Судрын түүхүүд
25-р бүлэг: Иосеф Смит, Сидней Ригдон хоёр номлолд явсан нь: 1831 оны 12-р сараас 1832 оны 1-р сар


25-р бүлэг

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр номлолд явсан нь

1831 оны 12-р сараас 1832 оны 1-р сар

Зураг
Гишүүд сонин руу зааж байгаа нь

Зарим хүн Сүмийн талаар худал үгийг сонин сэтгүүл дээр бичиж хэвлүүлж байлаа. Есүс Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өөр хотуудаар явж, хүмүүст Сүмийн талаар үнэнийг хэлэхийг зарлиглав.

Зураг
Иосеф, Сидней хоёр өвөл аялж байгаа нь

Иосеф, Сидней хоёр Есүсийг дуулгавартай дагав. Тэд гэрээ орхин, өөр олон хотоор явжээ. Тэд сүмийн цуглаануудад болон хүмүүсийн гэр оронд ярьж байлаа.

Зураг
Сидней Ригдон

Иосеф, Сидней хоёр хүмүүст Бурханы зарлигуудын талаар ярьж байв. Тэд Есүс Христийн талаар гэрчилж, хүмүүст наманчлахыг тунхаглаж байлаа. Иосеф, Сидней нар номлолоо дуусгасныхаа дараа гэр рүүгээ буцав.