Судрын түүхүүд
45-р бүлэг: Миссури дэх бүлэг танхайрагчид олшров: 1838–1839 он


45-р бүлэг

Миссури дэх бүлэг танхайрагчид олшров

1838–1839 он

Зураг
Барилгын зураг барьсан Иосеф

Олон гэгээнтэн Иосеф Смитийн хамт Миссуригийн Фар Вестэд амьдарч байлаа. Хүмүүс байшин, сургууль барьж, аз жаргалтай амьдарч байв.

Зураг
Бүлэг танхайрагчид цугларч байгаа нь

Гэвч гэгээнтнүүд тийм ч удаан амар амгалан байж чадсангүй. Дахиад л Миссури дэх бусад хүн гэгээнтнүүдийг асуудалд оруулж эхлэв.

Зураг
танхайрагчид гэгээнтнүүдэд хор хөнөөл учруулахаар төлөвлөж байгаа нь

Танхайрагчид гэгээнтнүүдэд хор хөнөөл учруулах төлөвлөгөө гаргахаар цуглав.

Зураг
Танхайрагчид гэгээнтнүүдийг барьж байгаа нь

Танхайрагчид маш олон муу зүйл хийсэн бөгөөд гэгээнтнүүдийг гэрээс нь хөөж гаргав.

Зураг
Танхайрагчид гэр орон сүйтгэж байгаа нь

Тэд гэгээнтнүүдийн гэр орон, фермийг устгаж сүйтгэжээ.

Зураг
Танхайрагчид нэгэн эрийг зодож байгаа нь

Тэд эрэгтэйчүүдийг нь зодож, заримыг нь шоронд хийв.

Зураг
Эмэгтэй хүнийг гэмтээж буй эрэгтэй

Танхайрагчид зарим эмэгтэйг гэмтээжээ.

Зураг
Гэгээнтнүүд мужийн захирагч Боггсоос тусламж хүсэж байгаа нь

Гэгээнтнүүд мужийн захирагч Боггсоос тусламж хүсэв. Гэвч хүмүүс түүнд гэгээнтнүүдийн талаар худал ярьсан байсан тул тэр тэдэнд тусалсангүй.

Зураг
Мужийн захирагч Боггс өөрийн хүмүүстээ хандан ярьж байгаа нь

Гэгээнтнүүд, танхайрагчдын хоорондох асуудал улам ширүүсэв. Мужийн дарга Боггс гэгээнтнүүдийг эдгээр асуудалд буруутай гэж бодон, хэрэв гэгээнтнүүд Миссуригээс явахгүй бол тэднийг ал хэмээн хэсэг цэрэгтээ хэлжээ.

Зураг
Танхайрагчид гэгээнтнүүд рүү дайрч байгаа нь

Зарим гэгээнтэн Хаунс Милл гэдэг хотод амьдарч байлаа. Нэгэн өдөр танхайрагчид ирж, тэдэн рүү дайрав.

Зураг
Танхайрагчид дүнзэн байшин руу буудаж байгаа нь

Зарим гэгээнтэн ой руу зугтаж байхад зарим нь дүнзэн байшин руу хамгаалалт эрэн гүйж байлаа. Танхайрагчид байшингийн зай завсраар буудаж байсан ба байшин руу дайрч орон, илүү ихээр буудаж эхлэв.

Зураг
Гэгээнтнүүд сумнаас бултаж байгаа нь

Танхайрагчид Хаунс Миллд амьдарч байсан 17 хүнийг алж, 13 хүнийг гэмтээжээ. Зарим хүүхэд бууны суманд өртөж, алагдав.

Зураг
Танхайрагчид гэгээнтнүүдийг дээрэмдэж байгаа нь

Дараа нь тэд гэгээнтнүүдийн гэр орон болон тэрэг хөсгийг нь дээрэмдэв.

Зураг
Цэргүүд Иосефыг алахыг завдаж байгаа нь

Хожим нь зарим цэрэг Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг баривчилжээ. Цэргүүдэд Иосефыг болон түүний найзуудыг бууд гэсэн тушаалыг өгсөн байв.

Зураг
Иосефыг алахаас татгалзаж буй цэрэг

Гэсэн ч цэргийн дарга тушаалыг дагасангүй. Тэр Иосеф болон бусад хүнийг буудах нь аллага хэмээн хэлжээ.

Зураг
Иосеф болон түүний найзууд гинжлэгдсэн байгаа нь

Иосефыг болон түүний найзуудыг шүүх хуралд оруулахаар болов. Шүүх хурлын өмнө болон хурлын үеэр тэд Миссуригийн Ричмонд хотын шоронд хоригдож байлаа. Шоронгийн харгалзагчид тэднийг гавлаж гинжлэн, хүйтэн шалан дээр унтуулах болов.

Зураг
Тохуурхан инээж буй харгалзагчид

Харгалзагчид шоронд хоригдож буй хүмүүст маш муу хандаж байв. Тэд муу муухай үгсийг урсгаж байлаа. Тэд хэрхэн гэгээнтнүүдийг дээрэмдэж, алснаа болон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хэрхэн бэртээж гэмтээснээ ярьж байв. Нэг шөнө тэд инээлдэж, сагсуурч бардамнан орилолдож байлаа.

Зураг
Иосеф ёс бус харгалзагчдыг зэмлэж байгаа нь

Иосеф тэдний ярьж байгаа зүйлсийг жигшиж байсан бөгөөд сонсохыг хүссэнгүй. Иймээс тэр босч зогсон, тэдэнд яриагаа зогсоохыг тушаав. Тэр “Чимээгүй бол. Есүс Христийн нэрээр би та нарыг чимээгүй бол гэж тушааж байна; Би цаашид эдгээр муу муухай хэллэгийг тэсвэрлэж чадахгүй. Яриагаа зогсоо эсвээс энэ мөчид та нар эсвэл би үхэх болно!’ гэж хэлэв. Харгалзагчид айж, Иосефоос уучлалт гуйжээ. Тэд буланд сууж, шөнийн туршид ганц ч үг дуугарсангүй.