2010
Сэнс, тоос сорогч ба таваг жигнэмэг
2010 оны долдугаар сар


Сэнс, тоос сорогч ба тавагтай жигнэмэг

Ринди Хооз Жакобсен, Юта, АНУ

Нөхөр маань шинэ ажилд орохоор болж гэр бүл болоод удаагүй байсан бид нэг зун 3200 км хол газар нүүх болсон юм. Бид ийнхүү хол зам туулсан аялалдаа сэтгэл догдлон баяртай байсан ч, унасан газар, угаасан ус, ах дүү төрөл төрөгсдөө ардаа орхисондоо ялигүйхэн гуниг тээж явлаа. Биднийг зорьсон газартаа ирэхэд аадар бороо шаагин орж байв. Шинэхэн хивсээ муухай болгохгүйн тулд бид ачааны машинаас юмаа буулгахдаа дээрээ шүхэр барьж доороо даавуу дэвсэв. Бид энэ аадар борооноос болж айлуудын хонгилын давхар уруу ус орж байсныг сонссон тул бүх юмаа оруулж дууссаны дараа хонгилын давхраа сайтар ажиглаж байлаа.

Тэр шөнө бүх зүйл хэвийн байх шиг байв. Гурван хүүхэд унтаад өгсөн болохоор, Грег бид хоёр ч бас хажуулдав. Бид хоёр хоёулаа их ядарчээ Хэвтэж амрах нь их сайхан байлаа. Гэвч Грег яагаад ч юм, нэг хайрцгийг онгойлгож доторхыг нь гаргах хэрэгтэй гэж бодсон гэнэ.

Тэгэхэд нь би, “Одоо унтъя. Маргааш өглөө юмсаа задалж болно шүү дээ” гэв.

Грег толгой сэгсрээд хонгилын давхар уруу буулаа. Хэдэн хормын дараа би түүний хашгирахыг сонсов. Би айж доошоо гүйж очтол хонгилын давхар усанд автсан байлаа. Бид хоёр мөр мөрөө түшин зогсоход борооны хүйтэн ус шагайнд тулж байв. Бид тэр даруй хайрцагтай юмнуудаа шатаар дээш нь зөөж эхэллээ. Арга барагдаж цөхрөхөд нулимс борооны устай холилдон хацар даган урасна.

Би шинэ тойргоосоо мэддэг ганц хүн болох Линдси Сювелл ах уруу утасдаж, ус зайлуулах насосоо яаж ажиллуулахыг асуулаа. Сювелл ахаас зөвлөгөө авсны дараа бид хогшлоо аврах ажилд буцаж оров. Шөнө дунд болоход хаалганы хонх дуугарав. Хаалгаа нээтэл, Сювелл ах гартаа сэнс, ус соруулагч, шоколадтай жигнэмэг барьсан зогсож байв.

“Та нарт тусламж хэрэгтэй юм шиг байна” гэж тэр инээмсэглэн хэллээ. Тэр даруй надад гэрээсээ тийм ч холдоогүй юм шиг санагдаж байлаа.

Шөнийн турш тэрээр бидэнтэй хамт үерийн устай тэмцсэн юм. Хонгил дахь усны төвшин 30 см-аас дээшилж эхлэхэд тэр биднийг гал команд дуудахыг санал болгов. Гал командынхан том насос авчирч асуудлыг нэг тийш болгосон юм.

Өглөө нь Сювелл ах болон сүмийн бусад гишүүн хоол унд, уртасгагч, нэмэлт ус соруулагчтай ирэв. Бид тэдний сайхан сэтгэлд үнэхээр гайхширсан юм. Бүх зүйл дуусаж бид ч бүх эд хогшлоо аварч чадсан юм.

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтний Сүмийн гишүүн байгаадаа үнэхээр их талархалтай байдаг. Би хаана ч явсан, гэр бүлд минь гар сунган туслах ахан дүүстэй байх болно.