Судрын түүхүүд
33-р бүлэг : Есүс Христийн талаарх илчлэлт: 1833 оны 5-р сар


33-р бүлэг

Есүс Христийн талаарх илчлэлт

1833 оны 5-р сар

Зураг
Иосеф илчлэлт хүлээн авч байгаа нь

Бошиглогч Иосеф Смитийн хүлээн авсан нэг илчлэлтэд Есүс Өөрийнхөө талаар хэлсэн байдаг. Тэрээр хэрэв хүмүүс Түүний зарлигуудыг дуулгавартай дагаж, залбирвал Түүний царайг харж, Түүнийг мэдэх болно гэж хэлжээ.

Зураг
Есүс Христ

Есүс Өөрийгөө Дэлхийн гэрэл гэж хэлэв. Тэрээр бидэнд амьдрах зөв арга замыг харуулсан.

Зураг
Есүс Христ дэлхийг бүтээсэн нь

Есүс дэлхий үүсэхээс өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байв. Есүс дэлхийг болон түүний дээр байх бүх зүйлийг бүтээсэн билээ.

Зураг
Залбирч буй залуу Есүс

Есүс анх тэнгэрт байхдаа Тэнгэр дэх Эцэгтэйгээ адилхан байсангүй. Тэрээр Эцэгийнхээ мэддэг зүйлийг бүгдийг нь мэддэггүй байв. Түүнд Эцэгийнх нь бүх хүч, алдар суу байсангүй. Есүс Эцэгтэйгээ адил байхын тулд үнэхээр их хичээсэн бөгөөд аажимдаа Эцэгийнхээ хүч, алдар сууг хүлээн авсан юм.

Зураг
Иосеф тэнгэрт байх Есүсийг харав

Есүс биднийг Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах ёстой гэж хэлсэн юм. Бид дуулгавартай байснаар бүх зүйлийг мэдэх боломжтой. Бид мөн Бурхантай адил болж, Түүний адислалыг бүрэн авах боломжтой:

Зураг
Иосеф гэр бүлдээ зааж байгаа нь

Есүс Сатан хүмүүсийг үнэнийг мэдэж, Бурхантай адил болоосой гэж хүсдэггүйг хэлсэн. Есүс Иосефт гэр бүлийнхэндээ үнэнийг заах ёстой хэмээв.

Зураг
Сидней Ригдон гэр бүлдээ зааж байгаа нь

Есүс мөн Фредерик Г.Виллиамс, Сидней Ригдон хоёрт гэр бүлийнхэндээ үнэнийг зааж, зарлигуудыг дуулгавартай дагах ёстой гэв. Ингэснээр Сатан тэдний дээр хүчгүй байх болно.