2010
Гэр бүлийн үдшийг хийхэд тусалсан нь
2010 оны дөрөвдүгээр сар


Гэр бүлийн үдшийг хийхэд тусалсан нь

Энэтхэгийн эдгээр залуу эмэгтэйчүүдийн үйлчлэлийн энгийн төсөл гэр бүлийн үдшийг хийж байх талаар салбарыг нийтэд нь хөдөлгөөнд оруулсан юм хэмээн тэд хэллээ.

Энэтхэгийн Чиннай дүүргийн Чиннайн хоёрдугаар салбарын залуу эмэгтэйчүүд гэр бүлийн үдшийг явуулахад салбарынхаа гишүүдийг урамшуулан дэмжихийг хүсчээ. Энгийн атлаа үр өгөөжтэй санааг бодож олоход тийм их хугацаа шаардагдсангүй. Тэд гэр бүлийн үдшийн дугуй хийсэн гэнэ. Энэ дугуйг эргүүлэхэд заагч ээрүүл нь залбирал хэлэх, хичээл заах, “зууш” бэлтгэх зэрэг үүргүүд дээр тогтооход эргүүлсэн хүн уг үүргийг гүйцэтгэдэг ажээ.

Цаасан дугуй энгийн бөгөөд өнгө ялган будсан аж. Тэд нэг орой цуглааны байранд Залуу Эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд цугласан гэнэ. Хүн бүр нэг гэр бүлийн гэрэл зураг дээрх хүмүүсийг танилцуулжээ. Залуу эмэгтэйчүүдээс 15 настай Сашмита Сантош Кумар, түүний дүү 14 настай Сюжийта эгч хоёр тэд өөрсдөө болон гэр бүл нь Сүмийн шинэ гишүүдийн хувьд анхны дугуйг хүлээн авах болсныг мэдээд бүр ч их баярласан гэнэ.

“Мючелийн дараа бид тэдний байранд бүлгээрээ очиж, дугуйг аавд нь гардуулсан.” “Тэднийхэн бүгдээрээ баярлаж байх шиг санагдсан” гэж 16 настай Дейзи Даниел хэлэв. Гэр бүлийн үдшийн тухай энэ гэр бүл бүрэн цагийн номлогчидтой өмнө нь ярилцдаг байж. Харин дугуй нь мэддэг юмаа улам бататгахад нь тэдэнд түлхэц болжээ.

Залуу эмэгтэйчүүд салбарынхаа Хүүхдийн Хэсгийн хүүхдүүдийн гэр бүлд бүгдэд нь дугуйг өгч хүрэлцэхээр хангалттай олныг хийсэн аж. Дараа нь тэд шинээр хөрвөгчдөд өгүүлэхийн тулд өөр олон дугуй хийж бүрэн цагийн номлогчдод өгсөн гэнэ.

“Манай салбарын гишүүдээс олон нь шинэ гишүүд бөгөөд бид гэр бүлийн үдэш хийдэггүй байлаа” гэж Дейзи ярив. “Гэр бүлийн үдэш хүүхэд, эцэг эхчүүдийг хамтран ажиллахад тусална гэдэг гэрчлэл надад байдаг. Гэр бүлүүд гэр бүлийн үдшийн энэ дугуйг хараад ‘Манай Сүмийн гишүүд биднийг хайрладаг юм байна. Тиймээс тэд энэхүү сануулагчийг бидэнд өгч байгаа хэрэг. Иймээс гэр бүлийн үдшээ хийж байцгаая’ гэж бодох болно. Салбар дахь олон хүмүүсийн хувьд гэр бүлийн үдэш удалгүй долоо хоног тутмын үйл явдал болно гэдгийг тэр урьдчилан хэллээ.

Нэг сайн үйлчлэл нөгөө үйлчлэл уруу хөтөлнө

Гэр бүлийн үдшийн дугуй бол залуу эмэгтэйчүүдийн хэрэгжүүлсэн үйлчлэлийн нэлээд хэдэн төслийн дөнгөж ганцхан нь юм. Салбарынхаа нэг бэлэвсэн эмэгтэйд ганцаардахгүй байхад нь бага ч гэсэн туслахын тулд залуу эмэгтэйүүд чимэглэсэн нэг сагсыг аз жаргал хүсэн ерөөж, гараар бичсэн, богинохон зурвасуудаар дүүргэж өгсөн ажээ. “Тэр эмэгтэйд хэн ч анхаарал халамж тавьдаггүй байлаа” гэж Дейзи өгүүлэв. “Тиймээс салбарын гишүүд түүний тухай санаа тавьж, боддог шүү гэдгийг түүнд сануулахыг хүссэн юм.” Залуу эмэгтэйчүүд сагсыг биечлэн хүргэж өгөөд, өдөр бүр нэг зурвас унших юм бол түүнд инээмсэглэл, баяр баясгалан авчрах болно гэжээ.

Сагстай зурвас өөр нэг санаанд сүнслэгээр нөлөөлжээ. Залуу эмэгтэйчүүд бие биедээ талархлын захидал бичихээр шийдсэн гэнэ. “Бид бүгдээрээ бие биедээ сайхан захидал бичиж байгаа” гэж 13 настай Мониша Калай Селвам ярилаа.

Гэр бүлийн үдэш мандтугай!

Чиннайн хоёрдугаар салбарын залуу эмэгтэйчүүд эдгээр болон бусад олон үйл ажиллагаагаар дамжуулан, үйлчлэлийн энгийн төслүүд хүмүүсийг Аврагчид улам ойртуулдгийг мэджээ. Салбарын гишүүд гэр бүлийн үдшийн дугуйг удаан хугацаанд санасаар байх болно. Учир нь маш олон хүмүүс энэ дугуйг хүлээн авч, эдүгээ хэрэглэж байна. Дугуйнууд нь хэдийгээр түр хугацааны сануулагч боловч ашиг тусаа өгч байгаа аж.

“Хэн ч гэсэн өөрийнхөө дугуй эсвэл хүснэгтийг хийж болно. Эсвэл цаас харандаа аваад төлөвлөгөө хийж чадна” гэж Дейзи хэлэв. “Гэр бүлийн үдэш хүн болгонд чухал гэдгийг бид мэднэ. Гэр бүлийн үдшийг хийж байхад бид туслахыг хүссэн юм.”

Ричард М.Ромнийн гэрэл зургууд

Картикиян

Меганатан

Даниел

Бхарат Раж