Судрын түүхүүд
47-р бүлэг: Гэгээнтнүүд Миссуригээс явсан нь


47-р бүлэг

Гэгээнтнүүд Миссуригээс явсан нь

1839 оны өвөл

Зураг
Бригам Янг Сүмийг удирдаж байгаа нь

Иосеф Смитийг шоронд байх үед төлөөлөгчдийн нэг Бригам Янг гэгээнтнүүдийг удирдах үүрэг хариуцлагыг үүрч байлаа. Тэр цуглаан явуулж, гэгээнтнүүдэд Миссуригээс явах бэлтгэлээ хийх ёстой гэж хэлэв. Олон гэгээнтэн ядуу байсан учраас тэдэнд тэрэг эсвэл морь байсангүй. Цуглаанд ирсэн эрчүүд ядуу гэгээнтнүүдэд нүүхэд нь туслах болно гэж хэлэв.

Зураг
Гэгээнтнүүд Миссуриг орхин явж байгаа нь

1839 оны 2-р сард, дүн өвлийн хүйтэнд гэгээнтнүүд Миссуриг орхин явав. Тэдэнд Иллиной муж дахь хүмүүс сайн хандаж магадгүй гэж хэлсэн тул өрнөд Иллиной руу 322 километр зам туулж очжээ. Олон гэгээнтэн Куинси хот руу очсон ба тэндхийн хүмүүс тэдэнд эелдэг хандаж, хоол унд, орон байр, ажил төрлөөр хангав.

Зураг
мужийн захирагч Боггс баярлаж байгаа нь

Мужийн захирагч Боггс болон түүний найзууд гэгээнтнүүд Миссуригээс явсанд баяртай байлаа.