Судрын түүхүүд
49-р бүлэг: Бусад газарт байгаа номлогчид: 1837 оны 6-р сараас 1841 оны 10-р сар


49-р бүлэг

Бусад газарт байгаа номлогчид

1837 оны 6-р сараас 1841 оны 10-р сар

Зураг
Далай дахь том усан онгоц

Их Эзэн бусад газарт байсан хүмүүсийг сайн мэдээний талаар суралцаасай хэмээн хүсэж байв. 1837 онд ихэнх гэгээнтнийг Көртландад байх үед Их Эзэн Иосеф Смитэд ахлагч Хибэр С.Кимбалл Англи руу номлолд явах ёстой гэж хэлэв. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын нэг нь байсан ахлагч Кимбалл өөр зургаан номлогчийн хамт Англи руу усан онгоцоор явжээ.

Зураг
номлогчид номлож байгаа нь

Номлогчид өөр нэг сүмийн удирдагчтай уулзсан ба тэрээр сүмдээ номлохыг зөвшөөрөв. Олон хүн номлогчдод итгэж, баптисм хүртэхийг хүсжээ. Удирдагч уурлаж, номлогчдыг өөрийн сүмд дахиж номлохыг зөвшөөрсөнгүй.

Зураг
Номлогчид номлож байгаа нь

Номлогчид хүмүүсийн гэрт номлож байлаа. Олон хүн Сүмд нэгдэв.

Зураг
Иосеф номлогчидтой ярьж байгаа нь

1839 онд гэгээнтнүүдийг Науву хотыг барьж эхэлсний дараа арван хоёр төлөөлөгч Англи руу явж, сайн мэдээг үргэлжлүүлэн номлохоор дуудагдав. Тэднийг явахын өмнө Иосеф Смит тэдэнтэй уулзаж, юу заах ёстойг нь хэлжээ.

Зураг
Иосеф номлогчидтой ярьж байгаа нь

Иосеф номлогчдод Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахыг ухуулав. Тэр тэдэнд санваарын талаар ярьж, зөвхөн Есүс Христийн үнэн Сүмд л санваар байдаг гэж хэлэв.

Зураг
Номлогчид гэр бүлээ орхин явж байгаа нь

Тэд номлолдоо явахаар бэлэн болоод байв. Тэдэнд бараг мөнгө байгаагүй ба тэдний ихэнх нь өвчтэй, бас заримынх нь эхнэр, хүүхдүүд өвчтэй байсан учраас явахад үнэхээр хэцүү байв. Гэсэн ч тэд Тэнгэрлэг Эцэг тэдэнд тусалж, гэр бүлийг нь адисална гэсэн итгэлтэй байлаа.

Зураг
Номлогч нэгэн эмэгтэйд баптисм хүртээж байгаа нь

Номлогчид Англи руу явж, олон хотод номлов. Олон мянган хүн сайн мэдээнд итгэж, Сүмд нэгджээ. Баптисм хүртсэн хүмүүсийн ихэнх нь Америкт ирж, Сүмд агуу хүч сэлбэв.

Зураг
Оорсон Хайд Ариун газрыг адисалж байгаа нь

Оорсон Хайд төлөөлөгчдийн нэг байлаа. Иосеф Смит Оорсон Хайдад иудейчүүдийн төлөө хийх онцгой ажил байгаа гэж хэлэв. Европт хэдэн сар байсныхаа дараа ахлагч Хайд Есүсийн энэ дэлхий дээр байхдаа амьдарч байсан Ариун газар руу явсан байна. 1841 оны 10-р сарын 24-нд ахлагч Хайд Ариун газрыг онцгойлон адислахын тулд залбирчээ.

Зураг
Ариун газар

Ахлагч Хайд залбиралдаа Бурханаас иудейчүүдийн цугларалтын төлөө уг газрыг адислахыг хүсэв. Тэрээр Бурхан энэ газрыг Абрахамд болон түүний хүүхдүүдэд өгсөн бөгөөд тэдгээр хүүхэд нь энэ газарт тараагдаж, Бурханы амлалтыг гүйцэлдэхийг хүлээж байсан гэж хэлжээ. Ахлагч Хайд мөн уг газарт ус элбэг байж, тэгснээр ургац ургахын төлөө газрыг адислав.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Ариун Газарт

Ахлагч Хайдын залбирлын дараа олон иудей болон Абрахамын хүүхэд Ариун Газарт цугласан юм. 1979 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл тэндхийн нэгэн цэцэрлэгийг онцгойлон адислан залбирсан. Тэр цэцэрлэгийг Оорсон Хайдын нэрэмжит цэцэрлэг гэж нэрлэжээ.