Судрын түүхүүд
38-р бүлэг : Агуу Үнэт Сувд


38-р бүлэг

Агуу Үнэт Сувд

Зураг
Агуу Үнэт Сувд

Агуу Үнэт Сувд бол бошиглогчдын бичсэн судрын ном билээ. Агуу Үнэт Сувд нь таван хэсэгтэй бөгөөд эдгээр нь Мосегийн ном, Абрахамын ном, Иосеф Смит—Матай, Иосеф Смит—Түүх болон Итгэлийн тунхаг юм.

Мосегийн ном

Зураг
Иосеф илчлэлт хүлээн авч байгаа нь

Агуу Үнэт Сувдын хамгийн эхний хэсэг нь Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтүүд бөгөөд үүнийг Мосегийн ном гэдэг. Мосе бол олон зууны тэртээ амьдарч байсан бошиглогч юм.

Зураг
Бурхан Мосед үзэгдэж байгаа нь

Мосегийн ном нь өндөр уулан дээр Бурхан Мосед юу хэлсэн тухай өгүүлдэг. Мосе Бурханыг харж, Түүнтэй ярилцсан юм. Бурхан түүгээр хийлгэх онцгой ажил байгаа гэж Мосед хэлдэг.

Зураг
Мосе үзэгдэл үзэж байгаа нь

Бурхан Мосед дэлхийг болон түүн дээр тохиолдох бүх зүйлийг үзүүлдэг. Мосе мөн дэлхий дээр амьдрах Бурханы бүх хүүхдийг харсан.

Зураг
Мосе Сатаныг хөөж байгаа нь

Бурханыг явсны дараа Сатан Мосе дээр ирж, түүнд намайг шүт гэж хэлдэг. Мосе Сатаныг шүтээгүй бөгөөд түүнийг яв гэж хэлсэн. Сатан явахгүй байсан учраас Мосе Бурханаас тусламж хүсдэг. Бурханаас хүч чадал хүлээн авсныхаа дараа Мосе Сатанд яв гэж дахин хэлдэг. Сатан эцэст нь Мосе өөрийг нь шүтээгүйд маш их уурлан явдаг.

Зураг
Есүс дэлхийг бүтээсэн нь

Мосе Ариун Сүнсээр дүүрэн байлаа. Тэрээр залбирч, Бурхан түүн дээр ирж, дахин ярилцав. Бурхан Мосед бидний тоолж чадахааргүй олон дэлхий байдаг гэж хэлжээ. Тэрээр Есүс тэдгээр дэлхийг бүтээсэн бөгөөд ажилд нь төгсгөл үгүй учраас бүр илүү олныг бүтээнэ гэв.

Зураг
Мосе илчлэлтүүдээ бичиж байгаа нь

Мосе Бурханы ажил бол Түүний хүүхдүүдэд туслах явдал бөгөөд ингэснээр тэд Түүнтэй үүрд хамт амьдрах болно гэдгийг мэджээ. Мосегийн ном нь мөн дэлхийн бүтээлт, Адам, Ева хоёр тэдний гэр бүл болох, бошиглогч Енох, Сион хот мөн эрт үед амьдарч байсан бошиглогчдын талаар өгүүлдэг.

Абрахамын ном

Зураг
Нэгэн хүн Иосефт занданшуулсан шарил үзүүлж байгаа нь

Агуу Үнэт Сувдын хоёр дахь хэсэг нь Абрахамын ном юм. 1835 оны 7-р сард ноён Чандлэр гэдэг хүн Көртландад ирж, гэгээнтнүүдэд Египетээс авчирсан хэдэн занданшуулсан шарил үзүүлжээ. Олон зууны өмнө Египет дэх хүмүүс нас барсан хүмүүсийн биеийг даавуугаар ороодог байв. Тийм цогцсыг занданшуулсан шарил гэж нэрлэдэг.

Зураг
Ноён Чандлэр папирус барьж байгаа нь

Нэлээн хуучны хэдэн бичиглэл занданшуулсан шарилтай хамт байжээ. Янз бүрийн огт хараагүй бичиглэлүүд байсан бөгөөд ноён Чандлэр түүнийг уншиж чадах хэн нэгнийг хайж байжээ. Тэр Иосеф Смитийг орчуулж чадна гэж хэн нэгнээс сонссон байв.

Зураг
Ноён Чандлэр папирусыг Иосефт үзүүлж байгаа нь

Иосеф бичиглэлүүдийг харав. Их Эзэн түүнд бичиглэлүүдийн заримынх нь утгыг илчилсэн бөгөөд тэрээр ноён Чандлэрт хэлжээ. Зарим гэгээнтэн ноён Чандлэраас тэрхүү бичиглэлүүдийг худалдан авав.

Зураг
Иосеф папирусыг орчуулж байгаа нь

Иосеф Смит бичиглэлүүдийг судалж эхэлсэн бөгөөд Бурхан түүнд утгыг нь илчилж байв. Оливер Каудери, Виллиам Фелпс хоёр Иосефын орчуулсныг бичиж байлаа. Бичиглэлийг Египетэд олон жилийн өмнө амьдарч байсан агуу бошиглогч Абрахам бичсэн байв.

Зураг
Абрахамтай ярьж буй Есүс

Есүс Абрахамтай ярьж, биднийг дэлхийд ирэхээс өмнөх бидний амьдралын талаар хэлжээ. Есүс бид энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан сүнсэн хүүхдүүд нь гэж хэлэв. Абрахамын ном нь мөн дэлхий, нар, сар, од, ургамал, амьтан, хүмүүсийн бүтээлтийн талаар өгүүлдэг.

Зураг
Абрахам тэнгэр өөд харж байгаа нь

Абрахам аз жаргал, амар амгалангийн адислалыг авахыг хүсэж байлаа. Учир нь Абрахам итгэлтэй байсан бөгөөд Есүс түүнтэй гэрээ байгуулсан. Гэрээ гэдэг нь Бурхан болон түүний хүүхдүүдийн хоорондох ариун нандин амлалт юм.

Зураг
Абрахам илчлэлт бичиж байгаа нь

Энэ гэрээнд Бурхан Абрахамд санваарыг хүлээн авч, агуу гэр бүлтэй байх болно гэж амладаг. Бурхан мөн Абрахамд хэрэв түүний ирээдүйн үр удам итгэлтэй байх юм бол сайн мэдээг сонсож, санваар хүлээн авч, дэлхийн бүх хүнд сайн мэдээг хүргэх болно хэмээн амлажээ.

Иосеф Смит—Матай болон Иосеф Смит—Түүх

Зураг
Иосеф бичиж байгаа нь

Иосеф Смит—Матай нь Библийн Матай номд бошиглогчийн оруулсан сүнслэгээр өдөөгдсөн засваруудыг агуулдаг. Иосеф Смит—Түүх нь бошиглогчийн Анхны үзэгдэл, алтан ялтсууд, Мормоны Ном болон санваарын сэргээлтийн талаар өгүүлдэг.

Итгэлийн тунхаг

Зураг
Иосеф болон бичээч

Агуу Үнэт Сувдын хамгийн сүүлийн хэсэг бол Итгэлийн тунхаг юм. Нэгэн өдөр Иосеф Смиттэй уулзахаар нэг залуу ирсэн ба найз нь ном бичиж байгаа гэлээ. Тэр найзынхаа бичиж байсан номонд Сүмийн талаар ямар нэгэн зүйл оруулахыг хүсэж байсан бөгөөд Иосефоос Сүм хэрхэн үүссэн тухай асуув.

Зураг
Иосеф Сүмийн талаар бичиж байгаа нь

Иосеф Смит Сүм хэрхэн байгуулагдсан талаар бичив. Бурханы тусламжтайгаар тэрээр Сүмийн гишүүд юунд итгэдэг тухай 13 чухал тунхаглалыг бичсэн. Иосеф эдгээр тунхаглалыг Итгэлийн тунхаг гэж нэрлэжээ.

Зураг
Гэгээнтнүүд Итгэлийн тунхгийг уншиж байгаа нь

1842 оны 3-р сарын 1-нд Итгэлийн тунхаг Сүмийн сонинд хэвлэгдэн гарав. Гэгээнтнүүд Итгэлийн тунхгийг уншиж, Иосефын бичсэн зүйлд итгэсэн юм.

Итгэлийн тунхаг

Иосеф Смит

Зураг
Үзэг ба цаас
Зураг
Иосеф Смит

1
Бурхан,
Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг.

2
Адамын
зөрчлийн улмаас бус, хүмүүн өөрсдийнхөө нүглүүдийн улмаас шийтгэгдэх болно гэдэгт бид итгэдэг.

3
Христийн Цагаатгалаар
дамжин сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг.

4
Сайн мэдээний
анхдагч зарчмууд хийгээд ёслолууд нь: нэгдүгээрт; Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, хоёрдугаарт; Наманчлал, гуравдугаарт; Нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулах баптисм, дөрөвдүгээрт; Ариун Сүнсний бэлгийн төлөөх гар тавилт гэдэгт бид итгэдэг.

5
Сайн мэдээг
номлох хийгээд үүний ёслолуудыг гүйцэтгэхийн тулд хүн бошиглолоор, мөн эрх мэдэл бүхий тэдний гар тавилтаар Бурханаас дуудагдах ёстой гэдэгт бид итгэдэг.

6
Анхны сүмд
байсан тэрхүү зохион байгуулалтад, тухайлбал төлөөлөгчид, бошиглогчид, пасторууд, багш нар, евангелистууд болон бусдад бид итгэдэг.

7
Хэлний,
бошиглолын, илчлэлтийн, үзэгдлийн, эдгээхийн, хэлнүүдийн хөрвүүлгийн болон бусад бэлэгт бид итгэдэг.

8
Библи
зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг; тэрчлэн Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг.

9
Бурханы
илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг.

10
Израил
жинхэнэ ёсоор нэгдэж, мөн Арван овог дахин сэргэж, Сион (Шинэ Иерусалим) Америк тивд байгуулагдах болно гэдэгт; Христ дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно гэдэгт; мөн дэлхий шинэчлэгдэж, мөн диваажингийн алдар суугаа хүлээн авах болно гэдэгт бид итгэдэг.

11
Ухамсрынхаа
шаардлагын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүмүүст зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

12
Хаад,
ерөнхийлөгчид, удирдагчид, мөн шүүгчдэд захирагдаж, хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж, мөн дэмжих ёстой гэдэгт бид итгэдэг.

13
Бурхан,
Шударга, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй, ач буянтай байхад мөн бүх хүмүүст сайн сайхныг үйлдэхэд бид итгэдэг; чухамдаа---бид бүх зүйлд итгэдэг, бид бүх зүйлд найддаг, бид олон зүйлийг хүлцэн тэвчлээ, мөн бүх зүйлийг хүлцэн тэвчих болно гэдэгт найддаг гэсэн Паулын зөвлөгөөг бид дагадаг хэмээн хэлж болно. Хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол, бид эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг.