2010
Аавын минь тэврэлт
2010 оны дөрөвдүгээр сар


Би хэрхэн мэдсэн бэ?

Аавын минь тэврэлт

Намайг долоотой байхад аав минь өөд болсон юм. Үүнээс үүдэлтэй эргэлзээ Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлээс минь намайг бараг холдуулаад байлаа.

Манайхан үдэшлэгийг орхин явах гэж байсан бол, би дугуйтай тэшүүрээр явахыг хүсч байлаа. Аав намайг тэвэрч, чи үлдэхийг хүсч байна уу гэж асуугаад, би чамайг дугуйтай тэшүүрээр гулгуулахаар авч явж болно гэв.

“Үгүй!” гэж би ууртайгаар хэлэв.

“Чи надад итгэж болно шүү дээ” гэж аав хэллээ.

Бусад нь явахыг хүссэн учир аав бид хоёр машинд орж суулаа. Арван минутын дараа бид машины осолд орох нь тэр. Би гайхамшигтайгаар амьд үлдэж, аав минь амь эрсэдсэн юм. Нөгөөх “үгүй!” гэсэн үг аавдаа хэлсэн миний сүүлчийн үг байжээ. Бас аав минь олон жил болоход намайг тэвэрсэн сүүлчийн хүн байж.

Дараагийн 11 жилд миний амьдрал бүр уруудлаа. Би өөртөө итгэх итгэлгүй болж, хэнд ч итгэдэггүй болсон байлаа. Амьдралд минь аз жаргал байхгүй болж, 18 хүрсэн тэр өдөр, итгэл найдваргүй болсныхоо гунигт дарагдан, аз жаргалтай амьдралд хүрэх замыг зааж өгөөч хэмээн Бурханаас гуйв.

Долоо хоногийн дараа хоёр номлогч над дээр хүрч ирэв. Тэд надад нэг ном үзүүлээд энэ ном үнэнийг гэрчлэх гэрчлэлийн төлөө залбирч үзээч гэж надад хэллээ. Тэдний надаас хүссэн зүйл өчүүхэн юм шиг санагдсан ч, аав минь нас барснаар сэтгэл санаанд үлдсэн шарх гүнзгий байсан бөгөөд номлогчидтой тааралдсан нь намайг хайрладаг Бурханаас ирсэн хариу биш, зүгээр л тохиолдлын хэрэг гэж бодож байлаа.

Би үнэн санаа бодлоор биш ч гэлээ, хариу хүлээн авахын тулд залбирч, Мормоны Номыг уншиж байлаа. Энэ нь эцсийн эцэст, би Бурханд итгэж, Түүнийг болон Түүний хариуг баяртай хүлээн авахад хүргэсэн биз ээ. Тэр үед Сүмийг шүүмжлэх нь элбэг байсан бөгөөд уг шүүмжлэлийг амархан хүлээн авч болох байв. Хичээлээр миний үзсэн манай түүхийн олон агуу хүмүүс алдаж эндэж явсныг би бас мэдлээ. Иосеф Смит мөн л тэдний адил байсан биш үү?

Гэвч эцэстээ, би баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан билээ. Амьдралд минь удирдамж чиглүүлэл хэрэгтэй байгааг мэдэж байлаа. Сүм болон гишүүд надад таалагддаг байв. Гэвч зүрх сэтгэлд минь шатах лугаа адил үнэн гэрчлэлгүйгээр би сүмд элссэнээ хожим нь ойлгосон юм. Надад байсан итгэл нь Сүмийг буруутгагчдын үндэслэл туйлын өнгөцхөн байсныг ухаарч ойлгосноос үүдэлтэй байлаа. Би ер бусын оргилуун итгэл бишрэлийн цэгт эргэлзсэн хэвээрээ хүрч ирсэн хүн. Надад итгэл, аз жаргал дутагдаж байснаас би Сүмтэй танилцсан бөгөөд ийм байдалдаа дахин орохдоо итгэл минь өмнөхөөсөө суларсан байлаа.

Ийм учраас би: Залбираад үзье. Энэ удаад Моронайн хэлсэн шиг “Христэд итгэлтэй байж,” “”үнэн хүсэлтэйгээр,” “чин сэтгэлтэйгээр” (Moронай 10:4) гуйгаад үзье хэмээн эрс шийдсэн юм. Тэр өдөр би удирдамжийн төлөө мацаг барьж залбирахар шийдэв. Тэр өдөр би болж өнгөрсөн юм бүхнийг тунгаан бодож өнгөрүүллээ.

Тэгээд үдэш нь орныхоо дэргэд өвдөг сөгдөн залбирав. Би толгой бөхийлгөн, Мормоны ном үнэн үү гэдгийг Тэнгэрлэг Эцэгээс асуув. Эргэлзсэн бүх юмс санаанд орж ирлээ. Нүдээ аньж, хоёр гараа чанга зөрүүлэн үнэн зүрх, чин сэтгэлтэйгээр Аврагчдаа итгэх итгэлтэйгээр дахин асуув.

Дэлхий зогсчих шиг санагдаж билээ. Дулаахан мэдрэмж төрж, гэрлээр хүрээлэгдэх шиг болов. Яг ийм мэдрэмжийг би 11 жилийн турш эгээрэн хүсч байсан юм. Ийнхүү эцэст нь Тэнгэрлэг Эцэг минь намайг дахин тэвэрлээ. Ийнхүү би эцэстээ итгэх хүнээ олсон юм. “Тийм ээ, би Танд итгэж байна” хэмээн нулимс асгаруулан хэлж билээ.

Зураг чимэглэлийг Доуг Факкел