Судрын түүхүүд
19-р бүлэг: Есүс Христийн Хоёр дахь ирэлт


19-р бүлэг

Есүс Христийн Хоёр дахь ирэлт

Зураг
Хүмүүс гэгээнтнүүд рүү орилон хашгирч байгаа нь

Огайогийн Көртландад зарим хүн сайн мэдээг сонсохыг хүссэнгүй. Зарим нь бүр хүмүүсийг сайн мэдээний талаар суралцахыг нь болиулж, гэгээнтнүүдийн талаар худал ярьж байлаа.

Сургаал ба Гэрээ 45, хэсгийн тойм

Зураг
Иосеф Мормоны Номыг хуваалцаж байгаа нь

Есүс Иосеф Смитэд Өөрийгөө удахгүй дэлхийд эргэж ирнэ гэж хэлэв. Түүнийг ирэхээс өмнө дэлхий дээрх хүн бүр сайн мэдээг сонссон байх ёстой. Гэгээнтнүүд сайн номлогчид байж, сайн мэдээг хуваалцахын тулд шаргуу ажиллах ёстой.

Зураг
Есүс төлөөлөгчдөдөө зааж байгаа нь

Есүс дэлхий дээр амьдарч байхдаа төлөөлөгчдөдөө Өөрийг нь дахин ирэхийн өмнө юу тохиолдохыг хэлжээ.

Зураг
Хожмын өдрүүдийн шинж тэмдэг

Есүс төлөөлөгчдөдөө Иерусалим дахь ариун сүм устгагдах болно гэжээ. Иудейчүүд олон үндэстний дунд тараагдаж, тэднээс олон нь алагдаж мөн олон дайн дэгдэх болно. Хүмүүс бие биенээ хайрлахаа больж, зүрх сэтгэлээ Бурханаас холдуулна. Янз бүрийн өвчин тахал, газар хөдлөлт болно. Нар харанхуйлж, сар цус шиг болж, одод тэнгэрээс унах болно.

Зураг
Иосефын анхны үзэгдэл

Есүсийг дахин ирэхэд зориулж хийгдэх ёстой чухал бэлтгэл ажил нь Түүний Сүмийн сэргээлт юм. Сэргээгдсэн сайн мэдээ нь харанхуй дахь гэрэлтэй адил байх болно хэмээн Есүс хэлжээ.

Зураг
Дайтаж буй цэргүүд

Есүсийн хэлсэн зүйлсээс маш олон нь аль хэдийн гүйцэлдсэн билээ. Өөр бусад зүйл нь гүйцэлдэж эхэлж байгаа бөгөөд бусад нь ирээдүйд гүйцэлдэх болно.

Зураг
Иудейчүүд Иерусалимд эргэн ирж байгаа нь

Эдгээр бүх зүйл гүйцэлдэхэд зөв шударга хүмүүс Есүс удахгүй ирнэ гэдгийг мэдэх болно. Тэд Түүнийг ирээсэй гэж хүсэх болно. Олон иудей Иерусалим руу буцаж, сайн мэдээг сонсох болно.

Зураг
Гэгээнтнүүд Шинэ Сионыг барьж байгаа нь

Зөв шударга гэгээнтнүүд хамгаалагдахын тулд Сионы шинэ хотыг барих болно. Тэд бие биетэйгээ зөрчилдөхгүй байх болно. Мөн аз жаргалтай байж, баяр баясгалангийн дууллуудыг дуулна. Зөв шударга бус хүмүүс Сион руу явах боломжгүй байх болно.

Зураг
Есүс үүлэн дунд ирж байгаа нь

Есүс гэрэлт үүлэнд залран дэлхийд ирнэ. Зөв шударга хүмүүс Түүнийг харах болно. Нас барсан бүх зөв шударга хүн амилах болно. Тэд Есүстэй үүлэнд уулзаж, хамт дэлхийд ирнэ.

Зураг
Есүс Иерусалимд ирж байгаа нь

Есүс Иерусалимд ирэх болно. Тэр уулан дээр зогсож, уул хоёр хуваагдах болно. Тэнгэр болон газар сэгсрэгдэж, ёс бус хүмүүс устгагдана.

Зураг
Иудейчүүд Есүсийн шархыг хараад уйлж байгаа нь

Иерусалим дахь хүмүүс Есүсийг хараад, “Таны гар мөн хөл дээрх эдгээр шархнууд юу вэ?” гэж асуух болно. Тэр хариуд нь, “Би бол цовдлогдсон Есүс болой. Би бол Бурханы Хүү” гэж хэлнэ. Тэгээд хүмүүст өөрсдийнхөө нүглийн учир уйлж, Есүс мөрдөн хавчигдсаны улмаас гүнээ эмгэнэн гашуудах болно.

Зураг
Есүс гэгээнтнүүдтэй хамт амьдарч байгаа нь

Зөв шударга хүмүүс Есүсийг харахдаа баяртай байх болно. Дэлхий бүхэлдээ тэднийх болох бөгөөд Сатан тэднийг уруу татаж чадахгүй болно. Тэдний үр хүүхдүүд гэм нүгэлгүйгээр өсөж торних болно. Есүс тэдэнтэй хамт 1000 жил амьдарч, тэдний хаан байх болно.

Зураг
Номлогчид гэр бүлд зааж байгаа нь

Есүс Иосеф Смитэд бүх хүнд наманчилж, Хоёр дахь ирэлтэд бэлд гэж хэлүүлэхээр номлогчдыг явуул гэв. Тэрээр гэгээнтнүүд бэлтгэх ёстой, залбирч, мацаг барин, бие биендээ зарлигуудыг заах ёстой гэжээ.

Зураг
Өвдөг сөгдөн залбирч буй гэр бүл

Есүс хэрэв тэд Өөртэй нь ойр байх юм бол тэдэнтэй ойр байна гэж гэгээнтнүүдэд амлажээ. Тэрээр тэднийг залбирах ёстой гэсэн бөгөөд Бурхан залбиралд хариулна гэж амласан.

Зураг
Хоол ундаа хуваалцаж буй гэр бүл

Гэгээнтнүүд Есүст туслахын тулд хийж чадах бүхнээ хийх ёстой. Хүмүүс Есүст тусалж байхдаа Түүнтэй адил болдог. Тийн тэд Түүний хоёр дахь ирэлтэд бэлтгэгдсэн байна.