөс ариун сүмийн зайлшгүй ёслолуудыг хийлгэх нь гишүүн нэг бүрийн хариуцлага юм” гэжээ.

Захиалагчид ариун сүмийн шинэчлэгдсэн товхимлыг ирэх 10-р сард хүлээж авах болно.

Стийв Трежиглийн гэрэл зураг © 1996