Судрын түүхүүд
42-р бүлэг: Миссури, Фар Вест: 1838 оны 1–7-р сар


42-р бүлэг

Миссури, Фар Вест

1838 оны 1–7-р сар

Зураг
Иосефыг алахыг завдаж буй хүмүүс

Түүнийг зарим хүн хөнөөхийг хүсэж байсан учраас Иосеф Смит Огайогийн Көртландаас явав. Тэр үед өвөл байсан ба маш хүйтэн байлаа. Иосефын дайснууд хутга мэс, буу шийдэм авч яван түүнийг мөрдөж байв.

Зураг
Иосеф нуугдаж байгаа нь

Иосеф нуугдах хэрэгтэй боллоо. Их Эзэн түүнийг хамгаалж, дайснууд нь түүнийг олж чадсангүй. Бүр нэг шөнө дайснуудынхаа буудаллаж байсан газар хоноглосон боловч тэд анзаарсангүй.

Зураг
Иосеф дайснуудынхаа хажуугаар өнгөрч байгаа нь

Нэг удаа Иосефын дайснууд гудамжинд түүний хажуугаар зөрсөн боловч түүнийг таниагүй аж.

Зураг
Миссуригийн гэгээнтнүүд Иосефыг угтан авч байгаа нь

Иосеф бараг 1000 бээр аялж Миссуригийн Фар Вестэд ирэв. Миссури дэх гэгээнтнүүд мужийн өөр хэсгүүдээс албадуулан гарсныхаа дараа тэр хотхоныг барьж эхэлсэн аж. Тэд бошиглогчийг хараад, баяртай байв.

Зураг
Сүмийн гишүүд дэлгүүр рүү дайран орж байгаа нь

Миссури дэх зарим удирдагч зарлигуудыг дуулгавартай дагахгүй байв. Зарим нь хэт их мөнгө авах гэж оролдож байлаа. Заримдаа тэд бие биедээ уурлаж, гэгээнтнүүдийг хэрхэн удирдах талаар санал зөрөлддөг байв. Харин зарим нь Иосеф Смитэд уурлаж байлаа.

Зураг
Харамссан Иосеф

Оливер Каудери, Давид Витмер хоёрыг болон бусад хүнийг гишүүнчлэлээс хасав. Энэ нь тэднийг Сүмийн гишүүнчлэлээс хассан гэсэн үг. Энэ эрчүүд Иосефын найзууд байсан тул тэрээр харамсаж байв.

Зураг
Иосеф шинэ удирдагчдыг сонгож байгаа нь

Фар Вэст дэх Сүмийг удирдах өөр эрчүүдийг сонгов. Удалгүй Сүм тухайн газар нутагт дахин өсөж хөгжиж эхэлжээ.

Зураг
Есүс Иосефт үзэгдсэн нь

1838 оны 5-р сард бошиглогч болон түүний найзууд гэгээнтнүүдэд зориулж хот барих газар хайж байв. Нэг өдөр тэд Есүсийн Адам-ондай-Аман хэмээн нэрлэсэн онцгой газар ирсэн. Есүс тэнд Адамтай ярилцдаг байв. Адам нас барахынхаа өмнө гэр бүлээ тэнд цуглуулж, адисалж байжээ. Хэзээ нэгэн өдөр Есүс, Адам болон бусад зөв шударга хүн тэнд дахин уулзах болно.