Судрын түүхүүд
16-р бүлэг: Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сионы талаар суралцав: 1830 он


16-р бүлэг

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сионы талаар суралцав

1830

Зураг
Номлогчид Сидней Ригдонтой уулзаж байгаа нь

Оливер Каудери болон түүний найзууд номлолоо хийж байхдаа Огайогийн Көртландын ойролцоо буудаллав. Тэд тэндээ өөр нэгэн сүмийн удирдагч байсан Сидней Ригдонтой уулзжээ.

Зураг
Номлогчид Сидней Ригдонд зааж байгаа нь

Номлогчид Сидней Ригдонд Мормоны Номыг өгч, сайн мэдээг заажээ. Сидней Мормоны Номыг уншаад, уг номын талаар залбирав. Тэнгэрлэг Эцэг түүнд сайн мэдээ үнэн гэдгийг хэлж, Сидней баптисм хүртжээ.

Зураг
Сидней Ригдон номлогчдыг танилцуулж байгаа нь

Сидней Ригдон сүмийн гишүүддээ номлогчдын үгсийг сонс гэсэн бөгөөд тэдний ихэнх нь сонсжээ. Удалгүй 1000 хүн Көртландад баптисм хүртэв.

Зураг
Ус руу орж буй хүмүүс

Сидней Ригдон Иосеф Смиттэй уулзахыг хүсэж байсан учраас Нью-Йорк руу явав. Сиднейг ирсний дараа Иосеф Смит түүнд зориулсан илчлэлтийг хүлээн авчээ. Илчлэлтэд Есүс Сидней Ригдонд агуу зүйлсийг хийнэ хэмээн хэлэв. Тэр маш олон хүнд сайн мэдээг зааж, баптисм хүртээж, Ариун Сүнсний бэлэг өгөх болно гэв.

Зураг
Эрт цагийн хүн

Есүс Иосеф, Сидней хоёрт Библийн зарим хэсгийг олон жилийн тэртээ өөрчлөгдөж, бусад чухал хэсэг нь гээгдсэн гэж хэлэв. Есүс Иосеф Смитэд Библийн аль хэсгийг засах талаар илчлэлт өгнө гэж хэлсэн. Сидней Иосефын хэлсэн засваруудыг бичих болно гэж хэлжээ.

Зураг
Бошиглогч Енох өөрийн хүмүүстэй хамт

Библийн бүрэн бус түүхүүдийн нэг нь агуу бошиглогч Енохын түүх юм. Түүний хүмүүс үнэхээр зөв шударга байсан учраас Их Эзэн тэднийг Сион хэмээн нэрлэжээ. Енохын хүмүүс мөн Сион нэртэй хотыг барьсан байдаг. Сионд хүмүүс бие биенээ хайрлаж, асран халамжилдаг байсан. Хэн ч ядуу эсвэл аз жаргалгүй байгаагүй.

Зураг
Есүс Сион хотод амьдарч байв.

Сионд байсан бүх хүн Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагадаг байжээ. Тэд үнэхээр зөв шударга байсан учраас Их Эзэн тэдний дунд байв. Тэрээр Сионы хүмүүсийг Өөртэйгөө хамт амьдруулахаар тэнгэр өөд явч явсан.

Зураг
Есүс Сионы хүмүүстэй ярьж байгаа нь

Есүс Иосеф Смитэд гэгээнтнүүд Сион нэртэй бас нэгэн хотыг барих ёстой гэжээ. Тэрээр хот нь үзэсгэлэнтэй байх болно мөн ямар ч муу хүмүүс тэнд амьдрахгүй байх болно гэжээ. Мөн уг хотод амьдарч байгаа хүмүүс бие биенээ хайрлаж, аз жаргалтай байх ба Тэрээр ирж, тэдэнтэй хамт амьдрах болно гэдгээ хэлжээ.