Судрын түүхүүд
13-р бүлэг: Иосеф, Эмма хоёр: 1830 оны 7-р сар


13-р бүлэг

Иосеф, Эмма хоёр

1830 оны 7-р сар

Зураг
Эмма, Иосеф хоёр

Иосеф, Эмма Смит хоёр Пеннсильванийн жижиг фермд амьдардаг байв. Тэд бие биендээ хайртай байсан бөгөөд нэг нэгэндээ туслахын тулд шаргуу хөдөлмөрлөдөг байжээ.

Зураг
Иосеф, Эмма хоёр

Иосеф, Эмма хоёр маш олон зовлон зүдгүүрийг туулсан билээ. Тэд бяцхан хүүтэй болсон ч тэр нь их удалгүй нас барав. Тэд маш их гуниглаж байлаа.

Зураг
Иосеф тариа тарьж байгаа нь

Иосеф гэр бүлийнхэндээ санаа зовж байв. Тэд ядуу байсан бөгөөд гэр бүлийнхнийгээ халамжлахыг хүсэж байлаа. Тэр гэр бүлээ идэх хоолтой байлгахын тулд тариа тарих хэрэгтэй байв.

Зураг
Иосеф зааж байгаа нь

Иосеф мөн Сүмийн талаар санаа зовж байлаа. Зарим хүн гэгээнтнүүдэд асуудал учруулсаар байсан бөгөөд Сүмийн зарим удирдагч тэднээс нуугдах хэрэгтэй болж байв.

Зураг
Иосеф Эмматай салах ёс гүйцэтгэж байгаа нь

Заримдаа Иосеф гэгээнтнүүдэд туслахын тулд гэрээ орхиж явах хэрэгтэй болдог байсан. Иосеф гэрээсээ явж байгаадаа гуниглаж, харин Эмма түүнийг явуулахдаа санаа нь зовдог байжээ.

Зураг
Иосеф Бурханаас тайтгарал авч байгаа нь

Иосеф юу хийхээ мэдэхээр залбирчээ. Есүс түүнийг гэмтээхийг завдаж байгаа хүмүүсээс айх хэрэггүй мөн зовлон зүдгүүрт тэвчээртэй байх ёстой гэдгийг Иосефт хэлсэн юм. Тэрээр мөн Иосефт үргэлж тусална гэдгээ хэлжээ.

Зураг
Гэгээнтнүүд Иосефт хоол хүнс өгч байгаа нь

Есүс Иосефт үр тариа тариалж, дараа нь бусад газарт байгаа гэгээнтнүүдэд туслах ёстой гэдгийг сануулсан бөгөөд хоол унд, хувцас хунар, мөнгөний тухайд санаа зовох шаардлагагүй гэж хэлсэн. Гэгээнтнүүд түүнд хэрэгтэй зүйлсийг нь өгч байлаа.

Зураг
Эмма бусад эмэгтэйд зааж байгаа нь

Есүс Иосеф Смитээр дамжуулан Эммад илчлэлт өгөв. Тэрээр Эмма Смитийг онцгой эмэгтэй хэмээн хэлжээ. Тэр түүнийг чухал ажил хийлгэхээр сонгосон гэв.

Зураг
Эмма Иосефыг тайвшруулж байгаа нь

Есүс Иосефыг асуудалтай байгаа үед нь тайвшруулж, тайтгаруулж байхыг Эммад зөвлөжээ. Тэр түүнийг аз жаргалтай, санаа зовохгүй байхад нь туслах хэрэгтэй гэв.

Зураг
Эмма судраас зааж байгаа нь

Есүс Эммад гэгээнтнүүдэд зааж, судраас судлахад нь туслах ёстой гэж хэлэв. Тэрээр Ариун Сүнс түүнийг юу заахаа мэдэхэд тусална гэж хэлжээ.

Зураг
Эмма гэртээ суралцаж байгаа нь

Есүс мөн Эммад өөрт байгаа цаг хугацаанд суралц гэж хэлжээ. Тэрээр олон зүйлд суралцаж, бичих хэрэгтэй байв.

Зураг
Эмма номноос эрж хайж байгаа нь

Есүс Эммад гэгээнтнүүдийн дуулах дуунуудыг сонгож, тэдгээр дууллыг дууны ном болгон хэвлүүлэх ёстойг зааварласан.

Зураг
Гэгээнтнүүд дуулж байгаа нь

Тэнгэрлэг Эцэг зөв шударга хүмүүсийн дуулахыг сонсох дуртай байдаг. Тэдний дууллууд Түүний хувьд залбирал бөгөөд тэдгээр залбирал адислалаар хариулагдах болно.

Зураг
Иосеф, Эмма хоёр

Есүс Эммад даруу байж, нөхрөө хайрлах ёстой хэмээн хэлсэн. Тэрээр түүнд Иосефт ирэх адислалуудад баяртай байхыг сануулсан.

Зураг
Эмма Смит

Есүс Эммад аз жаргалтай байж баяс хэмээн хэлсэн. Тэр мөн түүнд гэрээгээ сахихыг сануулав. Хэрэв тэр гэрээгээ сахивал агуу адислалуудыг хүлээн авч, Түүнтэй тэнгэрт хамт амьдрах болно гэв.

Зураг
Олон улс орны гэгээнтнүүд

Есүс Эмма Смитэд хэлсэн үг нь бүх хүнд хандан хэлсэн үг хэмээн хэлсэн.