Судрын түүхүүд
7-р бүлэг: Алтан ялтсуудыг харсан гэрчүүд: 1829–1830 он


7-р бүлэг

Алтан ялтсуудыг харсан гэрчүүд

1829–1830 он

Зураг
Иосеф, Оливер хоёр

Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номыг орчуулж дуусгав. Есүс хүмүүсийг энэ номыг уншаасай гэж хүсэж байлаа. Тэрээр мөн Иосеф алтан ялтсуудын талаар үнэнийг хэлсэн гэдгийг хүмүүс мэдээсэй гэж хүсэж байв.

Зураг
Мартин Харрис, Оливер Каудери, Давид Витмер гурав

Есүс алтан ялтсуудыг харж, тэдгээр нь үнэн гэдгийг гэрчлэх өөр гурван эрэгтэйг сонгожээ. Тэдгээр нь Мартин Харрис, Оливер Каудери, Давид Витмер нар байв.

Зураг
Алтан ялтсууд бүхий тэнгэр элч

Иосеф гурван гэрчийг ой руу дагуулж яван, тэндээ бүгдээрээ залбирчээ. Тэнгэр элч ирж, тэдэнд алтан ялтсуудыг үзүүлэв. Есүс тэднийг юу харснаа бусдад гэрчлэх хэрэгтэй гэж гурван гэрчид хэлжээ.

Зураг
Иосеф, Мартин, Оливер, Давид нар

Иосеф Смит маш их баяртай байв. Гурван гэрч хүмүүст алтан ялтсуудын талаар ярьж, ингэснээр илүү олон хүн Иосеф үнэнийг ярьж байсан гэдэгт итгэх байжээ.

Зураг
Найман гэрч

Есүс ялтсуудыг өөр найман гэрчид үзүүл хэмээн Иосефт хэлэв. Тэр найман гэрч ялтсуудыг гартаа барьж, ялтсууд дээрх бичвэрийг харжээ.

Зураг
Гэрч захидал бичиж байгаа нь

Бүх гэрч алтан ялтсуудын талаар бичсэн байдаг. Тэд ялтсуудыг харсан гэдгээ хэлж, ялтсууд жинхэнэ гэдгийг гэрчилсэн. Гэрчүүдийн үгс Мормоны Номд байдаг.

Зураг
Иосеф алтан ялтсуудыг Моронайд буцааж өгч байгаа нь

Иосеф Смит ялтсуудыг орчуулж, гэрч тэдгээрийг харсан учраас ялтсууд цаашид Иосефт байх шаардлагагүй болов. Тэнгэр элч Моронай үзэгдэж, Иосеф алтан ялтсуудыг түүнд буцааж өгсөн.

Зураг
Мормоны Номыг хэвлэж байгаа нь

Иосеф Мормоны Номыг орчуулж дууссаныхаа дараа хэвлэгчид аваачиж өгсөн юм. Иосефт хэвлэгчид төлөх мөнгө байсангүй. Мартин Харрист хангалттай мөнгө байсан бөгөөд илчлэлтээр түүнээс хэвлэлтэд зориулан мөнгөө хуваалцахыг хүсжээ.

Зураг
Ёс бус хүмүүс

Сатан Мормоны Номыг хэвлэгдэж гарахыг хүссэнгүй. Тэрээр хүмүүст уг номыг уншуулахыг хүсэхгүй байв. Ёс бус хүмүүс хэвлэх ажлыг зогсоохыг оролджээ.

Зураг
хүмүүс номын хуудсуудыг хулгайлж байгаа нь

Нэгэн эр ням гарагт хэвлэх газар руу ороод, Мормоны Номын зарим хуудсыг хулгайлав. Өөр хүмүүс ирж түүнийг зогсоох хүртэл тэрээр Мормоны Номын хуудсуудыг сонин дээр хэвлэн гаргаж байжээ.

Зураг
хэвлэж дууссан номыг барьсан хэвлэгч

Мормоны Номын хэвлэлийн ажлыг зогсоох гэсэн хүмүүсийн оролдлого бүтэлгүйтжээ. Учир нь ёс бус хүмүүс Есүсийн ажлыг зогсоож чадахгүй. Олон сарын дараа Мормоны Номыг хэвлэж дуусав.