Судрын түүхүүд
39-р бүлэг: Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсан нь: 1836 оны 1–3-р сар


39-р бүлэг

Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсан нь

1836 оны 1–3-р сар

Зураг
Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барьж байгаа нь

Их Эзэн гэгээнтнүүдэд Көртландад ариун сүм барихыг зарлигласан. Гэгээнтнүүд ядуу тарчиг байсан ч золиослол гаргаж, ариун сүмийг барихын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Их Эзэн тэднээр хийлгэхийг хүссэн зүйлээ хийж гүйцэтгэхэд нь тусална гэдэгт тэд итгэж байлаа.

Зураг
Иосефын аав Сүмийн удирдагчдыг адисалж байгаа нь

Ариун сүм баригдаж дуусахын өмнөхөн Сүмийн хэсэг удирдагч тэнд цуглаан явуулав. Цуглаан дээр Иосеф Смитийн аав Сүмийн удирдагчдыг адислав. Иосефын аав Сүмийн патриарх байсан юм.

Зураг
Иосеф үзэгдэл үзэж байгаа нь

Дараа нь Иосеф Смит гайхамшигт үзэгдэл үзэж, тэнгэрийн селестиел хаант улсыг харжээ. Селестиел хаант улсад Бурхан амьдардаг. Иосеф селестиел хаант улс ямар гайхамшигтай үзэсгэлэнтэй болохыг харав. Тэр Тэнгэрлэг Эцэгийг болон Есүсийг харжээ. Тэр мөн өөрийн нас барсан ах Алвиныг харсан байна.

Зураг
Иудейчүүд Иерусалимд эргэн ирж байгаа нь

Иосеф Алвиныг селестиел хаант улсад байгааг хараад гайхав. Учир нь тэр нас барахаасаа өмнө баптисм хүртээгүй байсан аж. Есүс олон хүн дэлхий дээр амьдарч байхдаа сайн мэдээг мэдэлгүй нас барсан гэдгийг тайлбарлав.

Зураг
Алслагдсан газар амьдарч буй хүмүүс

Тэдгээрийн зарим нь Алвины адил Есүс Христийн үнэн сайн мэдээ дэлхий дээр байгаагүй үед амьдарч байжээ. Зарим нь номлогчид очиж зааж чадахгүй газар амьдарч байсан юм.

Зураг
Өөр өөр соёл гаралтай хүмүүс

Тэр хүмүүсийн зарим нь хэрэв дэлхийд амьдарч байхдаа сайн мэдээг сонссон бол сайн мэдээнд итгэж, баптисм хүртэх хүмүүс байжээ. Тэд селестиел хаант улс руу явна.

Зураг
Эцэг эх хоёр амьсгал хурааж буй хүүхдээ харж байгаа нь

Уг үзэгдэлд Иосеф мөн найман нас хүрэхээсээ өмнө нас барсан хүүхдүүдийн талаар суралцжээ. Есүс тэднийг селестиел хаант улс руу явна гэж хэлэв.

Зураг
Көртландын ариун сүм

Эцэст нь Көртландын ариун сүм баригдаж дууссан бөгөөд онцгойлон адислагдахад бэлэн болов. Энэ нь ариун сүмийг Их Эзэнд өгч, зөвхөн Түүний ажлыг хийхэд зориулна гэсэн үг юм. Гэгээнтнүүд ариун сүмийг онцгойлон адислахын тулд онцгой цуглаан явуулжээ.

Зураг
гэгээнтнүүд дуулж байгаа нь

Олон гэгээнтэн цуглаанд ирсэн бөгөөд тэд ариун сүмтэй болсондоо баяртай байлаа. Тэд дуулж, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч байв. Тэд бошиглогч Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг дагана гэж амлав.

Зураг
Тэнгэр элчүүд онцгойлон адислах ёслол дээр ирэв

Иосеф Смит ариун сүмийг онцгойлон адислахын тулд онцгой залбирлыг хэлэв. Залбирлын дараа ариун сүм ариун нандин газар, Их Эзэний өргөө болжээ. Тэр өдөр тэнгэр элчүүд Көртландын ариун сүмд байсан бөгөөд Ариун Сүнс гэгээнтнүүдтэй хамт байв. Үнэхээр гайхамшигтай өдөр байлаа!