Судрын түүхүүд
54-р бүлэг: Бурхан ба тэнгэр элчүүд: 1843 оны 2–4-р сар


54-р бүлэг

Бурхан ба тэнгэр элчүүд

1843 оны 2–4-р сар

Зураг
Иосефтой ярьж буй эрэгтэй

Нэг өдөр тэнгэр элч харсан хэмээн нэгэн залуу Иосеф Смит дээр ирэв. Тэр Иосефт тэнгэр элч хэрхэн хувцасласан байсныг хэлжээ. Иосеф түүнд тэнгэр элч хараагүй гэдгийг нь хэлэв. Учир нь тэнгэр элчүүд тэгж хувцасладаггүй гэжээ.

Зураг
Эрэгтэй хүн Иосеф руу уурлан зангаж байгаа нь

Нөгөө залуу уурлаж, тэнгэрээс гал бууж ирээд, бошиглогчийг болон түүний гэрийг шатаахыг зарлиглав. Гэсэн ч түүнд Бурханы хүч байгаагүй тул ямар ч гал бууж ирсэнгүй.

Зураг
Иосеф тэнгэр элчүүдийг үзэгдэлд үзэж байгаа нь

Есүс Иосеф Смитэд тэнгэр элчүүдийн талаар илчлэлт өгөв. Есүс тэнгэр элчүүд нь дэлхийд амьдарч байгаад нас барж, амилсан хүмүүс гэж хэлжээ. Тэд мах, ясан биетэй.

Зураг
Тэнгэр өөд харж буй эрэгтэй

Есүс Сатан хүмүүсийг мэхлэхийг оролддог гэжээ. Заримдаа тэр өөрийгөө хүмүүст тэнгэр элч гэж мэдүүлдэг бөгөөд хүмүүсээр муу зүйл хийлгэхийг оролддог. Гэсэн ч зөв шударга хүмүүс Сатан тэднийг мэхлэхийг оролдож байгааг мэдэх боломжтой.

Зураг
Тэнгэр элчүүд Бурхантай амьдарч байгаа нь

Хожим нь Иосеф Смит гэгээнтнүүдэд тэнгэрийн талаар бусад үнэнийг хэлжээ. Тэр тэнгэр элчүүд дэлхийтэй адил гариг дээр амьдардаггүй бөгөөд Бурхантай хамт амьдардаг гэв. Иосеф мөн тэнгэрт байгаа хүмүүс дэлхий дээр суралцсан бүх зүйлээ мэдэх болно гэж хэлжээ.

Зураг
Тэнгэрийн хуулийг барьсан тэнгэр элчүүд

Иосеф Смит Бурханы бүх хууль биднийг дэлхийд ирэхээс өмнө тэнгэрт тогтоогдсон гэжээ. Хууль бүрд зориулагдсан адислал байдаг. Бид адислалуудыг хүлээн авахын тулд хуулиудыг дуулгавартай дагах ёстой.

Зураг
Мах, ясан биетэй Есүс

Иосеф Смит гэгээнтнүүдэд Есүс Христийн болон Тэнгэрлэг Эцэгийн талаар хэлэв. Есүс хүнтэй адил харагддаг бөгөөд мах, ясан биетэй.

Зураг
Мах, ясан биетэй Тэнгэрлэг Эцэг

Тэнгэрлэг Эцэг мөн мах, ясан биетэй. Тэрээр үзэсгэлэнт, гэрэл цацарсан газар амьдардаг.

Зураг
Иосеф тэнгэр өөд харж байгаа нь

Мөн Иосеф Смит Ариун Сүнс бол сүнс бөгөөд Тэрээр яс, махан биегүй гэж хэлэв.