Судрын түүхүүд
65-р бүлэг: Өнөө үеийн Есүс Христийн Сүм


65-р бүлэг

Өнөө үеийн Есүс Христийн Сүм

Зураг
Иосеф Смит ба ах нар

Сүм Нью-Йоркийн Фейеттед анх зохион байгуулагдсанаас хойш олон жил өнгөрчээ. Тэр жилүүдэд Сүм маш ихээр өргөжин тэлсэн. 1830 онд Сүм дөнгөж зургаахан гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан.

Зураг
Номлогчид олон үндэстэн ястны хүмүүстэй мэндэлж байгаа нь

1830 оноос хойш номлогчид дэлхий даяар сайн мэдээг заахаар явсан. Хүмүүс номлогчдоос сургаал сонсож, Сүмд нэгдсэн бөгөөд өнөөдөр дэлхий дахинаа Сүмийн олон сая гишүүн амьдарч байна. Хэдийгээр тэд өөр өөр хэлээр ярьж, өөр өөр газарт амьдардаг ч Сүм хаана ч адил. Хүмүүс Сүмийн гишүүн байгаадаа баяртай байдаг.

Зураг
Орчин үеийн бошиглогчид чуулган дээр үг хэлж байгаа нь

Амьд бошиглогчид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг үргэлжлүүлэн удирдаж байна. Тэд Есүсээс илчлэлт хүлээж авдаг.

Зураг
Гэр бүл цэцэрлэг дээрээ хамтдаа ажиллаж байгаа нь

Сүмийн гишүүд бошиглогчдыг дагаснаар илүү сайн, аз жаргалтай хүмүүс болдог. Тэд бас илүү хүчирхэг гэр орон, гэр бүлтэй болдог. Тэд мөн бие биентэйгээ сайн мэдээг хуваалцахаас гадна хөршдөө болон тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг.

Зураг
Цагаан хувцас өмссөн гэр бүл

Сүмийн гишүүд мөн ариун сүмд орсноор бошиглогчийг дагадаг. Сүм дэлхий даяар ариун сүмүүдийг барьсан. Гишүүд Есүстэй илүү адилхан болоход суралцахын тулд ариун сүмд очдог. Тэд тэнд ариун нандин ёслолуудыг хүлээн авч, Бурхантай гэрээ байгуулдаг. Ариун сүм бол гишүүдийн энэ амьдралд төдийгүй үүрд мөнхөд гэрлэж болох цорын ганц газар юм. Бид Их Эзэний Сүмийн гишүүд байснаар олон талаар адислагддаг. Бид тэдгээр адислалд талархалтай байх хэрэгтэй. Бид Бурханы зарлигуудыг дагаж, бусдадаа үйлчилснээр талархаж байгаагаа харуулдаг.