Судрын түүхүүд
50-р бүлэг: Науву дахь гэгээнтнүүд: 1841 оны 1–7-р сар


50-р бүлэг

Науву дахь гэгээнтнүүд

1841 оны 1–7-р сар

Зураг
залбирч буй Иосеф

Гэгээнтнүүд Наувуг үзэсгэлэнт хот болгон барьж байлаа. Сүмийн шинэ гишүүд Англиас болон бусад газраас ирснээс хойш хот эрчимтэй цэцэглэн хөгжиж эхлэв. Есүс Иосеф Смитэд Наувуд гэгээнтнүүд юу хийх талаар нэгэн чухал илчлэлтийг өгчээ.

Зураг
гэгээнтнүүд Наувуд ариун сүм барьж байгаа нь

Есүс Иосеф Смитэд дэлхийн бүх хаан, удирдагчдад сэргээгдсэн сайн мэдээний талаар бичсэн захидал илгээ гэж хэлэв. Есүс мөн гэгээнтнүүд Наувуд ариун сүм барих ёстой гэж хэлэв. Тэрээр тэднээс ариун сүм барихын тулд алт, мөнгө болон өөр олон төрлийн гоёмсог мод авчрахыг хүсэв.

Зураг
Есүс Христ

Есүс ариун сүмд ирж, санваарын талаар илчлэлт өгнө гэдгээ хэлэв. Тэр мөн тэнд ёслолуудыг сэргээж, илүү өргөн мэдлэгийг илчлэх болно гэж айлдав.

Зураг
Гишүүд нас барагсдын өмнөөс баптисм хүртээж байгаа нь

Есүс Иосефт гэгээнтнүүд нас барсан хүмүүсийн өмнөөс баптисм хүртэж болно гэж хэлжээ. Тэрээр мөн гэгээнтнүүд нас барагсдын өмнөөс баптисм хүртэхийн тулд ариун сүмд баптисмын усан сан барих ёстой гэж зарлиглав.

Зураг
Хайрум патриархын адислал өгч байгаа нь

Есүс мөн Иосефын ах Хайрум Смитийг Сүмийн патриарх болох ёстой бөгөөд патриархын хувьд тэрээр Сүмийн гишүүдэд онцгой адислал өгөх болно гэж айлдлаа.

Зураг
Бригам Янг ярьж байгаа нь

Есүс мөн Иосеф Смитэд Бригам Янгийн талаар илчлэлт өгөв. Тэрээр Бригам Янг Сүмийн төлөө шаргуу хөдөлмөрлөж, номлолд үйлчлэхийн тулд гэр орон, гэр бүлээсээ олон удаа явж байсан гэдгийг мэдэж байгаагаа хэлэв.

Зураг
Бригам гэр бүлийнхнийгээ халамжилж байгаа нь

Есүс Бригам Янгад гэр бүлтэйгээ хамт байж, тэдэнд онцгой анхаарал хандуулах ёстой гэж хэлэв.