Судрын түүхүүд
Мэдэх ёстой газрууд


Мэдэх ёстой газрууд

Адам-ондай-Аман

Адам-ондай-Аман нь Миссури мужид байдаг газар юм. Есүс эрт дээр үед Адам дээр энэ газарт айлчлан ирж байсан.

Америк

Мормоны Номд гардаг хүмүүс олон жилийн өмнө Америкт амьдарч байсан.

Аризона

Аризона бол Америкийн Нэгдсэн Улсын өрнөд хэсэг дэх муж юм. Бригам Янг гэгээнтнүүдийг Аризонад хот суурин бариулахаар явуулсан.

Калифорни

Калифорни бол Америкийн Нэгдсэн Улсын өрнөд хэсэг дэх муж юм. Бригам Янг гэгээнтнүүдийг Калифорнид хот суурин бариулахаар явуулсан.

Картейж

Картейж бол Иллиной дахь хот юм. Иосеф Смит, Хайрум Смит хоёр Картейж шоронд хоригдож байсан.

Тэнгэрийн селестиел хаант улс

Тэнгэрийн селестиел хаант улс бол Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын амьдардаг газар юм. Зөв шударга хүмүүс амилуулагдсаныхаа дараа тэнд амьдарна.

Колорадо

Колорадо бол Америкийн Нэгдсэн Улсын өрнөд хэсэг дэх муж юм.

Каунсил Блаффс

Каунсил Блаффс бол Америкийн Нэгдсэн Улсын тал газар байрладаг хот юм. Энэ нь Айовад байдаг.

Египет

Египет бол Абрахам болон Мосе олон жилийн тэртээ амьдарч байсан газар юм.

Фар Вест

Фар Вест бол Миссури мужийн хот байсан. Гэгээнтнүүд Фар Вестэд хэсэг зуур амьдарч байжээ.

Фейетте

Фейетте бол Нью-Йорк мужид байдаг хот юм. Иосеф Смит Фейеттед Сүмийг зохион байгуулсан.

Гетсеманийн цэцэрлэг

Гетсеманийн цэцэрлэг нь Иерусалимын дэргэд байдаг. Есүс Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналан, бидний төлөө цусаа урсгасан.

Агуу Солт Лэйкийн хөндий

Агуу Солт Лэйкийн хөндий нь Америкийн Нэгдсэн Улсын өрнөд хэсэгт байдаг.

Хармони

Хармони бол Пеннсильванид байдаг, Иосеф Смитийн амьдарч байсан хот юм.

Хаунс Милл

Хаунс Милл бол Миссури дэх хот байсан. Танхайрагчид Хаунс Миллд олон гэгээнтнийг хөнөөсөн.

тэнгэр

Тэнгэр бол Тэнгэрлэг Эцэгийн болон Есүсийн амьдардаг газар юм. Энэ дэлхийд ирэхээсээ өмнө бид тэнгэрт амьдардаг байсан.

Кумора гүвээ

Кумора гүвээ нь Нью-Йорк дахь Иосеф Смитийн гэрийн ойролцоо байдаг байв. Алтан ялтсуудыг Кумора гүвээнд булжээ.

Айдахо

Айдахо бол Америкийн Нэгдсэн Улсын өрнөд хэсэг дэх муж юм. Бригам Янг гэгээнтнүүдийг Айдоход хот суурин бариулахаар явуулсан.

Иллиной

Иллиной бол Америкийн Нэгдсэн Улсын баруун хойд хэсгийн муж юм. Науву болон Картейж нь Иллинойд байдаг хотууд юм.

Индепенденс

Индепенденс бол Миссуригийн Жаксон гүнлэгт байдаг хот юм. Есүс Сионы хот Индепенденсийн ойролцоо баригдах болно гэж хэлжээ.

Жаксон гүнлэг

Жаксон гүнлэг нь Миссурид байдаг. Танхайрагчид гэгээнтнүүдийг Жаксон гүнлэгээс хөөсөн.

Иерусалим

Иерусалим нь Израильд байдаг хот юм. Есүс дэлхийд дахин ирэхдээ Иерусалим руу явах болно.

Көртланд

Көртланд нь Огайо дахь хот юм. Энэ үеийн гэгээнтнүүд Көртландад хэсэг зуур амьдарч байсан ба тэнд ариун сүм барьжээ.

Либерти

Либерти бол Миссурид байдаг хот юм. Иосеф Смит Либерти шоронд хэдэн сар болжээ.

Миссиссипи мөрөн

Миссиссипи мөрний нэг хэсэг нь Науву хотын ойролцоо байдаг. Гэгээнтнүүд Наувуг орхиж явахдаа Миссиссипи мөрөнг гаталжээ.

Миссури

Миссури бол Америкийн Нэгдсэн Улсын баруун хойд хэсгийн муж юм. Индепенденс бол Миссурид байдаг хот юм.

Науву

Науву бол Иллиной дахь хот юм. Гэгээнтнүүд Наувуд амьдардаг байсан бөгөөд тэнд ариун сүм барьжээ.

Нью-Йорк

Нью-Йорк бол Америкийн Нэгдсэн Улсын дорно хэсэг дэх муж юм. Кумора гүвээ Нью-Йоркт байдаг. Палмира болон Фейетте хотууд Нью-Йоркт байдаг.

Огайо

Огайо бол Америкийн Нэгдсэн Улсын баруун дунд хэсгийн муж юм. Көртланд нь Огайо дахь хот юм.

Номхон далай

Номхон далай бол Америкийн Нэгдсэн Улсын өрнөд хэсэгт байдаг. Мормон суман Номхон далай руу жагсаалаар явсан.

Палмира

Палмира бол Иосеф Смитийн гэр бүл олон жилийн турш амьдарч байсан Нью-Йоркийн хот юм.

Пеннсильвани

Пеннсильвани бол Америкийн Нэгдсэн Улсын дорно хэсэг дэх муж юм. Эмма Смитийн гэр бүл Пеннсильванид амьдардаг байжээ.

Пуэбло

Пуэбло бол Колорадо дахь хот юм. Мормон сумангийн эрчүүд Пуэблод гэр бүлээ орхин явжээ.

Квинси

Квинси бол Иллиной дахь хот юм.

Роки Маунтенс

Роки Маунтенс бол Америкийн Нэгдсэн Улсын өрнөд хэсэгт байрладаг. Анхдагчид Роки Маунтенсыг туулан Агуу Солт Лэйкийн хөндий рүү иржээ.

Солт Лэйк Сити

Анхдагчид Солт Лэйк Ситиг барьж байгуулсан. Энэ нь Агуу Солт Лэйкийн хөндийд байрладаг.

Тэнгэрийн телестиел хаант улс

Дэлхий дээр амьдарч байхдаа муу хүмүүс байсан тэд амилсныхаа дараа телестиел хаант улсад амьдарна.

Тэнгэрийн террестиел хаант улс

Дэлхий дээр байхдаа сайн байсан боловч Бурханы бүх зарлигийг дагаагүй хүмүүс амилсныхаа дараа тэнгэрийн террестиел хаант улсад амьдрах болно.

Америкийн Нэгдсэн Улс

Америкийн Нэгдсэн Улс бол Хойд Америкт байдаг газар нутаг юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Америкийн Нэгдсэн Улсад сэргээгдсэн.

Юта

Юта бол Америкийн Нэгдсэн Улсын өрнөд хэсэг дэх муж юм. Солт Лэйк Сити Ютад байдаг.

Вермонт

Вермонт бол Америкийн Нэгдсэн Улсын дорно хэсэг дэх муж юм. Иосеф Смит Вермонтод төрсөн.

Винтер Квортерс

Винтер Квортерс бол Америкийн Нэгдсэн Улсын тал газар байрладаг хот юм.

Вайоминг

Вайоминг бол Америкийн Нэгдсэн Улсын өрнөд хэсэг дэх муж юм. Бригам Янг гэгээнтнүүдийг Вайоминг руу хот суурин бариулахаар явуулсан.

Сион

Сион бол Енохын барьсан хот юм. Хэзээ нэгэн өдөр Сион нэртэй өөр нэг хот байх болно. Энэ нь Миссуригийн Жаксон гүнлэгт байх болно.