2010
Сүм яагаад үйлчлэлд онцгой анхаарал хандуулдаг вэ? Бид яагаад зүгээр л хөгжилдөж болохгүй гэж?
2010 оны долдугаар сар


Сүм яагаад үйлчлэлд онцгой анхаарал хандуулдаг вэ? Бид яагаад зүгээр л хөгжилдөж болохгүй гэж?

Есүс Христийн сайн мэдээ бусад хүмүүст туслахыг ихэд онцолдог юм. Хэрэгцээтэй хэн нэгэнд энэрэнгүй сэтгэл үзүүлэх нь хангалтгүй юм. Түүнд үйлчлэх нь бидний үүрэг. “Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.” (Иаков 1:22).

“Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” (Матай 25:40) гэж Аврагч сургасан бол “та нар бусдадаа үйлчилж байгаа нь зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа юм” (Мозая 2:17) гэж Бенжамин хаан заасан билээ. Бусдад үйлчилснээрээ бид Их Эзэн болон Түүний хүүхдүүдийн сайн сайхны төлөө өөрсдийгөө хэр зэрэг зориулж байгаагаа харуулдаг.

Үйлчлэл нь зөвхөн бусдад тусламж болоод зогсохгүй, бидний сүнслэг байдлын өсөлт хөгжилтөд нөлөөлдөг. Бид дуудлагадаа үйлчлэн, мөн бусад үйлчлэлийг үзүүлэхдээ бусдыг бэхжүүлээд зогсохгүй, өөрсдөө илүү сайн хүмүүс болдог.1

Үүнээс гадна хэрвээ бид үйлчлэлийг зөв хандлагатайгаар хийвэл, энэ нь хөгжилтэй байж чадна. Танд ямар авьяас чадвар байгааг, үүнийгээ бусдад туслахын тулд хэрхэн ашиглаж болохыг бодож үзээрэй. Үйлчлэл үзүүлэх нь сайн боловч, найз нөхөдтэйгөө үйлчилбэл илүү баяртай байх болно. Хэсэг хүмүүс цуглуулаад, шинэлэг бөгөөд үр өгөөжтэйгээр бусдад хэрхэн үйлчилж болохыг ярилцаарай. Үйлчлэл хэчнээн агуу сэтгэл ханамж гдөгийг мэдрэх болно.

Эшлэл

  1. “Зогссон газраасаа өргө”, Диетер Ф.Угдорф, 2008 оны 10-р сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үг,.

Хэрвээ бид үйлчлэлийг зөв хандлагатайгаар хийвэл, энэ нь хөгжилтэй байж чадна.