Судрын түүхүүд
22-р бүлэг: Гэгээнтнүүд Миссурид суурьшиж эхлэв: 1831 оны 7–8-р сар


22-р бүлэг

Гэгээнтнүүд Миссурид суурьшиж эхлэв

1831 оны 7–8-р сар

Зураг
Сүмийн удирдагчид Миссури руу явж байгаа нь

Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон, Эдвард Партриж болон өөр бусад хүн Миссури руу явжээ. Тэд Сион хотыг барьж байгуулах талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байсан учраас их баяртай явцгаалаа.

Зураг
голын завь

Тэд замынхаа талыг завиар туулсан бөгөөд Миссурид ирэх үед Иосеф цааш явган явахыг хүсэв. Тэр Миссуригийн газар нутаг ариун гэдгийг мэдэж байсан учраас харахыг хүсэж байлаа.

Зураг
Иосеф найзуудтайгаа

Иосеф болон түүний найзууд Миссуригээс Жаксон гүнлэг хүртэл бараг 483 километр газрыг явган туулжээ.

Зураг
Иосеф, Эмма хоёр

Иосеф Смитийг нөхдийн хамт Жаксон гүнлэгт ирснээс хойш хэдэн өдрийн дараа Нью-Йоркийн гэгээнтнүүд хүрэлцэн ирэв.

Зураг
Номлогчид Иосефтой мэндчилж байгаа нь

Көртландаас ирсэн номлогчид мөн Жаксон гүнлэгт ирэв.

Зураг
чуулганы үгийг сонсож буй номлогчид

Иосеф Смит, бишоп Эдвард Партриж хоёр хүмүүст хийх ёстой зүйлийг нь хэлэв. Зарим нь Миссурид газар худалдан авах болов. Оливер Каудери, Виллиам В.Фелпс хоёр сургууль зохион байгуулан, хүүхдүүдийн унших номнуудыг сонгож, бичихээр томилогдов.

Зураг
Иосеф илчлэлт хүлээн авч байгаа нь

Иосеф Сионы хотыг хаана барих ёстойг мэдэхийг хүсэж байлаа. Тэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, залбирлынхаа хариултыг хүлээн авав.

Сургаал ба Гэрээ 57, хэсгийн тойм

Зураг
Миссури, Индепенденс

Их Эзэн Сионы хот Миссуригийн Жаксон гүнлэгт баригдах болно гэдгийг илчилсэн. Тэрээр мөн Жаксон гүнлэгийн Индепенденс хотод ариун сүм барих ёстойг илчлэв (89-р хуудас дээрх газрын зургийг үзнэ үү). Түүнчлэн, Их Эзэн Түүний зарлигуудыг дагаж, зовлон бэрхшээлийг итгэлтэйгээр тэвчих хүмүүс алдар сууг хүлээн авна хэмээн амлажээ.

Зураг
Эцэг, хүү хоёр залбирч байгаа нь

Их Эзэн Миссури дэх гэгээнтнүүдэд газар нутгийнхаа хуулийг дуулгавартай дагах ёстой гэв. Тэд олон сайн зүйлийг хэлүүлэлгүй хийх ёстой. Их Эзэн мөн наманчилсан хүмүүсийн нүглийг дахин санахгүй байх болно гэж амлав.

Зураг
Сидней Ригдон

Их Эзэн Сидней Ригдонг газрыг онцгойлон адислах ёстой гэж хэлэв. Сидней Ригдон гэгээнтнүүдээс газар нутгийг талархан хүлээж авч, зарлигуудыг дагана гэж амлах эсэхийг нь асуув. Тэд “Бид тэгнэ” гэж хариулжээ. Сидней Ригдон залбирч, газар нутгийг онцгойлон адислав.

Зураг
Иосеф, Сидней, Оливер нар

Дараа өдөр нь Иосеф Смит, Оливер Каудери, Сидней Ригдон болон бусад удирдагч Индепенденс дэх онцгой газарт хурал хийв. Тэд судруудыг уншиж, залбирчээ. Иосеф Смит ариун сүмийн барилгад зориулж уг газрыг онцгойлон адислав.

Зураг
Иосеф чуулган дээр үг хэлж байгаа нь

Дараагийн өдөр нь Миссури дэх гэгээнтнүүд чуулганд оролцохоор явав. Тэд Ариун Сүнсээр дүүрч, баяр жаргалтай байлаа. Иосеф Смит хэрэв итгэлтэй байвал Бурхан тэднийг адисална гэж хэлэв.

Зураг
Хамтдаа залбирч буй гэр бүл

Хэдэн өдрийн дараа Есүс Иосефт Хүндэтгэлийн өдөр буюу ням гаргийн талаар илчлэлт өгөв. Есүс ням гараг бол Түүний ариун өдөр гэж хэлэв. Ням гарагт бид Түүний талаар дурсан санахад туслах зүйлсийг хийх ёстой бөгөөд ажил хөдөлмөрөөсөө амрах ёстой. Бид мөн сүмдээ явж, ариун ёслолоос хүртэх ёстой. Бид бас нүглээ наманчилж, мацаг барьж, залбирах ёстой. Бид мөн бүх адислалдаа талархдаг байх ёстой.

Зураг
Адислал хүлээн авч буй гэр бүл

Эдгээр зүйлийг хийдэг гэгээнтнүүд хэрэгтэй бүх сайн зүйлээ хүлээн авах болно. Тэд аз жаргалтай, амар амгалан байж, мөнх амьдралыг хүлээн авна.