Судрын түүхүүд
11-р бүлэг: Өөр олон хүн Сүмд нэгдэв: 1830 оны 4–6-р сар


11-р бүлэг

Өөр олон хүн Сүмд нэгдэв

1830 оны 4–6-р сар

Зураг
Гишүүд ирж байгаа нь

Хэдэн долоо хоногийн дараа Сүм аль хэдийн 27 гишүүнтэй болсон байлаа. Тэд бүгдээрээ өөр өөр газарт амьдардаг байсан. Иосеф Смит тэднийг бүх гэгээнтэнд зориулсан тусгай цуглаан болох чуулганд хүрэлцэн ирэхийг хүсжээ. Есүс Христийн Сүмийн гишүүдийг гэгээнтнүүд гэж нэрлэдэг.

Зураг
Гэгээнтнүүд ариун ёслолоос хүртэж байгаа нь

Гэгээнтнүүд чуулган дээр ариун ёслолын цуглаанаа явуулжээ. Зарим эрэгтэйг санваарт томилов. Ариун Сүнс гэгээнтнүүдийг адисалсан бөгөөд тэд маш их баяртай байлаа.

Зураг
Хүмүүс чуулганд оролцож байгаа нь

Чуулганд ирсэн зарим хүн Сүмийн гишүүн байгаагүй. Тэд сайн мэдээний талаар суралцаж, Сүмд нэгдэхийг хүсэн, баптисм хүртсэн юм. Чуулганы дараа Иосеф Смит өөр нэгэн хотхон руу явсан бөгөөд тэнд бас хүмүүс баптисм хүртэхийг хүсэж байлаа. Иосеф тэдэнд ойролцоох голд баптисм хүртэж болно гэж хэлэв.

Зураг
Ёс бус хүмүүс даланг нурааж байгаа нь

Хүмүүс голын усыг баптисмын ёслол хүртэхэд хангалттай гүнзгий болгох үүнээс голд жижигхэн далан барьжээ. Харин тэр шөнө зарим хүн даланг устгасан байв.

Зураг
Танхай бүлгийнхэн баптисмыг саатуулсан нь

Даланг дахин барьж, Оливер Каудери хүмүүст баптисм хүртээж эхэлжээ. Удалгүй танхайрагчид ч ирэв. Танхайрагчид бол хорон санаатай бүлэг хүн юм. Тэд муу муухай хараалын үгсийг урсгаж, гэгээнтнүүдийг гэмтээхийг оролдсон ч Их Эзэн тэднийг хамгаалав.

Зураг
Иосеф шоронгийн өрөөнд байгаа нь

Танхайрагчид Сүмд хор хохирол учруулахыг хичээсээр байв. Тэд Иосеф Смитийн талаар худал цуу яриа тарааж, түүнийг баривчлагдахад хүргэлээ. Тэд шүүх хурал дээр бошиглогчийн талаар худал мэдүүлэг өгөх хүмүүсийг олжээ. Гэсэн ч бусад хүн Иосефын талаар үнэнийг хэлж, дайснуудын үг худал болохыг баталсан.

Зураг
Иосеф дахин баривчлагдаж байгаа нь

Иосеф суллагдсан боловч удалгүй ойролцоох гүнлэгээс түүнийг баривчлахаар хэсэг бүлэг хүн ирэв. Түүнийг шоронд хоригдож байхад хүмүүс түүн рүү нулимж, хоол өгдөггүй байлаа. Дахиад нэг шүүх хурлаар Иосефыг гэм буруугүй байсныг тогтоож, сулласан юм.