Судрын түүхүүд
43-р бүлэг: Есүс Христ Өөрийн Сүмийг нэрлэв: 1838 оны 4-р сар


43-р бүлэг

Есүс Христ Өөрийн Сүмийг нэрлэв

1838 оны 4-р сар

Зураг
Иосеф илчлэлт хүлээн авч байгаа нь

Иосеф Смитийг Миссуригийн Фар Вестэд байх хооронд Есүс Сүмийн нэрний талаар нэгэн чухал илчлэлт өгөв.

Зураг
Есүс гишүүдийн дунд зогсож байгаа нь

Сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэв. Энэ нь Түүний Сүм бөгөөд Тэрээр Өөрөө Сүмийг удирддаг тул Есүсийн нэрээр нэрлэжээ. Хожмын өдрүүд гэдэг нь Есүсийг дэлхий дээр дахиж ирэхээс өмнөх эцсийн өдрүүдийг хэлж байгаа юм. Гэгээнтнүүд гэдэг нь Сүмийн зөв шударга гишүүд билээ. Хожмын үеийн гэгээнтнүүд нь энэ үед амьдарч байгаа Сүмийн гишүүд юм.