Судрын түүхүүд
Мэдэх ёстой үгс


Мэдэх ёстой үгс

өргөж авсан

Иосеф, Эмма Смит хоёр ихэр хүүхдүүдийг өргөж авсан. Энэ нь Иосеф, Эмма хоёр ихэр хүүхдүүдийг гэр бүлийнхээ гишүүн болгосон гэсэн үг.

архи согтууруулах ундаа

Архи согтууруулах ундаа уух нь бидэнд муу. Шар айраг, дарс нь архи согтууруулах ундаа юм.

өвөг дээдэс

Өвөг дээдэс гэдэг нь биднээс өмнө амьдарч байсан гэр бүлийн гишүүдийг хэлнэ.

тэнгэр элч

Тэнгэр элч нь Бурханы туслагчийн нэг юм. Тэнгэр элч Моронай Иосеф Смиттэй ярилцсан.

Зураг
тэнгэр элч
төлөөлөгч

Төлөөлөгч бол Есүс Христийн Сүмийн удирдагч. Есүс Иосеф Смитэд арван хоёр төлөөлөгчийг томилохыг хүсэж байгаагаа хэлжээ.

баривчилсан

Цэргүүд Иосеф Смитийг баривчилсан. Энэ нь цэргүүд түүнийг баривчилж, шоронд хийсэн гэсэн үг.

дайрч довтлох

Танхайрагчид гэгээнтнүүд рүү дайрч довтолсон. Энэ нь танхайрагчид гэгээнтнүүдтэй дайтаж эхэлсэн гэсэн үг.

баптисмын усан сан

Сүмийн цуглааны байрууд болон ариун сүмүүдэд баптисмын усан сан байдаг. Хүмүүс баптисмын усан санд баптисм хүртдэг.

баптисм хүртсэн

Бид Сүмд нэгдэхдээ баптисм хүртдэг. Биднийг усан доогуур умбуулаад, буцааж гаргадаг.

үзэсгэлэнт

Ямар нэгэн зүйл үзэсгэлэнтэй бол бид түүнийг харах дуртай байдаг. Цэцэрлэгт хүрээлэн үзэсгэлэнтэй. Ариун сүм үзэсгэлэнтэй.

итгэх

Итгэх гэдэг нь ямар нэгэн зүйлийг үнэн гэж бодохыг хэлнэ. Олон хүн Есүс Христийн сайн мэдээнд итгэдэг.

бишоп

Бишоп бол тойргийн удирдагч юм.

буруутгах

Хүмүүс Иосеф Смитийг асуудал бэрхшээл гарсанд буруутгасан. Хүмүүс Иосеф Смитийг асуудлуудыг үүсгэсэн гэж хэлсэн гэсэн үг.

зээлэх

Бид ямар нэгэн юмыг зээлэхдээ хүмүүсээс тэр зүйлийг хэрэглэж болох эсэхийг асуудаг. Хэрэв хүн найзынхаа морийг зээлэхийг хүсвэл найзаасаа морийг нь хэрэглэж болох эсэхийг асуудаг. Тэр хэрэглэснийхээ дараа тэр найздаа морийг нь буцааж өгдөг.

сагсуурсан

Шоронгийн харгалзагчид өөрсдийн хийсэн зүйлээрээ бардамнаж сагсуурав. Энэ нь тэд хийсэн зүйлдээ баярлаж, бусдад хэлнэ гэсэн үг.

гүүр

Анхдагчид гүүрээр голыг гаталсан.

бүрээ

Бүрээ гэдэг нь бүрээний нэг төрөл юм.

Зураг
бүрээ
булсан

Моронай алтан ялтсуудыг булав. Тэр тэдгээрийг чулуун хайрцганд хийж, газар булсан.

ахмад

Ахмад бол удирдагч. Ахмад Аллен цэргүүдийг удирддаг байсан.

баривчилсан

Цэргүүд Иосеф Смитийг баривчилсан. Энэ нь цэргүүд Иосеф Смитийг баривчилж, шоронд хийсэн гэсэн үг юм.

сонголтууд

Тэнгэрлэг Эцэг бидэнд сонголт хийх боломж олгодог. Энэ нь Тэнгэрлэг Эцэг бидэнд юу хийхээ шийдэх боломж олгодог гэсэн үг юм.

сонгох

Бурхан биднийг сайн эсвэл муу байхыг сонгох боломж олгодог. Бид хүмүүсийг удирдагчаар сонгодог. Бурхан Бригам Янгийг гэгээнтнүүдийн удирдагч болгохоор сонгосон.

зарлигууд

Сайн хүмүүс Бурханы зарлигуудыг дагадаг. Сайн хүмүүс Бурхан тэднээр хийлгэхийг хүссэн зүйлийг хийдэг.

чуулган

Чуулган бол томоохон уулзалт юм. Сүмийн олон гишүүн чуулганд очдог.

зөвлөхүүд

Зөвлөхүүд нь удирдагчдад тусалдаг хүмүүс юм. Сүмийн бошиглогч зөвлөхүүдтэй байдаг.

гэрээ

Гэрээ бол амлалт юм. Бид Бурхантай гэрээ байгуулахдаа ямар нэгэн зүйл хийнэ хэмээн Түүнд амладаг.

бүтээсэн

Есүс Христ дэлхийг бүтээсэн. Энэ нь Есүс Христ дэлхийг бий болгосон гэсэн үг юм.

үр тариа

Анхдагчид үр тариа тариалав. Үр тарианд эрдэнэ шиш, төмс, буудай болон бусад зүйл ордог.

цовдлогдсон

Есүс цовдлогдсон. Энэ нь Тэрээр загалмайд хадагдаж, амьсгал хураатлаа тэнд байсан гэсэн үг юм.

Зураг
Есүс цовдлогдсон
далан

Гэгээнтнүүд голд далан барьсан. Далан нь усыг хаадаг.

Зураг
далан
дикон

Хөвгүүд 12 насандаа дикон болж болно. Дикон нь ариун ёслолыг түгээж болно.

шийдсэн

Эмма, Иосеф хоёр Пеннсильвани руу явах эсвэл Нью-Йоркт үлдэх эсэхээ бодов. Тэд Пеннсильвани руу явахаар шийджээ.

онцгойлон адислах

Бид ямар нэгэн зүйлийг онцгойлон адислахдаа үүнийг Бурханы ажилд ашиглагдахад зориулан адисалдаг. Гэгээнтнүүд ариун сүмийг онцгойлон адисалсан.

устгах

Устгах гэдэг нь нурааж, эвдэлж, шатааж, хөнөөхийг хэлдэг. Танхайрагчид ариун сүмийг устгасан.

шавь

Шавь гэдэг нь Есүсийг дагаж, Түүнтэй адилхан болохыг хичээдэг хүн юм.

хөлсөө авах

Хөлсөө авах гэдэг нь ажлынхаа хөлсийг авах гэсэн үг юм.

ахлагчид

Ахлагчид нь санваартай эрэгтэйчүүд юм.

хувийн хишиг

Хувийн хишиг нь онцгой амлалт буюу Бурханаас ирсэн бэлэг юм.

дайсан

Дайсан бол өөр нэг хүнийг үзэн ядаж байгаа хүн юм. Иосеф Смитийн дайснууд түүнийг алахыг оролдсон.

зугтаах

Зугтаах гэдэг нь хэн нэгнээс эсвэл ямар нэгэн зүйлээс холдож явах гэсэн үг. Иосеф Смит танхайрагчдаас зугтсан.

хилэнцэт

Хилэнцэт гэдэг нь ямар нэгэн маш муу зүйл. Сатан бол хилэнцэт сүнс юм.

хилэнцэт сүнснүүд

Хилэнцэт сүнснүүд нь муу сүнснүүд юм. Хилэнцэт сүнснүүд Сатаныг дагадаг.

гишүүнчлэлээс хасах

Муу зүйл хийсэн Сүмийн гишүүдийг гишүүнчлэлээс хасдаг. Энэ нь тэд Сүмийн гишүүн байхаа болино гэсэн үг.

итгэл

Итгэлтэй байна гэдэг нь харагдаж, үзэгдэхгүй мөртлөө үнэн зүйлд найдах гэсэн үг юм. Бидэнд Есүс Христэд итгэх итгэл бий. Энэ бол бид Түүнд итгэж, Түүнийг дагадаг гэсэн үг.

мацаг барих

Мацаг барих гэдэг нь хоол идэхгүй, ус уухгүй байна гэсэн үг.

үүрд

Үүрд гэдэг нь үргэлж гэсэн үг юм. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагаж чадах юм бол Түүнтэй үүрд хамт амьдрах болно.

уучлах

Уучлах гэдэг нь бусдын хийсэн муу зүйлийг мартах гэсэн үг юм. Хэрэв бид хийсэн муу зүйлдээ харамсаж, дахиж хийхгүй байхыг хичээх юм бол Бурхан биднийг уучилна.

цугларах

Цугларах гэдэг нь нэг газарт цуглах гэсэн үг. Иосеф Смит гэгээнтнүүдэд Миссурид цуглар гэж хэлсэн.

бэлгүүд

Бэлгүүд гэдэг нь хүмүүст өгсөн зүйлсийг хэлнэ. Ариун Сүнс зөв шударга хүмүүст сүнсний бэлгүүдийг өгдөг.

сайн мэдээ

Есүс Христийн сайн мэдээ нь авралын төлөвлөгөө юм. Энэ нь биднийг Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиход шаардлагатай бүх сургаал, ёслол, эрх мэдлийг багтаадаг.

мужийн захирагч

Мужийн захирагч нь мужийн удирдагч юм.

эдгээх

Эдгээх нь өвчтэй хүмүүсийг эмчлэх гэсэн үг юм. Ньюел К.Витней Иосеф Смитийг адисалж, Иосеф эдгээв.

үнэнч шударга

Үнэнч шударга хүмүүс худал ярьдаггүй. Үнэнч шударга хүмүүс бусдын зүйлийг авдаггүй.

шорон

Хүмүүсийг шоронд хийдэг. Энэ нь тэднийг цоожлон, хаашаа ч гаргахгүй гэсэн үг юм.

Зураг
шорон
нэгдэх

Хүмүүс Сүмд нэгдэв. Энэ нь хүмүүс баптисм хүртэж, Сүмийн гишүүд болсон гэсэн үг юм.

хэл

Бусад хүн рүү бичих эсвэл ярихдаа бидний ашигладаг үг хэллэгийг хэл гэж нэрлэдэг.

удирдах

Хүмүүсийг удирдах гэдэг нь тэдэнд юу хийх ёстойг харуулж эсвэл хэлж өгнө гэсэн үг юм. Бошиглогч Сүмийг удирддаг.

гэрлэх

Иосеф, Эмма хоёр гэрлэв. Энэ нь Иосеф Эммагийн нөхөр, Эмма Иосефын эхнэр байсан гэсэн үг юм.

номлол

Төлөөлөгч номлолд явсан. Энэ нь тэр Есүс Христийн сайн мэдээний талаар хүмүүст хэлэхээр явсан гэсэн үг юм.

номлогч

Номлогч гэдэг нь номлолд явсан хүнийг хэлдэг.

дуулгавартай дагах

Дуулгавартай дагах гэдэг нь хийхээр зааварлагдсан зүйлээ хийх гэсэн үг юм. Бид Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах ёстой.

далай

Далай бол маш их хэмжээний, давсжилттай ус юм.

томилох

Томилох гэдэг нь санваар өгөх гэсэн үг юм. Иосеф Смит эрэгтэйчүүдийг томилсон. Энэ нь Иосеф Смит эрэгтэйчүүдэд санваар өгсөн гэсэн үг юм.

шар үхэр

шар үхэр бол амьтан юм.

Зураг
шар үхэр
патриарх

Патриарх хүмүүст онцгой адислал өгдөг. Иосеф Смитийн аав патриарх байсан.

хор

Хор гэдэг нь хэрэв хэн нэгэн идэж, уувал тэднийг алах аюултай зүйлийг хэлнэ. Танхайрагчид Иосеф Смитэд хор уулгахыг оролдсон.

залбирах

Залбирах гэдэг нь Тэнгэрлэг Эцэгтэй ярих гэсэн үг юм.

номлох

Иосеф Смит хүмүүст номлов. Энэ нь тэр хүмүүст сайн мэдээний талаар заасан гэсэн үг.

ерөнхийлөгчийн зөвлөл

Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл гэдэг нь ерөнхийлөгч, түүний зөвлөхүүдийг хэлнэ.

ерөнхийлөгч

Ерөнхийлөгч бол удирдагч юм.

санваар

Санваар бол Бурханы хүч юм.

пристүүд

Пристүүд санваартай байдаг. Пристүүд гэдэг нь Сүмд тусалдаг эрэгтэйчүүд юм.

хэвлэгч

Хэвлэгч гэдэг нь ном хэвлэдэг хүнийг хэлдэг.

шорон

Шорон бол хүмүүсийг хийж, гарахыг зөвшөөрдөггүй газар юм. Шорон нь хорих газартай адилхан.

бошиглогч

Бошиглогч хүмүүст Бурхан юу хийлгэхийг хүсэж байгааг хэлдэг хүн юм. Иосеф Смит бошиглогч байсан.

хамгаалах

Эрэгтэйчүүдэд хүмүүсийг хамгаалах буу зэвсэг байв. Энэ нь эрэгтэйчүүдэд хүмүүсийг аюулгүй байлгахын тулд буу байсан гэсэн үг юм. Их Эзэн Иосеф Смитийг хамгаалсан. Энэ нь Их Эзэн Иосеф Смитийг аюулгүй байлгасан гэсэн үг.

бөднө

Бөднө бол шувуу юм.

Зураг
бөднө
наманчлах

Хэрэв бид ямар нэгэн муу зүйл хийвэл наманчлах хэрэгтэй. Энэ нь бид харамсаж, дахиад муу зүйл хийхгүй байхыг хичээнэ гэсэн үг юм.

амилах

Есүс Христ амилсан. Энэ нь Тэр нас барсныхаа дараа амилсан гэсэн үг юм. Бүх хүн нас барсныхаа дараа амилуулагдана.

илчлэлт

Дэлхий дээрх Өөрийн хүүхдүүдэд зориулан Бурханаас ирэх харилцаа холбоог илчлэлт гэдэг. Иосеф Смит ариун сүмийн талаар илчлэлт хүлээж авав.

зөв шударга

Зөв шударга хүмүүс зөв зүйлийг хийдэг. Энэ нь тэд Бурханы зарлигуудыг дагадаг гэсэн үг юм.

Хүндэтгэлийн өдөр

Хүндэтгэлийн өдөр гэдэг нь бидний сүмд явдаг өдөр юм. Бид Хүндэтгэлийн өдөр ажил хийх ёсгүй. Ням гараг бол Хүндэтгэлийн өдөр юм.

ариун ёслол

Бид Христийг дурсан санахын тулд ариун ёслолоос хүртдэг.

Зураг
ариун ёслолыг түгээх тавиур
ариун нандин

Ариун сүм бол ариун нандин барилга юм. Ариун сүм бол Бурханы өргөө.

Гэгээнтэн

Гэгээнтэн гэдэг нь Есүс Христийн Сүмийн гишүүн юм.

аврах

Есүс биднийг аврахын тулд нас барсан. Энэ нь Есүс бидэнд Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар буцах боломж олгохын тулд амиа өгсөн гэсэн үг юм.

судрууд

Судрууд бол бидэнд Бурханы талаар хэлдэг номнууд юм. Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт Сувд нь Сүмийн судрууд юм.

хуваалцах

Хуваалцах гэдэг нь өөрсдөдөө байгаа зүйлээсээ бусдад өгөх гэсэн үг юм.

цэргүүд

Цэргүүд нь армид тулалддаг.

сүнс

Сүнсэнд мах, ясан бие байдаггүй.

хулгайлах

Хулгайлах гэдэг нь өөрийн биш зүйлийг авах гэсэн үг юм. Танхайрагчид гэгээнтнүүдийн мал амьтдыг хулгайлсан. Энэ нь танхайрагчид мал амьтдыг нь авсан гэсэн үг юм.

зовох

Бид гэмтэн бэртэж, шаналсан үедээ зовдог. Иосеф Смит болон түүний найзууд шоронд зовсон.

хараах

Хараах гэдэг нь муу үгсийг хэлэх гэсэн үг юм.

хараал хэлэх

Шоронгийн харгалзагчид хараал хэлж байв. Шоронгийн харгалзагчид муу үгсийг хэлэв.

давирхай

Давирхай гэдэг нь наалдамхай, хар зүйл юм.

ариун сүм

Ариун сүм бол Бурханы өргөө юм.

уруу татах

Сатан биднийг уруу татах гэж оролддог. Энэ нь тэрээр биднээр муу зүйлс хийлгэхийг оролддог гэсэн үг юм.

аравны нэг

Аравны нэг бол бидний Бурханд өгдөг мөнгө юм.

тамхи

Тамхи бол бидэнд сайн биш бодис юм. Зарим хүн тамхи татаж, зажилдаг.

орчуулсан

Иосеф Смит Мормоны Номыг англи хэл рүү орчуулсан.

үнэн

Есүс хүмүүст үнэнийг заадаг. Энэ нь Есүс хүмүүст зөв зүйлсийг заадаг гэсэн үг юм.

гэрчлэл

Гэрчлэл нь сайн мэдээ үнэн гэсэн мэдрэмж юм.

анчид

Анчид нь зэрлэг амьтдыг агнадаг хүмүүс юм. Тэд амьтдын үс, арьсыг зардаг.

үзэгдэл

Үзэгдэл гэдэг нь Бурханы бидэнд харахыг зөвшөөрсөн зүйлийг хэлнэ. Иосеф Смит Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг үзэгдэлд харсан.

гэрчүүд

Гэрчүүд ямар нэгэн зүйлийг харж, харсан зүйлийнхээ талаар бусдад хэлдэг. Гэрчүүд алтан ялтсуудыг харж, бусдад ялтсууд бодит гэдгийг хэлсэн.

шүтэх

Шүтэх гэдэг нь хайрлаж, дагах гэсэн үг юм. Сатан Мосегоор өөрийгөө шүтүүлэхийг хүссэн. Бид Бурханыг шүтэх ёстой.

шарх

Шарх бол хэн нэгний биеийн гэмтсэн, зүсэгдсэн хэсгийг хэлдэг.