Судрын түүхүүд
35-р бүлэг: Гэгээнтнүүд Миссуригийн Жаксон гүнлэгээс явсан нь: 1833 оны 9–12-р сар


35-р бүлэг

Гэгээнтнүүд Миссуригийн Жаксон гүнлэгээс явсан нь

1833 оны 9–12-р сар

Зураг
Гэгээнтнүүд Миссури мужийн захирагчийг хүлээн авч байгаа нь

Жаксон гүнлэгт танхайрагчдын бүлэглэл ихээхэн асуудал үүсгэж байсан учраас гэгээнтнүүд Миссури мужийн захирагчаас тусламж хүсэхийг оролдов. Виллиам Фелпс, Орсон Хайд нар мужийн захирагчтай уулзахаар явжээ. Тэд түүнд танхайрагчдын талаар болон тэд хэрхэн гэр орныг нь сүйтгэсэн тухай түүнд ярив.

Зураг
Гэгээнтнүүд мужийн захирагчийн өрөөнөөс гарч явж байгаа нь

Мужийн захирагч тэдэнд туслах хүсэлгүй байсан учраас шүүгчдээс тусламж хүс гэж хэлэв. Гэвч шүүгчид танхайрагчдын найзууд байсан тул тэдэнд тусалсангүй.

Зураг
Танхайрагчид дэлгүүр рүү дайрч байгаа нь

Танхайрагчид гэгээнтнүүд рүү зургаан өдрийн турш дайрав. Тэд гэгээнтнүүдийн гэр орныг сүйтгэж, эрэгтэйчүүдийг нь гэмтээж, дэлгүүр рүү дайрч орон, бүх зүйлийг газар шидэлж байв.

Зураг
Гэгээнтнүүдийг гэр орноос нь хөөж гаргав

Танхайрагчид гэгээнтнүүдийг гэрээ орхин явахад хүргэв. Энэ үед өвөл байсан учраас хүйтэн, нойтон цаг агаарт гэр оронгүй байсны улмаас олон хүн нас барав. Гэгээнтнүүд Миссуригийн өөр хэсэг рүү танхайрагчдаас зугтжээ.

Зураг
Гал тойрон цугларсан гэгээнтнүүд

Гэгээнтнүүд гунигтай байлаа. Тэдний гэр орон, ферм, дэлгүүр бүгд устгагдав. Тэд мал амьтнаа хулгайд алдаж байсан ч мужийн захирагч болон шүүгчид тэдэнд тусалсангүй.

Зураг
гэгээнтнүүд итгэлтэй урагш харж байгаа нь

Гэвч гэгээнтнүүд Бурханд итгэлтэй хэвээр байлаа. Тэд Есүс Христийн Сүм үнэн мөн Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэдэж байв.

Зураг
залбирч буй Иосеф

Гэгээнтнүүдийг Миссурид мөрдөгдөн хавчигдаж байх үед Иосеф Смит Огайогийн Көртландад байлаа. Есүс Иосефт яагаад Миссури дэх гэгээнтнүүд асуудалд ороод байгааг тайлбарлан илчлэлт өгөв.

Зураг
гэгээнтнүүд хоорондоо маргалдаж байгаа нь

Есүс зарим гэгээнтэн зарлигуудыг дагаагүй болохыг хэлэв. Тэд Сионы хүмүүсийн адилаар эв нэгдэлтэй байгаагүй. Тэдний зарим нь бие биетэйгээ маргалдаж, муу муухай үг хэлж байжээ. Зарим нь атаархуу, зарим нь харамч байв.

Зураг
Есүс дэлхийд ирж байгаа нь

Ийм асуудлууд байсан хэдий ч Есүс гэгээнтнүүдэд хайртай мөн тэднийг мартахгүй гэдгээ хэлэв. Тэрээр тэднийг тайвшрах ёстой, учир нь зүрх сэтгэлдээ ариун хүмүүс нэгэн өдөр Сионыг байгуулах болно гэж хэлэв. Есүс гэгээнтнүүдэд Өөрийг нь дэлхий дээр дахин ирэх үед бэлтгэлтэй байхыг сануулжээ. Түүнийг ирэх үед хүмүүс бие биенээ хайрлаж, амар амгалан байх болно. Есүсийг дагасныхаа төлөө хавчигдаж дарлагдсан хүмүүс адислагдах болно. Сатан хүмүүсийг уруу татах хүчгүй байх болно. Өнөөдрийнх шиг үхэл гэж байхгүй байх ба хүн бүр аз жаргалтай байх болно.