Судрын түүхүүд
6-р бүлэг: Иосеф, Оливер хоёрт санваар хүртээв: 1829 оны 5-р сар


6-р бүлэг

Иосеф, Оливер хоёрт санваар хүртээв

1829 оны 5-р сар

Зураг
Иосеф Оливерт зааварчилгаа өгөв

Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номыг орчуулж байлаа. Тэд баптисмын талаар уншиж, үүний талаар илүү ихийг суралцахыг хүсжээ.

Зураг
Иосеф, Оливер хоёр залбирч байгаа нь

Иосеф, Оливер хоёр Бурханаас асуухаар шийдэв. Тэрээр тэдэнд үнэнийг суралцахад тусална гэдэгт тэд итгэлтэй байлаа. 1829 оны 5-р сарын 15-нд тэд ой руу явж, залбирав.

Зураг
Иохан Баптист Иосеф, Оливер хоёрт үзэгдэв

Иосеф, Оливер хоёр дээр тэнгэр элч иржээ. Энэ нь олон жилийн тэртээ Есүст баптисм хүртээсэн Иохан Баптист байв. Хурц гэрэл тэднийг хүрээлсэн байлаа.

Зураг
Иохан Баптист Аароны санваар хүртээсэн нь

Иохан Баптист Иосеф, Оливер хоёрт Аароны санваарыг хүртээхээр иржээ. Санваар бол Бурханы хүч юм. Аароны санваар нь хүмүүст баптисм хүртээх эрх мэдлийг багтаадаг.

Зураг
Иосеф Оливерт баптисм хүртээв

Иохан Баптист Иосеф, Оливер хоёрт бие биендээ баптисм хүртээх ёстой хэмээн хэлжээ. Иосеф Оливерт, харин Оливер Иосефт баптисм хүртээв. Тэд баптисм хүртэхдээ усан доогуур оржээ.

Зураг
Иохан Баптист Есүст баптисм хүртээсэн нь

Олон жилийн тэртээ Иохан Баптист яг ийм аргаар Есүст баптисм хүртээжээ. Есүс баптисм хүртэхдээ усан доогуур орсон.

Зураг
Иосеф, Оливер хоёр

Иосеф, Оливер хоёр баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсээр дүүргэгдэв. Ариун Сүнс тэдэнд Есүс Христийн үнэн Сүм удахгүй дэлхий дээр дахин бий болно гэж хэлэв.

Зураг
Иосеф, Оливер хоёр бусадтай хамт байгаа нь

Иосеф, Оливер хоёр сайн найзууддаа баптисм хүртсэнээ хэлжээ. Тэдэнд мөн санваарын талаар хэлэв. Гэсэн ч Иосеф, Оливер хоёр бусад хүнд тэр даруй хэлсэнгүй. Зарим хүн тэдэнд итгэхгүй байсан бөгөөд тэднийг асуудалд оруулна гэдгийг тэд мэдэж байлаа.

Зураг
Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваар хүртээсэн нь

Хожим нь өөр гурван тэнгэр элч ирсэн бөгөөд тэд Есүсийн анхны гурван төлөөлөгчид болох Петр, Иаков, Иохан гурав байлаа. Пeтр, Иаков, Иохан нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Мелкизедик санваар хүртээжээ. Үүнийг мөн “дээд” санваар хэмээн нэрлэдэг.

Зураг
Санваарын адислал

Санваарыг сэргээгдэх үед зөв шударга эрчүүдэд дэлхий дээрх Бурханы ажилд туслах эрх мэдэл өгөгдсөн билээ. Мелкизедик санваартай эрчүүд Сүмийн удирдагч болох боломжтой бөгөөд хүмүүст адислал өгч болдог. Тэд мөн хүмүүст Ариун Сүнсний бэлэг өгч болно. Санваарын сэргээлт нь агуу адислал юм.