Судрын түүхүүд
27-р бүлэг: Бошиглогч мөрдөгдөн хавчигдаж байсан хэдий ч ажлаа үргэлжлүүлэн хийж байв: 1832 оны 3-р сар


27-р бүлэг

Бошиглогч мөрдөгдөн хавчигдаж байсан хэдий ч ажлаа үргэлжлүүлэн хийж байв

1832 оны 3-р сар

Зураг
Библи уншиж буй Иосеф

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библид сүнслэгээр хүлээн авсан засваруудаа хийхээр үргэлжлүүлэн ажиллаж байв. Есүс Иосеф Смитэд хийх ёстой засваруудыг илчилж,, Сидней Ригдон тэдгээрийг бичиж байлаа (16-р бүлгийг үзнэ үү).

Зураг
Иосеф Библийг орчуулж байгаа нь

Иосеф Смит Библийн зарим хэсгийг ойлгохгүй байв. Тэр ойлгохыг хүсэн залбирахад Их Эзэн залбиралд нь хариулав. Сургаал ба Гэрээ дээрх олон илчлэлт нь бошиглогчийн Библийг орчуулж байх үедээ Их Эзэнээс асуусан асуултуудын хариулт болон иржээ (жишээлбэл, Сургаал ба Гэрээ 76, С ба Г 77, мөн С ба Г 113-ыг үзнэ үү).

Зураг
Иосеф ширээн дээр бичиж байгаа нь

Есүс Иосефын ажилд баяртай байв. Иосеф агуу бошиглогч байлаа.

Зураг
Иосеф Эмма хоёр ихрүүдтэйгээ хамт

Энэ үед Иосеф, Эмма хоёр ихэр хүүхэдтэй болсон ч тэд зөвхөн хэдхэн цаг амьдарчээ. Иосеф, Эмма хоёрын найзууд мөн адил ихэр хүүхэдтэй болсон байв. Ихэр хүүхдүүдийн эх нас барж, аав нь тэднийг Иосеф, Эмма хоёрт үрчлүүлэв.

Зураг
танхайрагчид Иосефыг авч явж байгаа нь

Нэг орой бүлэг танхайрагчид Иосефын гэрийн гадна ирээд, хаалгыг нь эвдлэн дотогш оров. Иосеф хүнд өвчилсөн ихрүүдийн нэгийг тэврээд зогсож байлаа.

Зураг
Иосефыг гадагш чирэн гаргаж байгаа нь

Тэд хүйтэн шөнө Иосефыг чирч гаргав. Бяцхан хүүхэд ганцаараа үлдсэн бөгөөд тав хоногийн дараа нас баржээ.

Зураг
Иосефыг алахыг завдаж буй хүмүүс

Эрчүүд Иосефыг багалзуурдаж, ам руу нь хор цутгах гэж оролдов. Шилэн лонхонд цохиулснаас нэг шүд нь хугарч бас тэрээр хоронд түлэгджээ.

Зураг
эрчүүд Иосеф дээр давирхай түрхэж, өд цацаж байгаа нь

Тэд Иосефын хувцсыг урж тасдан, түүн рүү давирхай цацав. Тэд давирхайн дээр өд цацаж, түүнийг зодсон.

Зураг
Давирхай, өд болсон Иосеф

Танхайрагчид Иосефыг үхсэн гэж бодоод явжээ. Иосеф босохыг хүссэн боловч чадсангүй. Тэр түр зуур амраад, тамир тэнхээ орсныхоо дараа гэртээ мөлхөж оров.

Зураг
Уйлж буй Эмма

Иосефын найзууд түүний биеэс давирхайг салгав. Давирхайг салгахад үнэхээр хэцүү байжээ. Түүний арьс түлэгдэж, шархалсан байв.

Зураг
Иосеф зааж байгаа нь

Дараагийн өдөр нь ням гараг байлаа. Их өвдөж байсан ч Иосеф Сүм рүү явж, үг хэлэв. Танхайрагчдын зарим нь цуглаанд ирж, Иосефыг хараад балмагджээ. Бошиглогч тэдэнд Их Эзэний ажлыг хийхэд саад болох боломж олгосонгүй.