2010
Бошиглогчийн амлалт
2010 оны долдугаар сар


Бошиглогчийн амлалт

2008 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.

Зураг
President Thomas S. Monson

1848 оны хавар, миний хуланц өвөг эцэг, хуланц эмэг эх Чарльз Стюарт Миллер, Мэри МкГован Миллер нар бусад гишүүдтэй Шотландаас гарч, 1849 онд Миссури муж улсын Сейнт Люист очсон ажээ.

Тэд гэр бүлээрээ Солт Лейкийн хөндийд очих мөнгөтэй болохын тулд Сейнт Люисд ажиллаж байх үед булчин задрах тахал дэгдэв. Хоёр долоо хоногийн дотор, гэр бүлийн дөрвөн гишүүн нь нас барав. Хүүхдүүд нь өнчрөн хоцорсон бөгөөд тэдний нэг нь миний элэнц эмэг эх Маргарет юм. Тэр 13 настай байжээ.

Эцэг эхээ хоёр эрэгтэй дүүгийнхээ хамт алдсан өнчин есөн хүүхэд шаргуу ажиллаж мөнгө хурааж байв. Тэд 1850 оны хавар Сейнт Люисээс дөрвөн шар, нэг тэрэгтэй гарч Солт Лейкийн хөндийд тэр жилдээ ирсэн ажээ.

Миний бусад өвөг дээдэс ч иймэрхүү хүнд бэрхшээлтэй тулгарч байсан гэдэг. Гэвч энэ бүгдийг туулсны дараа тэдний гэрчлэл бат бөх, гуйвшгүй хэвээрээ үлдсэн юм. Тэд бүгдээс би Есүс Христийн сайн мэдээг дагахад өөрсдийгөө бүрэн дайчлах өвийг хүлээж авсан билээ.

Би Бурхан амьд гэдгийг бүх сэтгэл зүрх, бодгалийн эрч хүчээрээ тунхаглаж байна. Есүс бол Түүний Хүү, махан биеэр Төрсөн Эцэгийн Ганц Хүү мөн. Тэр бол бидний Гэтэлгэгч; Эцэг болон бидний хоорондын Зууч билээ. Биднийг хайрладаг Түүний хайрыг бид бүрэн ойлгож чадахгүй. Тэр биднийг хайрладаг учраас л бидний төлөө амиа золиосолсон шүү дээ. Түүнд өргөх миний талархал үгээр илэрхийлэх аргагүй юм.

Би өөрийн хүч чадал, амьдралыг Түүнд үйлчилж, Түүний Сүмийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхдээ энэ ажлыг Түүний хүслээр, Түүний сүнслэг удирдамжаар хийхэд зориулах болно.

Зураг чимэглэлийг Марин Руз