2010
Грек
2010 оны дөрөвдүгээр сар


Сүмийн түүх дэлхий дахинаа

Грек

Ригас Пофантис, Николас Малавитис хоёр гурван жилийн турш үнэн шашныг эрж хайсан гэнэ. Тэгтэл тэд Мормоны шашны тухай өгүүлсэн нэг сонины өгүүлийг 1898 онд олж үзжээ. Өгүүлэл тэдний сэтгэлийг эзэмдэж, тэгээд илүү ихийг мэдэхийн тулд Сүмийн төв байгууллагад захидал бичсэн гэнэ. Сүмийн удирдагчид Туркийн Номлолын ерөнхийлөгчид захидал илгээж, Грекийн хоёр хүн дээр очиж, тэдэнд заахыг хүссэн аж. Николас Малавитис 1903 онд нас баржээ. Харин Ригас Пофантис хоёр жилийн дараа Сүмийн удирдлагад дахин захидал бичиж, баптисм хүртэхийг хүссэн гэнэ. Сүмийн удирдагчид Туркийн Номлолын ерөнхийлөгчид захидлыг дахин илгээсэнд тэрээр Пофантис ах болон өөр таван хүн, түүний дотор Николас Малавитисийн бэлэвсэн эхнэрт баптисм хүртээсэн ажээ.

Энэхүү анхны баптисмаас хойш зургаан сарын дараа Грект анхны номлогчид ирсэн ч, 1909 оноос эхлэн энэ бүс нутаг дахь үймээн самуун, улс төрийн тогтворгүй байдлын улмаас Сүм энд номлолын ажлыг бараг 70 жил зогсоосон аж. Гэсэн ч тэр үед, тус бүс нутагт байрлаж байсан цэргийн албан хаагчид сайн мэдээг грек хүмүүстэй хуваалцсаар байв. Сүмийн өсөлт удаан байлаа. 1967 онд Афины салбар Цэргийн албан хаагчдын нэгжийн халааг авахад Сүм 80 гишүүнтэй байснаас дөнгөж найм нь грек хүн байсан аж.

1972 онд тэр үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан Ахлагч Гордон Б.Хинкли (1910–2008) Грекийг сайн мэдээний номлолын төлөө онцгойлон адисалжээ. Тэр үеэс эхлэн Сүмийн гишүүнчлэлийн өсөлтөд түлхэц үзүүлсэн хэд хэдэн үйл явдал өрнөсөн нь, 1987 онд Мормоны Ном грек хэлээр хэвлэгдэн гарч, 1990 онд Грекийн Афины Номлол байгуулагдан, 1999 онд анхны цуглааны байр онцгойлон адислагдсан явдал юм.

Гишүүнчлэл (2009)

661

Дүүрэг

1

Салбар

5

Үйлс 17 дахь Төлөөлөгч Паулын номлол хийсэн газар Марс Хилл ойрын жилүүдээс гэрчлэлийн цуглаан, үйлчлэлийн төслүүд болон Грекийн үлгэр жишээ иргэдийн баяр ёслол тэмдэглэдэг газар болжээ.