2010
Ариун сүмд Сүнсийг мэдэрсэн нь
2010 оны дөрөвдүгээр сар


Ариун сүмд Сүнсийг мэдэрсэн нь

Кристиан Роблес, Чили

Намайг дээд зөвлөлийн гишүүнээр дуудагдахад гадасны ерөнхийлөгч, гадасныхаа хуваарьт өдрүүдэд аль болох олон гишүүдийг ариун сүмд явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Унааны асуудал байсан ч, гадасны тойргуудын барилгын дэргэдээс гишүүдийг авч, хуваарьт өдөр дуусахад буцааж авчрах автобусыг зохицуулж өгсөн нь түүний хийсэн анхны ажил байлаа.

Гэвч өөр нэг асуудал байлаа. Хүүхдийг нь харах хүнгүй учраас олон эхчүүд ариун сүмд орж чаддаггүй байв. Гадасны залуу эмэгтэйчүүдийн зарим нь хүүхэд харахад туслах боломжтойг бид ярилцах үед, хүүхэд харах гадасны удирдагчийг дуудаж болох юм гэсэн санаа надад төрлөө. Энэ санаагаа гадасны ерөнхийлөгчид танилцуулав. Хүүхэд харах удирдагчийн туслахуудаар шинэ хөрвөгчдийг дуудъя. Тэд ариун сүмд сүнсийг мэдрэх хэрэгтэй шүү дээ гэж гадасны ерөнхийлөгч санал болгов. Эдгээр санаануудыг хэрэгжүүлснээр манай гадасны гишүүд ариун сүмд орох нь үлэмж нэмэгдсэн юм.