Судрын түүхүүд
29-р бүлэг: Санваарын талаарх илчлэлт: 1832 оны 9-р сар


29-р бүлэг

Санваарын талаарх илчлэлт

1832 оны 9-р сар

Зураг
Номлогчид номлолд явж байгаа нь

Сүмийн олон эрэгтэй номлолд явав. Тэд гэртээ ирээд, Иосеф Смиттэй уулзахаар Көртланд руу явав.

Сургаал ба Гэрээ 84, хэсгийн тойм

Зураг
Иосеф гэртээ эргэн ирсэн номлогчдыг угтан авч байгаа нь

Тэд Иосефт номлолынхоо талаар хэлэв. Тэд маш олон хүнд баптисм хүртээжээ. Тэд хийсэн номлолдоо сэтгэл хангалуун байсан бөгөөд Иосеф ч мөн баяртай байв.

Сургаал ба Гэрээ 84, хэсгийн тойм

Зураг
Иосеф санваарын удирдагчидтай ярьж байгаа нь

Тэдгээр номлогч бүгд санваартай байлаа. Санваар нь Бурханы хүч юм. Номлогчид санваарын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байв.

Зураг
Бошиглогч Адам

Есүс Иосефт санваарын талаар илчлэлт өгөв. Есүс түүнд олон жилийн тэртээ амьдарч байсан санваартай зарим эрийн талаар өгүүлжээ. Адам дэлхий дээрх хамгийн анхны санваартай хүн байлаа.

Зураг
Абрахамд Мелкизедек санваар өгч байгаа нь

Хуучин Гэрээний бүх бошиглогч санваартай байв. Тэдний зарим нь Енох, Ноа, Мосе, Мелкизедек болон Абрахам нар байв. Мелкизедек Абрахамд санваар хүртээжээ.

Зураг
Санваартнууд үүргээ гүйцэтгэж байгаа нь

Есүс аливаа хүн Түүний Сүмийг удирдахын тулд санваартай байх ёстой гэж хэлсэн. Санваартай эрэгтэйчүүд хүмүүст баптисм хүртээж, Ариун Сүнсний бэлэг өгч болдог. Тэд мөн ариун ёслолыг адисалж, өвчтэй хүмүүст адислал өгч болдог Эдгээр бүх зүйл гэгээнтнүүдэд дэлхий дээрх амьдралынх нь туршид тусалдаг бөгөөд тэднийг Тэнгэрлэг Эцэгтэй эргэн хамт амьдрахад бэлддэг.

Зураг
Гэгээнтнүүд гараа өргөж дэмжин баталж байгаа нь

Есүс эрчүүд санваар хүртэхийн тулд зөв шударга байх ёстой гэж хэлжээ. Санваар хүлээн авсан эрчүүд Бурхантай гэрээ байгуулж, амлалт өгдөг. Тэд итгэлтэй байж, санваараа бусдыг адислахад ашиглана хэмээн амладаг. Бурхан тэднийг итгэлтэй байх юм бол Өөрийнхөө онцгой хөвгүүд байх болно хэмээн амлажээ. Нэгэн өдөр Тэрээр өөрт байгаа бүхнийг тэдэнтэй хуваалцах болно.

Зураг
Номлогчид дэлхийнхэнд номлож байгаа нь

Есүс Иосеф Смитэд илүү олон эрэгтэй номлолд явах ёстой гэж хэлжээ. Тэд дэлхийд сайн мэдээг тунхаглах ёстой. Тэд мөн хүмүүст наманчлахыг зааж, баптисм хүртээж, Ариун Сүнсний бэлгийг өгөх ёстой.

Зураг
Тэнгэр элчүүд номлогчдод тусалж байгаа нь

Есүс хэрэв номлогчид шаргуу ажиллах аваас адислагдана гэж хэлжээ. Тэнгэр элчүүд тэдэнд тусалж, Тэнгэрлэг Эцэг тэдэнд хэрэгтэй зүйлсийг нь өгөх болно.

Зураг
Иосеф санваарын удирдагчдад хандан ярьж байгаа нь

Санваарын талаарх уг илчлэлт ийн төгсөв. Иосеф болон номлогчид санваарын талаар илүү ихийг олж мэдсэндээ баяртай байв. Тэд санваарыг зохистой ашиглахыг хүсэж байлаа.

Зураг
Санваартан адислал өгч байгаа нь

Хожим нь Есүс Иосефт эрэгтэйчүүд санваарыг хэрхэн ашиглах тухай илчилсэн. Эрэгтэйчүүд санваарыг бардамнаж, бусдыг захирч, дээрэлхэхийн тулд ашиглах ёсгүй. Бурхан зөвхөн зөв шударга эрэгтэйчүүдэд санваарын хүчийг өгдөг.

Зураг
санваартнууд ёслолыг хийж гүйцэтгэж байгаа нь

Эрэгтэйчүүд санваарыг хайр, эелдэг байдлаар ашиглах ёстой. Ариун Сүнсийг сонсдог тэд үргэлж санваарын хүчтэй байх болно.