Судрын түүхүүд
20-р бүлэг: Сүнсний бэлгүүд: 1831 оны 3-р сарын 8


20-р бүлэг

Сүнсний бэлгүүд

1831 оны 3-р сарын 8

Зураг
Иосеф илчлэлт хүлээн авч байгаа нь

Иосеф Смит Ариун Сүнсний талаар заасан олон илчлэлт хүлээн авчээ. Ариун Сүнс бол Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрт тусалдаг Сүнс юм. Тэрээр яс, махан биегүй.

Зураг
Ариун Сүнсний бэлэг хүртэж буй хүүхэд

Ариун Сүнсний хүчээр дамжуулан Бурхан Сүмийн гишүүдэд онцгой бэлгүүдийг өгдөг. Тэдгээр бэлгийг Сүнсний буюу сүнслэг бэлэг хэмээн нэрлэдэг. Гэгээнтэн бүрд доод тал нь нэг сүнслэг бэлэг байдаг. Сүмийн гишүүд өөрсдийн бэлгийн талаар судалж, тэдгээрийг нэг нэгэндээ туслахын тулд ашиглах ёстой. Есүс эдгээр бэлгийн заримынх нь талаар Иосеф Смитэд хэлжээ.

Зураг
Гишүүд гэрчлэлээ хуваалцаж байгаа нь

Зарим гэгээнтэнд Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мэдэх бэлэг өгөгдсөн. Тэрээр бидний төлөө амиа өгсөн гэдгийг тэд мэддэг. Заримд нь Есүсийн талаарх бусад хүний гэрчлэлийг таньж, үүнд нь итгэх бэлэг өгөгдсөн байдаг.

Зураг
Удирдагч хүмүүстээ зааж байгаа нь

Зарим гэгээнтэнд удирдагч байх бэлэг өгөгдсөн байдаг.

Зураг
Залбирч буй эмэгтэй

Зарим гэгээнтэнд зөвт, ёс бус сүнсийг ялган таних бэлэг өгөгдсөн байдаг. Зөв шударга сүнснүүд Бурханаас ирдэг бөгөөд бидэнд сайн сайхан мэдрэмж төрүүлдэг. Ёс бус сүнснүүд Сатанаас ирдэг бөгөөд бидэнд муу муухай мэдрэмж төрүүлдэг.

Зураг
Судраас зааж буй эрэгтэй хүн

Зарим гэгээнтэнд мэргэн ухааны бэлэг өгөгдсөн байдаг. Энэ бэлэг тэдэнд зөв сонголт хийж, Тэнгэрлэг Эцэгийн өгсөн мэдлэгийг зохистой ашиглахад нь тусалдаг. Зарим гэгээнтэнд мэдлэгийн бэлэг өгөгдсөн байдаг. Ийм бэлэгтэй хүмүүс бусдад зааж, ухаалаг сонголт хийхэд нь туслах үүрэгтэй.

Зураг
Хүүхдийг адисалж буй эрэгтэй хүн

Зарим гэгээнтэнд итгэлээр эдгэрэх бэлэг өгөгдсөн байдаг. Харин заримд нь өвчтэй хүмүүсийг эдгээх бэлэг өгөгдсөн байдаг. Ариун Сүнс зарим гэгээнтэнд гайхамшгийг үйлдэх бэлэг өгөгдсөн байдаг ба гайхамшиг нь Бурханы хүчийг харуулдаг.

Зураг
америкийн уугуул иргэдтэй ярьж буй хүн

Зарим гэгээнтэнд өөрсдийн мэдэхгүй хэлээр ярих бэлэг өгөгдсөн байдаг.

Зураг
Иосеф Солт Лэйк ариун сүмийг үзэгдэлд харж байгаа нь

Зарим гэгээнтэнд бошиглох бэлэг өгөгдсөн байдаг. Энэ бэлэг нь тэдэнд болж өнгөрсөн, болж байгаа, ирээдүйд болох зүйлсийг мэдэж, ойлгоход тусалдаг.

Зураг
номлож буй эрэгтэй хүн

Зарим гэгээнтэнд олон бэлэг өгөгдсөн байдаг. Бүх гэгээнтэн өөрсдийн бэлгийг бусдад үйлчилж, бусдыг адислахад ашиглах ёстой.

Зураг
Нэгэн эгчтэй уулзаж буй бишоп

Бишоп гэгээнтэн бүрд ямар бэлэг өгөгдсөнийг мэдэж чаддаг. Тэрээр хэн сайн багш болж чадахыг мэднэ. Тэр аль гэгээнтэн Бурханыг хайрлаж, зарлигуудыг дагаж байгааг мэддэг.

Зураг
Өвдөг сөгдөн залбирч буй охин

Зөв шударга гэгээнтнүүд өөрсдөдөө хэрэгтэй байгаа бэлгээ авахын тулд хөдөлмөрлөж, залбирах ёстой. Энэ бүх бэлэг Бурханаас ирдэг.