Судрын түүхүүд
40-р бүлэг: Көртландын ариун сүм дэх үзэгдлүүд: 1836 оны 4-р сар


40-р бүлэг

Көртландын ариун сүм дэх үзэгдлүүд

1836 оны 4-р сар

Зураг
Төлөөлөгчид ариун ёслолыг адисалж байгаа нь

Көртландын ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш долоо хоногийн дараа гэгээнтнүүд тэнд өөр нэгэн цуглааныг явуулав. Төлөөлөгчид ариун ёслолыг адисалж, Иосеф Смит болон түүний зөвлөхүүд ариун ёслолыг гэгээнтнүүдэд түгээжээ.

Сургаал ба Гэрээ 110, хэсгийн тойм

Зураг
Есүс Иосеф, Оливер хоёрт үзэгдсэн нь

Дараа нь Иосеф Смит, Оливер Каудери хоёр ариун сүмийн нэг хэсэгт очин, өвдөг сөгдөн залбирчээ. Залбирсныхаа дараа тэд гайхамшигт үзэгдлийг үзэв. Тэд Их Эзэн Есүс Христийг харсан аж. Түүний мэлмий яг галын дөл шиг хурц байлаа. Үс нь цас мэт цагаан, царай нь нарнаас хурц тод гэрэлтэй байв.

Зураг
Есүс ариун сүмийг хүлээн авч байгаа нь

Есүс Иосеф, Оливер хоёрт олон гайхамшигт зүйлийг хэлэв. Тэрээр тэдэнд нүгэл чинь өршөөгдсөн тул баярлагтун гэж хэлжээ. Ариун сүмд сэтгэл хангалуун байсан Тэрээр ариун сүмийг барьсан гэгээнтнүүд баяр баясгалантай байх ёстой гэж хэлэв. Тэрээр ариун сүмийг Өөрийн ариун өргөө болгон хүлээн зөвшөөрч, ариун сүмд ойр ойрхон ирнэ гэдгээ хэлэв. Гэсэн ч хэрэв хүмүүс ариун сүмийг ариун хэвээр нь хадгалахгүй бол Тэр ирэхгүй гэж хэлжээ.

Зураг
Мосе Иосеф, Оливер хоёр дээр ирж байгаа нь

Иосеф, Оливер хоёр ариун сүмд Мосег харав. Мосе бол олон зууны тэртээ амьдарч байсан бошиглогч юм. Тэр Иосеф, Оливер хоёрт санваарын онцгой хүчийг сэргээхээр дэлхийд эргэн ирсэн байлаа. Энэ хүч нь Израилын хүүхдүүд дэлхийн олон хэсгээс Сүмд нэгдэн цугларахад туслах ажээ. Уг хүч нь мөн дэлхий даяар номлогчдыг илгээх эрх мэдлийг бошиглогчид өгдөг юм.

Зураг
Елиас Иосеф, Оливер хоёр дээр ирж байгаа нь

Дараа нь Иосеф, Оливер хоёр Елиасыг харсан. Елиас Абрахамд өгөгдсөн санваарын онцгой хүчийг тэдэнд сэргээв. Абрахам нь мөн олон зууны тэртээ амьдарч байсан бошиглогч юм. Энэ хүчээр гэгээнтнүүд Бурханы Абрахамд амласан онцгой адислалуудыг хүртэх боломжтой болох юм.

Зураг
Елиа Иосеф, Оливер хоёр дээр ирж байгаа нь

Дараа нь Иосеф, Оливер хоёр олон зууны өмнө амьдарч байсан өөр нэгэн бошиглогчийг харав. Елиа тэдэнд зөв шударга гэр бүлүүдэд туслахын тулд санваарын онцгой хүчийг сэргээжээ. Энэ хүч нь гэр бүлүүд ариун сүмд лацдан холбогдож, мөнхөд хамт амьдрах боломжийг олгодог.