Судрын түүхүүд
30-р бүлэг : Дайны тухай илчлэлт: 1832 оны 12-р сарын 25


30-р бүлэг

Дайны тухай илчлэлт

1832 оны 12-р сарын 25

Зураг
Санаа зовсон гэгээнтнүүд

Маш олон хүн Сүмд баптисм хүртэв. Сайн мэдээ тэднийг аз жаргалтай болгосон боловч тэд дэлхий дээр болж байгаа зүйлсийн талаар санаа зовж байлаа.

Зураг
Байшин нурж байгаа нь

Газар хөдлөлт, дайн дажин олон газарт болж байв.

Зураг
Хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь

Гунигт явдал Америкийн Нэгдсэн Улсад ч мөн болж байв. Зарим хүн тус улсын иргэн байхыг хүссэнгүй. Тэд өөрсдийн гэсэн удирдагчтай болохыг хүсэж байлаа.

Зураг
Иосеф илчлэлт хүлээн авч байгаа нь

1832 оны Христийн мэндэлсний баярын өдөр Есүс Иосеф Смитэд дайны талаар илчлэлт өгөв.

Зураг
Эрчүүд иргэний дайнд тулалдаж байгаа нь

Есүс Америкийн Нэгдсэн Улсын хүмүүс бие биенийхээ эсрэг дайтах болно гэж хэлжээ. Энэ бошиглол бараг 30 жилийн дараа Америкийн Иргэний дайн эхлэхэд гүйцэлдсэн.

Зураг
цэргүүд

Есүс мөн дэлхийн өөр олон газарт дайн болно гэдгийг илчилжээ. Олон хүн үхэж, асар их гуниг харуусал төрөх болно гэв. Есүс гэгээнтнүүдэд энэ хүнд хэцүү цаг үед итгэлтэй байх хэрэгтэй гэж хэлэв.

Зураг
Иосеф Смит тунгаан бодож байгаа нь

Иосеф Смит дайн дажин болохыг сонсоод, гунигтай байлаа. Хэрэв хүмүүс Бурханы зарлигуудыг дагах юм бол дайн дажин болохгүй гэдгийг тэр мэдэж байв.