Судрын түүхүүд
46-р бүлэг: Иосеф Смит Либерти шоронд: 1838 оны 11-р сараас 1839 оны 4-р сар


46-р бүлэг

Иосеф Смит Либерти шоронд

1838 оны 11-р сараас 1839 оны 4-р сар

Зураг
Иосефыг найзуудтай нь хамт Либерти шоронд аваачиж байгаа нь

Иосеф Смит болон түүний найзууд Миссуригийн Ричмондын шоронд олон хоног хоригдов. Дараа нь тэднийг Миссуригийн Либерти шорон руу шилжүүлжээ.

Зураг
Иосеф Смит болон түүний найзууд Либерти шоронд байгаа нь

Иосеф Смит болон түүний найзууд Либерти шоронд дөрвөн сараас илүү хугацаанд хоригдов. Тэд маш ихээр зовж зүдэрчээ. Шорон хүйтэн нойтон, бохир заваан байсан төдийгүй заримдаа тэднийг бүр гинжилж, гавладаг байв. Тэд шалан дээр унтаж байлаа.

Зураг
Иосеф өвчтэй найзаа өндийлгөж байгаа нь

Тэдэнд сайн хоол өгдөггүй байв. Заримдаа хоолонд нь хор хийдэг байсан ба тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байжээ.

Зураг
Иосеф санаа зовж байгаа нь

Иосеф гунигтай байлаа. Тэр найзуудынхаа хамт шоронгоос гарч чадах эсэхээ сайн мэдэхгүй байсан ба гэр бүлийнхэн, Сүмийн гишүүддээ санаа зовж байв.

Зураг
Залбирч буй Иосеф

Иосеф Тэнгэрлэг Эцэгээс гэгээнтнүүд хэр удаан зовж зүдрэх ёстойг асууж, тусламж хүсэв.

Зураг
Иосеф найзуудаа үзэгдэлд харсан нь

Есүс Иосефт амар амгалан бай гэж хариулав. Тэрээр Иосефт зовлон зүдгүүр зөвхөн богино хугацаанд л үргэлжилнэ, харин итгэлтэй байвал Бурхан түүнийг адисална гэж хэлэв. Есүс мөн Иосефт түүний найзууд түүнд хайртай хэвээр байгаа төдийгүй тэр удахгүй тэдэнтэй хамт байх болно гэж хариулав.

Зураг
тулалдаанд үхэж буй эр

Есүс гэгээнтнүүдийг гэмтээсэн ёс бус хүмүүс шийтгэгдэж, тэдний хүүхдүүд зовж, тэдэнд санваар байхгүй байх болно гэж хэлэв.

Зураг
Иосеф гэгээнтнүүдийг үзэгдэлд харсан нь

Есүс Иосефт олон сайн сайхан зүйл гэгээнтнүүдэд тохиолдох болно мөн юу ч Бурханы тэдэнд өгөх адислалыг зогсоож чадахгүй гэж хэлэв. Ариун Сүнс мөн тэдэнд тэнгэр, газрын талаар гайхамшигт зүйлийг заах болно хэмээв.

Зураг
Иосеф Христийн золиослолыг үзэгдэлд харсан нь

Есүс Иосеф хүмүүсийн хийх зүйлсээс айх ёсгүй мөн саад бэрхшээл, зовлон зүдгүүр бидэнд суралцахад тусалдаг болохоор бидний сайн сайхны төлөө байдаг гэж хэлэв. Есүс Иосефт бусдаас илүү зовж байгааг нь хэлж, түүнийг итгэлтэй байхыг урамшуулан, Бурхан түүнтэй хамт байх болно гэж амлав.