Судрын түүхүүд
44-р бүлэг: Аравны нэг: 1838 оны 7-р сар


44-р бүлэг

Аравны нэг

1838 оны 7-р сар

Зураг
Залбирч буй Иосеф

Их Эзэн Иосеф Смитэд Сүмийн гишүүд аравны нэгийг төлөх ёстой хэмээн хэлэв. Иосеф Миссуригийн Фар Вестэд байхдаа гэгээнтнүүд хэр хэмжээний мөнгө төлөх ёстойг залбирч асуув. Их Эзэн гэгээнтнүүд өөрсдөдөө байгаа бүх өмч хөрөнгөнийхөө аравны нэг хэсгийг төлөх ёстой гэж хэлжээ.

Зураг
Аравны нэгээ төлж буй гишүүд

Хэрэв тэд 10 цент цуглуулсан бол аравны нэгд нэг центийг нь өгөх ёстой. Харин 100 цент цуглуулсан бол 10 центийг нь төлөх ёстой.

Зураг
гэгээнтнүүд хураасан ургацаасаа аравны нэгээ төлж байгаа нь

Гэгээнтнүүд мөн өөр арга замаар аравны нэгийг төлдөг байв. Тэд тариалсан тариа будаа, хадаж авсан өвснийхөө аравны нэгийг өгдөг байжээ. Тэд мөн тахиа, өөр бусад тэжээвэр амьтад, сүү, ногоо зэргээс аравны нэгээ төлж байв.

Зураг
Ариун сүмийн өмнө зогсох номлогчид

Аравны нэгийг ариун сүм, цуглааны байр, Сүмийн бусад барилга байгууламжийг барьж, засаж янзлахад ашигладаг. Түүнчлэн аравны нэгийг номлолын ажилд туслахад, мөн судрууд, Сүмийн бусад материалыг орчуулж, хэвлэхэд ашигладаг.

Зураг
Хоол хүнс, эд зүйлс авчирч буй эмэгтэйчүүд

Аравны нэгийг Сүмийн гишүүдэд туслахад ашигладаг. Аравны нэг, бусад өргөлийг тусламж хэрэгтэй хүмүүст хоол хүнс, хувцас хунар худалдаж авч өгөхөд ашигладаг.

Зураг
Аравны нэгээ төлж буй бяцхан охин

Их Эзэн бидний хүн нэг бүрийг аравны нэгээ бүрэн төлөөсэй хэмээн хүсдэг. Бид аравны нэгээ бишопт өгдөг. Тэр үүнийг Сүмийн төв алба руу явуулж, тэнд бошиглогч болон Сүмийн удирдагчид залбиран, хэрхэн захиран зарцуулахыг шийддэг.

Зураг
Ариун сүмийн өмнө зогсож буй гэр бүл

Тэнгэрлэг Эцэг аравны нэгээ төлдөг гэгээнтнүүдэд гайхамшигтай адислалуудыг өгдөг. Аравны нэгээ төлдөггүй гэгээнтнүүд энэ бүх адислалыг авч чадахгүй. Аравны нэгээ төлдөггүй гэгээнтнүүд Бурханыг дээрэмдэж байгаа хэрэг хэмээн Библи дээр гардаг.