Судрын түүхүүд
1-р бүлэг: Иосеф Смит ба түүний гэр бүл: 1805–1820


1-р бүлэг

Иосеф Смит ба түүний гэр бүл

1805–1820 он

Зураг
Балчир хүү Иосеф Смит

Иосеф Смит 1805 оны 12-р сарын 23-нд төржээ. Түүний гэр бүл Америкийн Нэгдсэн Улсын Вермонт мужид амьдардаг байв. Иосеф Смитийн эцгийн нэрийг мөн Иосеф гэдэг байсан бөгөөд эхийнх нь нэрийг Люси гэдэг байв.

Зураг
Иосеф Смит ба түүний ах, эгч, дүүс

Иосеф хоёр ах, гурван эрэгтэй дүү, гурван эмэгтэй дүүтэй байжээ.

Зураг
Иосеф Смитийн гэр бүлийнхэн ажиллаж байгаа нь

Иосефын эцэг эх сайн хүмүүс байв. Тэд хүүхдүүдээ хайрлаж, тэднийг асарч тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг байсан.

Зураг
Орон дээр хэвтэж буй Иосеф Смит

Иосефыг жаахан байхад хөл нь маш ноцтой өвджээ. Эмч нар түүний хөлийг эмчлэх гэж оролдсон боловч чадсангүй.

Зураг
Хайрум Иосефын орны хажууд сууж байгаа нь

Хайрум Смит Иосефын нэг ах нь байсан бөгөөд түүнд хайртай байв. Тэр Иосефын хөл маш ихээр өвдөж байгаад санаа нь зовниж гуниглаж байлаа. Тэр Иосефын орны хажууд суугаад, түүнд туслахыг хичээдэг байв.

Зураг
Люси Мак Смит Иосефтой хамт байгаа нь

Эмч нар Иосефын хөлийг тайрна гэхэд ээж нь зөвшөөрөөгүй юм. Иймд эмч нар хөлний яснаас нь тайрахаар шийджээ. Иосеф эмч нар ясыг нь тайрах үед маш ихээр өвдөнө гэдгийг мэдэж байсан ч Тэнгэрлэг Эцэг өөрт нь тусална гэдэгт итгэлтэй байлаа.

Зураг
Иосеф Смит ба түүний ээж

Эмч нар Иосефоос дарс уух хэрэгтэй тэгвэл тийм ч их өвдөхгүй гэжээ. Харин Иосеф дарс уугаагүй юм. Иосеф ясаа тайруулж байгаагаа ээждээ харуулахыг хүсээгүй тул түүнээс гадаа хүлээхийг хүсжээ.

Зураг
Иосефын хөлд эмч нар мэс засал хийсэн нь

Иосеф ясаа тайруулж байхдаа аавыгаа хажууд нь байж, гараас нь атгаж байхыг хүсжээ. Эмч нар ясны өвчилсөн хэсгийг тайрсан бөгөөд маш аймшигтай өвдөж байсан ч Иосеф зоригтой байсан. Олон өдрийн дараа түүний хөл дээрджээ.

Зураг
Дүнзэн байшин

Иосефыг арай том болох үед гэр бүл нь Нью-Йорк муж руу нүүжээ. Тэд Палмирад ойрхон фермийн дүнзэн байшинд амьдардаг байв.

Зураг
Люси Мак Смит хувцас угааж байгаа нь

Иосефын гэр бүл ядуу байсан. Тэд фермийнхээ мөнгийг төлөхийн тулд маш шаргуу ажилладаг байв. Хөвгүүд нь аавдаа ургац тариалж, мал амьтан өсгөж үржүүлэхэд тусалдаг байсан бол охид ээждээ тусалдаг байжээ.

Зураг
Иосеф ах дүү нартайгаа саваа таталцаж байгаа нь

Иосеф сайн хүү байсан бөгөөд аз жаргалтай, инээлдэн хөгжилдөх дуртай байв.