Судрын түүхүүд
59-р бүлэг: Наувугийн ариун сүмд хишгийн ёслолууд хийгдсэн нь: 1845 оны 11-р сараас 1846 оны 2-р сар


59-р бүлэг

Наувугийн ариун сүмд хишгийн ёслолууд хийгдсэн нь

1845 оны 11-р сараас 1846 оны 2-р сар

Зураг
гэгээнтнүүд Наувугийн ариун сүм дээр ажиллаж байгаа нь

Иосеф Смитийг нас барсны дараа гэгээнтнүүд Наувугийн ариун сүмийг үргэлжлүүлэн барив. Их Эзэн тэдэнд ариун сүм барихыг зарлигласан бөгөөд тэд Түүнийг дуулгавартай дагахыг хүсэж байв. Гэгээнтнүүд энэхүү ажлын ихэнхийг хавчлага, дарамтын хажуугаар хийж байсан бөгөөд Наувуг удахгүй орхиж явах болно гэдгээ мэдэж байлаа.

Зураг
Гэгээнтнүүд ариун сүмийг барьж дуусгаж байгаа нь

Ариун сүмийн аль нэгэн хэсэг баригдах бүрд тэд тэрхүү хэсгийг онцгойлон адисалж, ашиглаж эхэлж байв. Ариун сүмийн хамгийн эхний давхар 1841 онд баригдаж дуусах үед тэнд нас барагсдын төлөөх баптисмыг хийж эхэлжээ. 1845 оны 11-р сард хэд хэдэн давхар баригдаж дууссан бөгөөд гэгээнтнүүд ариун нандин ёслол болох хувийн хишгийг хүртэж болохын тулд онцгойлон адислав (мөн 50-р бүлгийг үзнэ үү).

Зураг
Наувугийн ариун сүм

Гэгээнтнүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахыг маш их хүсэж байсан учраас ариун сүмийг өдөр шөнөгүй ашиглаж байв. Тэднийг Наувугаас явахын өмнөх хэдэн долоо хоногийн турш Бригам Янг болон бусад хүн гэгээнтнүүдэд тэдгээр ёслолыг хүлээн авахад тусалж байлаа. Гэгээнтнүүдийг явах цаг болоход тэдний 6000 орчим нь Наувугийн ариун сүмд өөрсдийн хувийн хишгийг хүртсэн байв. Ирээдүйд ирэх сорилт бэрхшээлүүдийг туулахад эдгээр ёслол тэдэнд агуу ихээр тусалсан билээ.