Судрын түүхүүд
55-р бүлэг: Гэрлэлтийн талаарх илчлэлт: 1843 7-р сар


55-р бүлэг

Гэрлэлтийн талаарх илчлэлт

1843 оны 7-р сар

Зураг
Ариун сүмийн өмнө зогсож буй гэрлэсэн хос

Иосеф Смит Их Эзэнээс гэрлэлтийн талаар зарим асуултыг асуужээ. Есүс түүнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гэрлэлтийг санваартай эрэгтэй хүн батлах ёстой гэжээ. Тэд ариун сүмд гэрлэх ёстой. Хэрэв тэд Бурханы зарлигуудыг дагавал үүрд мөнхөд гэрлэсэн хэвээр байх болно.

Зураг
Селестиел хаант улс дахь гэр бүл

Ариун сүмд гэрлэсэн зөв шударга хүмүүс тэнгэрийн селестиел хаант улсад амьдрах болно. Бурханы хуулиудыг дагадаг хүүхдүүд нь тэдэнд харъяалагдаж, тэд мөнхийн гэр бүл болох болно. Тэд Бурхантай хамт амьдарч, Түүнтэй адил болох болно.

Зураг
Иосеф эртний бошиглогчдыг үзэгдэлд харсан нь

Есүс мөн Иосефт эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн гэрлэлтийн түүхийн талаар хэлжээ.