Судрын түүхүүд
Мэдэх ёстой хүмүүс


Мэдэх ёстой хүмүүс

Абрахам

Абрахам бол олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм. Абрахамын түүх Хуучин Гэрээ болон Агуу Үнэт Сувд дээр байдаг.

Беннет, Жон К.

Жон К.Беннет Науву хотын дарга байсан бөгөөд тэр Иосеф Смитийн эсрэг боссон.

Ахмад Аллен

Ахмад Аллен Америкийн Нэгдсэн Улсын армийн ахмад байв. Тэр Сүмийн эрсийг Мормоны суманд нэгдэхийг хүссэн.

Коплей, Леман

Леман Коплей Огайогийн Көртландад Сүмийн гишүүн байсан бөгөөд бусад гишүүнтэй газраа хуваалцаагүй юм.

Каудери, Оливер

Оливер Каудери Иосеф Смитэд алтан ялтсуудыг орчуулахад тусалсан. Тэр Сүмд туслахын тулд олон зүйл хийсэн.

Елиас

Елиас Көртландын ариун сүмд Иосеф Смит болон Оливер Каудерид онцгой санваарын хүчийг сэргээсэн.

Елиа

Елиа олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм. Тэр Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын онцгой хүчийг Көртландын ариун сүмд байхад нь сэргээсэн.

Енох

Енох олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм. Тэр Сион хотыг барьсан. Енохын түүх Агуу Үнэт Сувд дээр гардаг.

Мужийн захирагч Боггс

Боггс нь Миссури мужийн захирагч байжээ. Тэр гэгээнтнүүдэд туслаагүй бөгөөд тэднийг мужаас гаргах эсвэл хөнөөх тушаал буулгасан.

Харрис, Мартин

Мартин Харрис Иосеф Смитэд алтан ялтсуудыг орчуулахад тусалсан. Тэр Мормоны Номын зарим хуудсыг алдсан юм.

Хайд, Оорсон

Оорсон Хайд төлөөлөгч байсан. Тэр Абрахамын хүүхдүүдийн амьдрах Ариун газрыг онцгойлон адисалсан.

Индианчууд

Индианчууд Америкийн Нэгдсэн Улсын бүх хэсэгт амьдардаг байв. Индианчуудын заримыг леменчүүд гэж нэрлэдэг.

Иаков

Иаков Есүс Христийн арван хоёр төлөөлөгчийн нэг байв. Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээсэн.

Иохан

Иохан Есүс Христийн арван хоёр төлөөлөгчийн нэг байв. Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээсэн.

Иохан Баптист

Иохан Баптист Есүсийг дэлхийд амьдарч байсан тэр цаг үед амьдарч байсан. Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аароны санваарыг өгсөн.

Кимбалл, Хибэр С

Хибэр С.Кимбалл төлөөлөгч байсан. Тэр Англи руу номлолд явсан.

Кимбалл, Сара

Сара Кимбалл нь анхны Халамжийн нийгэмлэгийн гишүүн байв.

Кимбалл, Спэнсэр В.

Спэнсэр В.Кимбалл нь Сүмийн 12 дахь ерөнхийлөгч юм.

Найт, Ньюел

Сатан түүний залбирлыг зогсоох гэж оролдоход Ньюел Найт өвдсөн. Иосеф Смит Ньюел Найтыг эдгээжээ.

Леменчүүд

Леменчүүд бол Лихайн хүү болох Лемен, Лемүел хоёрын үр удам юм.

Мелкизедек

Мелкизедек бол олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм.

Мормончууд

Сүмийн гишүүдийг Мормоны Номд итгэдэг учраас заримдаа мормончууд гэж нэрлэдэг.

Моронай

Моронай бол Америкт олон жилийн тэртээ амьдарч байсан нифайчуудын бошиглогч юм. Тэр Кумора гүвээнд алтан ялтсуудыг нуусан.

Мосе

Мосе нь олон жилийн тэртээ амьдарч байсан бошиглогч юм. Тэр израильчуудыг Египетээс удирдан гаргасан. Тэр Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын онцгой хүчийг Көртландын ариун сүмд сэргээсэн.

Ноён Чандлер

Ноён Чандлер гэгээнтнүүдэд зарим эртний бичээсийг зарсан. Абрахамын бичиглэлүүд тэрхүү эртний бичээс дээр байжээ.

Ноён Хэйл

Ноён Хэйл бол Эмма Смитийн аав юм.

Ноа

Ноа нь олон жилийн өмнө амьдарч байсан бошиглогч юм.

Пейж, Хайрам

Хайрам Пейж өөрт нь Сүмийн талаар илчлэлтүүдийг өгдөг чулуу байгаа гэж хэлсэн.

Патриж, Эдвард

Эдвард Партриж Сүмийн анхны бишоп байсан.

Петр

Петр Есүсийн арван хоёр төлөөлөгчийн нэг байв. Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээсэн.

Фелпс, Виллиам В.

Виллиам В.Фелпс Миссуригийн Жаксон гүнлэгт сургуулиуд байгуулахад тусалсан.

Анхдагчид

Анхдагчид бол Роки Маунтенс руу тал газраар аялсан гэгээнтнүүд юм.

Пратт, Парлей П.

Парлей П.Пратт леменчүүдэд заахаар номлолд явсан.

Ричардс, Виллард

Виллард Ричардс Иосеф Смитийн найз байв. Тэр Иосефтой хамт Картейж шоронд хамт байсан.

Ригдон, Сидней

Сидней Ригдон Иосефын зөвлөхүүдийн нэг байв.

Смит, Алвин

Алвин Смит Иосеф Смитийн ах нарын нэг байв. Тэр нас барсан юм. Иосеф Алвиныг тэнгэрийн селестиел хаант улсад байна гэсэн үзэгдэл үзсэн.

Смит, Эмма

Эмма Смит Иосеф Смитийн эхнэр нь байсан. Тэр Халамжийн нийгэмлэгийн анхны удирдагч байв. Тэр Сүмд зориулан дууллын ном бичсэн.

Смит, Хайрум

Хайрум Смит Иосеф Смитийн ах нарын нэг байв. Хайрум Иосефтой хамт Картейж шоронд алагдсан.

Иосеф Смит

Иосеф Смит нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны бошиглогч, ерөнхийлөгч байв. Есүс Иосеф Смитэд Сургаал ба Гэрээнд байгаа илчлэлтүүдийг өгсөн. Иосеф Картейж шоронд алагдсан.

Смит, Ахмад Иосеф

Ахмад Иосеф Смит нь Иосеф Смитийн аав юм.

Смит, Люси

Люси Смит нь Иосеф Смитийн ээж юм.

Смит, Самуел

Самуел Смит нь Иосеф Смитийн дүү байв. Тэр Сүмийн анхны номлогч байсан.

Снөү, Элайза Р.

Элайза Р.Снөү анхны Халамжийн нийгэмлэгийн гишүүн байсан.

Тэйлор, Жон

Жон Тэйлор Иосеф Смитийн найз байв. Тэр Иосефтой хамт Картейж шоронд байсан. Сүүлд нь тэрээр Сүмийн ерөнхийлөгч болсон юм.

Витмер, Давид

Давид Витмер алтан ялтсуудыг харсан гэрч байсан. Тэр 1830 оны 4-р сарын 6-нд Сүмийг зохион байгуулахад тусалсан юм.

Витмер, Петр

Петр Витмер нь 1830 оны 4-р сарын 6-нд Сүмийг зохион байгуулахад тусалсан.

Витней, Ньюел К.

Ньюел К.Витней нь Сүмийн хоёр дахь бишоп байсан.

Виллиамс, Фредерик Г.

Фредерик Г.Виллиамс нь Иосеф Смитийн зөвлөхүүдийн нэг байсан.

Янг, Бригам

Бригам Янг арван хоёр төлөөлөгчийн нэг бөгөөд анхдагчдын удирдагч байв. Тэрээр Иосеф Смитийн дараа Сүмийн ерөнхийлөгч болсон.

Янг, Финеас

Финеас Янг нь Бригам Янгийн ах байв.